Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой иржээ. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх танхимд боллоо.
Шүүхээс Б.Батбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрчид нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлж болзошгүй хэмээн үзэж, нэг сар хорих шийдвэрийг гаргав.
Мөн шүүхээс Н.Мөнхбатыг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гаргалаа.