fbpx ХҮЛЭГҮ ХААНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 13 секунд

ХҮЛЭГҮ ХААНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ

1258 оны Шар Морин жил, Хүлэгү хаан Аламутыг эзэлж аваад Тигр мөрнийг гаталж, Багдадын халиф Мустасимд элч илгээжээ. Мустасим тэр үед лалын ертөнцийн хэмжээгүй эрхт хаан байлаа. Хүлэгү хаан түүнийг цайзуудаа буулган дагаар орохыг тулган шаардав. Гэтэл хариуд нь "Арав хоногийн байлдаанд аз тохиож ялснаар орчлонгийн эзэн боллоо гэж өөрийгөө сэтгэнэ үү залуу минь. Чиний тушаал бусдын хувь тавиланг шийднэ гэж бодоо юу. Өрнөөс дорныг хүртэл лалын чин үнэнч сүсэгтнүүд бүгд миний албатууд гэдгийг үл мэднэ үү. Гэвч дайтаж байлдах ямар ч хүсэл надад алга. Ирсэн замаараа буц даа" хэмээсэн бардамхан хариуг ирүүлжээ. Мустасим халифийн элч бас халифын хувилгаан дүрд гар далайсан хэн боловч ялгаагүй муугаа үзнэ гэж сануулжээ. Аббасидын удмынхан таван зуун жилийн турш Багдадын халифаар сууж байсан бөгөөд лалын шашны дээд эрхийг барьсны хувьд бүх султан, шахууд түүнд захирагдах учиртай байв. Гэвч Хүлэгү хаан айн болгоомжилж ухарч няцсангүй. Хүлэгүгийн дэргэдийн зурхайч үнэн сүсэгт лал хүн хэрэв монголчууд лал шашны нийслэл хотыг дайрах гэвэл зургаан зүйл муу явдал тохиолдоно" гэж айлтгажээ. Ийм мэргэ төлөг үйлдсэн зурхайч амиа алдахад дараагийн төлөгч нь "Хүлэгү хааныг батгай ялж дийлнэ" хэмээн төлөгджээ. Нэгэн долоо хоногийн дотор халифын цэргийг бут цохиж, монгол цэрэг Багдадын тэргүүн хамгаалалтын шугамд тулж иржээ. Монголын нэг цэрэгт 24 лалын цэрэг ноогдож байсан гэдэг. Гурван долоо хоногийн турш бүслэн байлдаад хотын дүүргүүдийг дараалан авч эхлэхэд, халиф хувь заяагаа бурханд даатган бууж өгч, Аббасидын угсааныхны хагас мянган жилийн турш цуглуулсан их эрдэнэсийг Чингис хааны ач хүүгийн их асрын өмнө авчирч асгажээ. Багдадыг зургаан өдөр шөнийн турш дээрэмдэж, сүм дуганыг шатаасны эцэст хотыг мэдэлдээ авч амьд үлдэгсэдийг албатаа болголоо гэдгээ зарлаад, цаашид аливаа хүчирхийллийг цагдан хориглов. Лалын шашныхан 40 хоног гэж өөрсдөө бичдэг. Мустасим хааныг шүүн эд баялгаа авчирч өг гэхэд тэр байгаа бүхнээ өгчээ. Хүлэгү хаан “Үгүй, нуусан бүх баялгаа авч ир” гэв. Ордны голд байдаг зооринд хааны удмынхны 500 жилийн турш цуглуулсан эрдэнэсийг нуудаг байж. Мустасамыг хоолгүй хорьсон тул халиф хоол гуйжээ. Халифыг хоол гуйхад нь Хүлэгү хаан алтан гулдмай явуулав. “Би үүгээр чинь яах вэ” гээд буцаагаад явуулахад “Чи энэ алтыг идэж чадахгүй юм бол яах гэж хадгалж байсан юм. Яагаад өөрийн хүмүүсдээ өгөөгүй юм бэ, өгсөн бол чиний төлөө үхэхэд бэлэн байх бус уу” гэжээ. Мөн Багдадын том хаалганы дэргэд авчирч “Хэн ч ард түмнийг чинь хамгаалж чадахгүй юм бол энэ хаалгаар юугаа хийх юм бэ, Яагаад энэ төмөр хаалгыг буулгаж төмрөөр нь сэлэм хийж хүмүүст өгч болоогүй юм бэ” гэж асуужээ. Мустасим “Энэ бол Хувь тавилан” гэхэд Хүлэгү хаан “Би чамд Хувь тавилан гэж юу болохыг харуулъя” гээд түүнийг хивсэнд ороож, моринд гишгүүлж цаазалсан гэдэг

                                                                                                               Эх сурвалж Шуурхай.мн

С.Баярцогт, Н.Арвинсан, Б.Бямбасайхан, Амарбат нарыг АТГ-аас баривчилжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​