fbpx Экспортын хоёр дахь гарц буюу Хангийн “хаалга”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Экспортын хоёр дахь гарц буюу Хангийн “хаалга”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Төлөвлөж, чиглэл болгосноор энэ 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй төмөр замын ажил ирэх гуравдугаар сарын 10-нд эхэлнэ. Ингээд долоон сарын дараа, аравдугаар сарын 10 гэхэд ашиглалтад оруулах юм байна.

“...Энэ төмөр замыг барьж экспортын хоёр дахь гарцыг нээнэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.

Ер нь бол Монгол Улсын экспорт дан ганц Гашуунсухайт-Ганцмод боомтоос л хамаардаг.

Үүнийг Ерөнхий сайд 2022 оны шинэ жилийн мэндчилгээндээ хүртэл хэлж байсан юм. Тэрбээр “...Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа” гэсэн.

Харин сая цагаан сараар Хятадад айлчлахдаа тус улсын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, албан ёсоор “Боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” буюу хилийн холболтын талаар хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан. Энэ дагуу дээрх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлж байгаа ажээ.

Хамгийн гол нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хоёр дахь гарц буюу нээгдэнэ. Тодруулбал, Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугатын 1722 км урттай тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугатын 1404 км болгож өөрчилнө. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэх юм байна.

“УБТЗ” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь байхаар төлөвлөжээ. Улмаар Зүүнбаян өртөөнд холбох урьдчилсан тооцоог хийсэн байна.

Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх юм. Мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Үүнээс гадна 150 сая тонн орчим батлагдсан нөөцтэй Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх ордуудаас коксжих нүүрсийг жилд 2-4 сая тонныг, 0.3-0.5 сая тонн зэсийн баяжмалыг экспортолно. Мөн БНХАУ-ын Бугат хот руу ОХУ-аас транзитаар тээвэрлэх боломжтой 1-6 сая тонн нефть, нэг сая тонн мод, Ханги боомтоор БНХАУ-д экспортлогдож байгаа 1.5 сая тонн ачаа, “УБТЗ” ХНН-ийн сүлжээгээр дамжин Бугат, Хөх хотын бүс рүү нийлүүлэгдэж байгаа нэг сая орчим тонн ачаа бараа, Бугат-Зүүнбаян чиглэлд тээвэрлэх 1-2 сая тонн барилгын материал, металл хийц, нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүнийг шинээр барих Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Гашуунсухайт-Ганцмодны боомтоос, цаашлаад хилийн цаадах Хятадын Баяннуур аймгаас шууд шалтгаалдаг болчихсон Монголын экспортод “Хангийн хаалга” шинэ гарц болно. Ингэснээр Монголын экспорт дахь “Баяннуурын хаанчлал” дуусна гэсэн үг. Гэхдээ энэ төмөр замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосончлон ирэх гуравдугаар сард эхлээд аравдугаар сарын 10 гэхэд барьж дуусгавал шүү дээ.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Баттулга Д.Монголхүүд бус Ө.Шижир, Б.Саруул нарын хэн нэгэнд МоАХ-ы даргын ажлаа өгнө
Х.Баттулга Д.Монголхүүд бус Ө.Шижир, Б.Саруул нарын хэн нэгэнд МоАХ-ы даргын ажлаа өгнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​