fbpx Д.Ган-Эрдэнэ: Цахилгаан шат хүний амь, эрүүл мэндтэй холбоотой чухал байгууламж, гэвч ААН, СӨХ-д хайхрамжгүй хандаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 41 секунд

Д.Ган-Эрдэнэ: Цахилгаан шат хүний амь, эрүүл мэндтэй холбоотой чухал байгууламж, гэвч ААН, СӨХ-д хайхрамжгүй хандаж байна

“Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэтэй Улаанбаатар хотын цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ болон тэдгээрт тавих хяналт, шалгалтын талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн цахилгаан шат байна вэ. Эдгээрээс хэдэн байгууллагынх нь цахилгаан шатыг танайх хариуцан, хяналт тавьж ажилладаг вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 7,000 гаруй цахилгаан шат байгаагаас манай байгууллага 180 орчим цахилгаан шатанд захиалагчийн хяналт тавин, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Үлдсэн 6,800 гаруй цахилгаан шатны засвар, үйлчилгээ, аюулгүй байдлыг тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хариуцдаг. Өнөөдрийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамны харьяа Монголын барилгын үндэсний ассоциациас олгодог. Манай байгууллагын зүгээс дээрх 200 гаруй компанид хяналт тавих боломжгүй гэсэн үг.

-7,000 гаруй цахилгаан шатнаас хэд нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа вэ?

-Нийтийн зориулалттай орон сууцуудад нийт 131 цахилгаан шат ашиглалтын шаардлага хангахгүй байна. Цахилгаан шатны ашиглалтын хугацааг 25-30 жил байхаар тогтоосон байдаг. Ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас дүгнэлт гарган, үйл ажиллагааг зогсоох бүрэн эрхтэй. Дээрх 131 цахилгаан шатны дүгнэлт албан ёсоор гарчихсан гэсэн үг.

-“Улаанбаатар лифт” ОНӨТҮГ ямар чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай байгууллага улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн, барьж байгаа цахилгаан шатуудад техникийн буюу захиалагчийн хяналт тавин ажилладаг. Түүнчлэн гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллага болон сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны цахилгаан шатны аюулгүй байдлыг хангаж, техник үйлчилгээ, засварыг хариуцдаг.

-“Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-аар засвар үйлчилгээгээ хийлгэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, СӨХ ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Манайхтай гэрээ байгуулан, засвар, үйлчилгээ хийлгэх байгууллагууд мэргэжлийн лифтчинтэй, лифтний паспорттай байх хэрэгтэй. Түүнчлэн тухайн хүсэлт тавьж байгаа байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь тодорхой буюу аж ахуйн нэгж байх ёстой.

-Танай байгууллага мэргэжлийн лифтчин бэлтгэдэг үү?

-Манайх жилд дунджаар 200 орчим лифтчин бэлтгэн, сургалт явуулдаг. Мөн Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэргэжлийн лифтчин бэлтгэж байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард харамсалтай осол гарсан. Түүнээс хойш тухайн байрны цахилгаан шатыг шинэчилсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тус осол гарахаас өмнө Баянгол дүүргийн ЗДТГ тухайн байрны цахилгаан шатыг шинэчлэх тендерийг удаа дараа зарласан байсан. Мөн мэргэжлийн байгууллагууд болон НМХГ-аас шалгалт хийн, дүгнэлт гаргачихсан байсан. Ойрын хугацаанд төсөв, санхүүг нь батлан, цахилгаан шатыг шинэчилнэ гэсэн мэдээлэл авсан.

-СӨХ-д оршин суугчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс цахилгаан шатандаа онцгой анхаарах ёстой. Гэтэл СӨХ-д мэргэжлийн лифтчинтэй байж, техникийн шаардлага ханган ажиллаж чадаж байна уу?

-Мэргэжлийн лифтчинтэй, техникийн шаардлагаа бүрэн хангаж чадаж буй СӨХ ч байна, чадахгүй СӨХ ч байна. Манай байгууллагын зүгээс гэрээний дагуу хамтран ажилладаг байгууллагууддаа мэргэжлийн лифтчинтэй байх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил гэрээ байгуулсан 170 байгууллагын 5-6 нь л мэргэжлийн лифтчингүй, бусад нь мэргэжлийн лифтчинтэй болсон. Дийлэнх хувийн хэвшлийн байгууллагуудын цахилгаан шатуудад мэргэжлийн лифтчин байдаггүй.

Ер нь СӨХ-ны дарга, ажилчид цахилгаан шатны талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Энэ тал дээр бодлогоор дэмжиж, сургалт явуулах хэрэгтэй байна. Уг асуудлыг бид холбогдох газруудад уламжлахаар ажиллаж байгаа.

Цахилгаан шат бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал байгууламж. Гэтэл энэ байгууламжид тавих нэгдсэн хяналт маш сул байна. Иргэд манай байгууллагыг нийслэлийн өмчит буюу төрийн байгууллага гэдэг утгаар хотод байгаа бүх цахилгаан шатанд хяналт тавих үүрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэвч манай байгууллага 100 хувь хяналт тавих боломжгүй юм. Яагаад гэвэл өргөх байгууламжийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог.

Мөн хилээр орж ирж буй цахилгаан шатны чанар, стандартад хяналт тавих эрх зүйн зохицуулалт нь манай байгууллагад байхгүй. Тиймээс эдгээр боломжгүй зүйлсийг боломжтой болгох, шаардлагатай хяналтуудыг тавьж ажиллахын тулд бид техникийн баримт бичигтэй болж, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болохоор зорин ажиллаж байна. Тодруулбал, Стандарт, хэмжил зүйн газраас албан ёсны зөвшөөрөл, сертификат авч, Монгол Улсын хилээр орж ирдэг цахилгаан шатанд хяналт тавих боломж бүрдэнэ.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Цахилгаан шат эзэмшигч, ашиглагч аж ахуй нэгж байгууллага, СӨХ нь цахилгаан шатныхаа техникийн ээлжит магадалгааг жил бүр хийлгэсэн байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, сар бүр техникийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иргэд, оршин суугчдын хувьд цахилгаан шатаар зорчихдоо цахилгаан шатны санамжийг дагаж мөрдөх ёстой. Ямар нэг байдлаар цахилгаан шатанд хүчтэй хөдөлгөөн хийхгүй, хана, хаалгыг өшиглөхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн цахилгаан шатыг импортоор оруулж ирэх, угсрах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд чанарын шаардлага хангасан, стандартад нийцсэн цахилгаан шат оруулж ирэх хэрэгтэйг онцолмоор байна.

Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт
Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​