fbpx “МЭДРЭМЖ-34” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 24 секунд

“МЭДРЭМЖ-34” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

Энэ сарын 1-ний өдрөөс 10-ныг дуустал 10 хоногийн хугацаанд Тэнгис кино театрын замын урд талд байрлах UB INN hotel & gallery -ийн үзэсгэлэнгийн танхимд зураач П.Тулгын “Мэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна.

Тус үзэсгэлэнг П.Тулгын нэрэмжит сангаас зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлчийн мэндэлсэн өдөр нь буюу 4 дүгээр сарын 8-ны өдрийг тохиолдуулан түүний амьд сэрүүн байхдаа туурвиж бүтээсэн олон бүтээлүүд дундаас 34 бүтээлийг нь олон нийтэд анх удаагаа толилуулж байгаа юм.

Зураач Пүрэвжавын Тулга нь усан будгийн төрлөөр бие даан тууштай мэргэшиж, Улаанбаатар хотын амьдрал тэр дундаа хотжилтын процесс, түүнд дасан зохицож амьдарч буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээл түлхүү бүтээж байв.

Усан будаг нь усанд уусахдаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлэхийн хамт өнгөний нарийн шилжилтийг бий болгох бөгөөд зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал юм.

Урлаг сонирхогч, Улаанбаатар хотдоо хайртай хүн бүхнийг богинохон боловч дүрэлзсэн гал шиг амьдарсан залуу уран бүтээлчийн 34 өөр мэдрэмжтэй танилцаж, хотын иргэд бидэнд зориулсан бус бидний тухай өгүүлэх бүтээлээр мэлмийгээ баясгахыг урьж байна.

П.Тулгын зурсан уран бүтээлээс гурван зураг, гурван өөр мэдрэмжийг та бүхэнтэй хуваалцъя.

1. Энхтайваны гүүр

Улаанбаатар хотын нэгэн хэсгийг дүрслэхдээ гурван чухал элементийг оруулсан нь цаад агуулгаараа ач холбогдлыг нь бодож оруулсан болов уу. Кран /өргөгч цамхаг/ харагдах нь энэ хотын эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалт явагдаж байна гэсэн өөдрөг өнгө төрхийг харуулна. Харин нааш чиглэлтэй тролейбус нь нийтийн тээврийн өнгөрсөн үеийн төлөөлөл болохын хувьд хуучныг дурсах сэтгэл төрүүлнэ. Өмнөх түүхтэй хот шүү гэдгийг илтгэх мэт. Харин нааш чиглэн алхаж буй залуу манай хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг "залуу улс" шүү тэр дундаа "залуус ихтэй хот" шүү гэдгийг илтгэх мэт. Найдвар /кран/, түүх /тролейбус/, залуу үе гурвыг их хөнгөхөн гурван шигтгээгээр илэрхийлжээ. 

2. Явган зорчигчид Улаанбаатарыг "эзэлсэн нь"

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулдаг “Авто машингүй өдөр” уран бүтээлчийн сонирхолыг маш их татдаг байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тусгайлан судалгаа хийсэн байдаг. Хот судлалын томоохон зүтгэлтэн Жэйн Жэйкобсын /Jane Jacobs, urban activist/ дэвшүүлэн тавьж дэлхийн мега хотуудын хот төлөвлөлтөнд нэвтэрсэн "Хот иргэдийн мэдэлд, иргэдэд үйлчилдэг, тэдэнд нээлттэй байх"  зарчим Улаанбаатар хотод зөрчигдөж байгаад уран бүтээлч маань шүүмлэлтэй ханддаг байсан нь түүний уран бүтээлүүдээс мэдрэгддэг. Явган иргэд хотын гудамжаар "эрх дураараа" алхаж, дугуй унаж байгаа нь энэ хотын иргэд эдлэх ёстой эрхээ эдэлж, гудамж талбайдаа эргээд эзэн суусан мэт санагдаж энэ нэрийг өгсөн болов уу. Энэ өдөр уран бүтээлчид маань гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг энэ сэдвээр хэд хэдэн уран бүтээл хийсэнээс харж болно.

3. Баллерина

Арьсны өнгийг бор туяа оруулсанаар, уруулыг нилээн зузаанаар дүрсэлсэн нь уран бүтээлч дан цагаан арьстай, нимгэн уруултай эмэгтэй баллeтчдын тухай стeрeотип ойлголтыг эвдэх гэж оролдлого байв уу? Нэг төрлийн мэргэжлийн хүмүүсийн түгээмэл төрхний ард төдийлөн харагддаггүй байсан хувь хүний онцлого дүр төрхийг ийнхүү зоригтойгоор харуулсан байна.

 

Пүрэвжав овогтой Тулгын товч намтар

(1983 – 2017)

1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Англи, Вьетнам хэлний мэдлэгтэй.

Боловсрол:

2001 онд 10 жилийн 50 дугаар дунд сургууль төгссөн.

2001 – 2006 Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Технологийн Их Сургуулийг үйлдвэрлэлийн урлалын чиглэлээр суралцсан

2006 – 2008 Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг уран зураач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.

Ажлын дадлага, туршлага:

2008 – 2012 Чөлөөт уран бүтээлч

2012 – 2016 онуудад барилгын интерьер, дизайны чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос улсад ажлын туршлага хуримтлуулсан.

2016 оноос хойш усан будгийн төрлөөр бие даан тууштай мэргэшиж, Улаанбаатар хотын амьдрал тэр дундаа хотжилтын процесс, түүнд дасан зохицож амьдарч буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээл түлхүү бүтээж байв.

Шуурхай.мн 

Тоймч Б.Дашзэвэг шоронгоос шүлэг илгээжээ
Тоймч Б.Дашзэвэг шоронгоос шүлэг илгээжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​