fbpx Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 9 секунд

Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор “Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг бий болгосон. Энэ өдрийг 2009 оноос хойш жил бүрийн 2 дгаар сарын 20-нд тэмдэглэх болжээ. Энэ онд 2 дугаар сарын 20 амралтын өдөр буюу ням гарит тохионо.

Тухайн өдрийг тэмдэглэх нь олон улсын хамтын нийгэмлэг ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг бүрэн дүүрэн болгох, зохистой хөдөлмөр эрхлэлт, шударга ёсыг бүх нийтэд хүртээмжтэй болгоход оршдог гэдэг уриа дэвшүүлжээ. Шударга ёс бол эрх зүйн үнэлгээ, хувь хүн ба социаль субьектүүдийн хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүйн болон ёс суртахууны, бодит, эрх тэгш бие даасан харилцаа. Түүнийг “субьект-субьектийн” харилцаа гэж томъёолох боломжтой ажээ. Шударга ёс нь нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэх явдал.

Нийгмийн шударга ёс бол социаль субьект нэг бүрт нэг л байдлаар хандах харилцаа ажээ. Социаль шударга ёс бол улс төр, эрх зүй, урамшуулал зүй ёсны баялаг болсон хүний ба иргэний эрхэмсэг оршихуйг хангах нийгэм- ёс суртахууны, эрх зүйн баталгаагаар хангагдсан нийгэм дэх хувь хүний бодит байдал гэж тодорхойлж болно. Өргөн утгаараа шударга ёс бол хүний амьдрал, үйл ажиллагаа ба нийгмийн бодит байдлыг хооронд нь харьцуулсан нийгмийн харилцааны илэрхийлэл ажээ. Жишээлбэл, нийгэм эмч, эрдэмтэн, багшийн болон банкны эзэн, бизнесмен, төрийн түшмэдийн хөдөлмөрийн үнэлгээ цалин хөлс ба урамшуулал хоорондын тэгш байдал социаль ач холбогдлын үнэлэмжийн харьцуулалтыг хэлдэг байх жишээтэй. Явцуу утгаараа шударга ёс нь тодорхой социаль бүлэглэл, тухайлбал, мэргэшлийн, насанд хүрэгчдийн гэх мэт бүлэглэлээс тодорхой үйл явдал, үзэгдэл, үйлдэлд өгч буй үнэлгээний хэмжээг илэрхийлэх учиртай юм байна.

Зөв шударга эрх зүй нь дан ганц хуулин дээр тулгуурлан бий болдоггүй. Үүний тулд хууль тогтоох дээд байгууллага нь ёс суртахуунлаг хүнлэг байдлаар дэмжигдсэн байх ёстой. Шударга бус зүйл хийсэн хүн өөрийн гэм буруутай адил хэмжээнд зовлон эдлэх нь ёс суртахуунд нийцдэг байх учиртай ажээ.

Эдийн засаг, улс төр, шашин, ёс суртахуун, социаль гэх мэт хэлбэрийн шударга ёсны хуулийн зохицуулагч нь эрх зүйн шударга ёс ноёлдог байх нь чухал гэж үздэг. Эрх зүй судлаач В.С.Нерсесянц “эрх зүйн хэлбэрээс гадуур орших шударга ёс нь объектив үнэлгээгээ алдаж субъективизм, релятивизм, дур зоргын үзэмж ба хувийн (бодгаль этгээдийн, бүлгийн, хамтын, ангийн, намын гэх мэт) сонголтод хүрдэг” гэжээ.

Шударга ёс нь хүний ​​үндсэн үнэт зүйлс дээр үндэслэсэн хувь хүний ​​сайн сайхан, нийтийн ашиг хоёрын тэнцвэрийг хангадаг. Энэ утгаараа нийгмийн шударга ёс нь нийгмийн янз бүрийн асуудлуудад тэгш байдлыг эрэлхийлэхэд чиглүүлж, шийдвэрлэхийг шаарддаг. Түүнээс гадна нийгмийн шударга ёс нь нийгэмд тэнцвэртэй, эв найртай ажиллах нийгмийн үндсэн үнэт зүйлсийн зарчмуудыг дагаж мөрддөг онцлогтой.

Нийгмийн хөгжлийн эхний үе шатуудад жам ёсны эрх зүйн дагуу овог, аймгуудад гэм хор учруулсан үйлдлийнхээ төлөө хариу төлбөр төлөх үүрэг өөрөөр хэлбэл, “өшөө авах эрх зүй” үйлчилж байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна. Гэхдээ тухайн үед “өшөө авалт”-д хэм хэмжээ гэж байгаагүй. Харин нэг өшөө авалт нь нөгөөг бий болгох, хоёр дахь нь гурав дахийг бий болгох гэх мэтчилэн дамжиж овог аймгийг бүхэлд нь устах аюулд оруулдаг байжээ. Энэ утгаараа шударга ёс нь олон нийтийн санаа бодлын дүнд “өшөө авалтын хэм хэмжээ” болж тогтсон түүхтэй гэж судлаачид тайлбарласан байна.

Үе үеийн сэтгэгчид шударга ёсны тухай асуудлыг ямагт сонирхон судалж байсан байх юм. Энэ талаар зарим сэтгэгчдийн үзэл баримтлалыг товч авч үзвэл: Эртний грекийн философич Демокрит шударга ёсыг “үүргээ гүйцэтгэх”, “хууль ёсны дагуух үйл хэрэг”, “эрх зүйн дагуух зүйл” гэж тайлбарлаж байжээ.

Платон “Диалоги” зохиолдоо “шударга ёс бол хүн өөрийн оюун санаагаа илбэн тохинуулах чадвар, эмхлэн журамлах чадвар, өөрийн нэр, төр алдар хүндийг хүндэтгэх, өөртөө шударга гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдралаа захируулах чадвар, нийтээр тэгш эрхтэй амьдрах, хуулийн өмнө гэм буруугаа хүлээх чадвар” гэж тодорхойлжээ. Харин “Төр” зохиолдоо “шударга ёсыг баялаг” гэж үзсэн байна.

Аристотель шударга ёсыг нийгмийн социаль үзэгдэл хэмээгээд шударга ёсны шинж чанарыг тэгш байдлын шударга ёс, хуулийн шудрага ёс, шүүн таслах эрх мэдэл дэх шударга ёс гэж тодорхойлжээ.


Хүний эрх ба үүргийн, хөдөлмөр ба түүний урамшуулал, гавъяа ба түүнийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг ба шийтгэл, хувь хүн, янз бүрийн социаль бүлэг, давхрааны нийгмийн амьдрал хийгээд социаль байр суурь, үүргийн (роль) нийцэл, эдийн засагт бол хязгаарлагдмал нөөцийг хуваарилж байгаад иргэдийн тавьж буй шаардлага багтаадаг байна. Энэ мөн чанарын хооронд байх ёстой нийцэл байхгүй тохиолдлыг шударга бус явдал гэж үзэхэд хүргэсэн байх юм.

Аристотель анх удаа шударга ёсыг тэгшитгэлийн, хуваарилалтын гэж хоёр хуваажээ. Энэ нь онлын хувьд нийтийн эрх зүй , хувийн эрх зүйн суурь нь болсон гэж эрх зүйн салбарт үзэх болжээ.

Г. Эрдэнэбат

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Иран, Украины Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ
Иран, Украины Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​