fbpx Ч.Болортуяа: Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сард эхлүүлэх үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ч.Болортуяа: Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сард эхлүүлэх үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл сонсож Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төсөлд шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Энэ төмөр ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километрээр богиносож, тээвэрлэлтийн өртөг буурах боломжтой юм. Хамгийн гол нь төмөр замын экспортын шинэ суваг нээгдэх ач холбогдолтой.

Ерөнхий сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлж аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өглөө” гэв.

Хөгжлийн Банкны хэлэлцүүлэгт оролцсон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулах саналтай байна
Хөгжлийн Банкны хэлэлцүүлэгт оролцсон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулах саналтай байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ