fbpx “Хэрэглээний сагс“-ыг шинэчилье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 22 секунд

“Хэрэглээний сагс“-ыг шинэчилье

ИНФЛЯЦ ШИНЭ ТӨРЛИЙН ГАЖИГ ҮҮСГЭСЭЭР...

Өнгөрсөн онд инфляцын өсөлт нийлүүлэлтийн гаралтай байсан бол энэ оноос эрэлтийн гаралтай өсөлтүүд ажиглагдаж эхэлснийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй өрхийн орлого бодитоор өсөөгүй.Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалт нэмэгдээгүй хэрнээ яагаад эрэлтийн гаралтай инфляц үүссэн гэдгийг эдийн засагчид тайлбарлахдаа, өрхийн орлого халамжийн гаралтай эх үүсвэрээр нэмэгдсэнийг бодит өсөлт гэж тооцож болохгүй хэмээсэн. Тэгвэл инфляцид ямар нэгэн гажиг үүссэнтэй холбоотой гэж эдийн засагч, судлаач Г.Батзориг тодотгож байна. Тэрбээр манайх “хабрид инфляц”-тай орон. Энэ нь манайх дангаараа инфляцийг тооцож чадахгүй нь мэдээж. Гэхдээ инфляцид нөлөөлөөд байгаа хүчин зүйлийн гажгийг олж өөрсдөөс шалтгаалах зохицуулалтыг хийх хэрэгтэй гэлээ. Инфляцийг хэмждэг гол хэрэгсэл нь “Хэрэглээний сагс”юм. Эзэгтэй таны хүнсний торонд хэдэн төрлийн бараа багтаж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дунджаар хэмжих хэрэгслийг “хэрэглээнийн сагс” гэдэд билээ. Таны байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнээс шалтгаалж энэ торонд орох бүтээгдэхүүнийг сонгодог. Одоогоор өргөн хэрэглээний 2700 бараа, үйлчилгээнээс 373 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ энэ сагсанд багтаж байна. Үүний 200-г нь импортын бараа эзэлж буй. Харин импортын тогтворгүй байдал инфляцийн өсөлтийн 45 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсан дах импортын бүрээгдэхүүний үнийн тогтворгүй байдлаас инфляц 14.6 хувь болж өсөхөд нөлөөлсөн гээд байгаа. Тэгэхээр хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэнийг эдийн засагч хэлж байна. Инфляц нь дотроо шинэ бүтээгдэхүүний, худалдан авалтын, борлуулалтын гэсэн өөр өөрийн онцлог бүхий “гажиг”-уудыг үүсгэдэг буюу ийм төрлийн нөлөөлүүдтэй байдаг гэлээ. Тухайлбал, “Приус” машин, амны хаалт зэрэг нь хэрэглээний сагсанд өмнө нь байгаагүй, шинэ хэрэглээ бүхий бүтээгдэхүүнүүд болон орж ирж, үнэд нөлөөлж буй.

АМНЫ ХААЛТ, ПРИУС МАШИНЫГ ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД ОРУУЛАХ УУ

Инфляцийг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийг манай улс 1991 оноос эхлэн ОУВС-гийн аргачлалаар тооцож иржээ. Инфляцийг суурь үнэ болон хэрэглээний сагс, мөн жингээр тооцон таван жил тутам шинэчилдэг аж. Хэрэглээний сагс өнөөдрийн байдлаар 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Анх 1991 онд тооцож эхлэхэд энд 123 бараа, бүтээгдэхүүн багтаж байсан бол 1995 онд 205, 2000 онд 239, 2005 онд 294, 2010 онд 329 болон нэмэгдэж иржээ. Хэдийгээр инфляцийн 26.1 хувийг хүнсний бараа, үүн дотор мах, махан бүтээгдэхүүн хамгийн их буюу 8.4 хувийг эзэлж байгаа хэдий ч 47.6 орчим хувийг импортын бөс бараа, гутал хувцас, тээврийн бүлэг, шатахуун бүрдүүлж байгаа юм. Үүн дотроо цар тахлаас үүдэж амны маскны хэрэглээ сүүлийн хоёр жилд нэмэгдэхийн хэрээр үнэ нь огцом өссөн нь инфляцийн үнийн индекст нөлөөлжээ. “Приус” машины худалдан авалт нэмэгдэж үнэ мөн сүүлийн хоёр жилд хоёр дахин өсжээ.

Тиймээс манайх “хэрэглээний сагс”-аа шинэчлэх шардлагатай болж гэдийг эх сурвалж онцолж байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас гарсан зардлын үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг сагсанд оруулдаг. Дээрх хоёр шинэ бүтээгдэхүүн өрхийн нийт зардлын 0.2 хувиас хэтэрсэн нь аж. Нөгөөтэйгүүр, худалдан авалтын болон борлуултын гээд нэгж бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох арга хэрэгслийг улам нарийн тодорхой болгох шаардлага ч байгаа аж. Тухайлбал, ҮСХ- гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг ямар дэлгүүрээс авах вэ гэдгээ зөв сонгох. Учир нь шинэ дэлгүүр ихэвчлэн худалдан авагчдаа татахын тулд зарим бүтээгдэхүүний үнийг байнгын тогтмол ажиллагаатай дэлгүүрийн үнээс буулгасан тохиолдол байдаг учраас шинэ дэлгүүрээс үнийн судалгаа авахгүй байх. Мөн чанартай бараа мэдээж илүү үнэтэй байна. Тэгвэл чанарыг нь харгалзахгүйгээр тухайн бүтээгдэхүүний үнэ өссөн гэж тооцож болохгүй зэрэг олон үзүүлэлт инфляцийн гажгийг үүсгэдэг талтай.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

НОБГ: Аюулт үзэгдэл, ослоос 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа
НОБГ: Аюулт үзэгдэл, ослоос 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​