fbpx ГХЯ: Украинаас Монгол оюутнуудаа татах гурван хувилбар бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 48 секунд

ГХЯ: Украинаас Монгол оюутнуудаа татах гурван хувилбар бий

Олон улсын харилцааны нөхцөл байдал хурцдаж, улс хооронд пуужин харваж гал нээлээ. ОХУ Украины зүүн зүгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулахаа пүрэв гарагийн үүрээр зарлав. Оросын үндэсний телевизээр дамжуулсан мэдээгээр Путин Украины зэвсэгт хүчнийг бууж өгч, гэр лүүгээ харихыг уриалжээ. Тэрбээр “Хэрэв цуст мөргөлдөөн гарах юм бол бүх хариуцлагыг нь Украины Засгийн газар үүрнэ. Гэхдээ Украиныг эзлэх төлөвлөгөө бидэнд байхгүй. Бүгд найрамдах Донбассын Ард улс туслах хүсэлт тавьсны дагуу цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэ нь найман жилийн турш Украины хүчирхийлэлд өртөж, геноцид өртсөн иргэдийг хамгаалах зорилготой” гэж ТАСС агентлагт ярьжээ. Харин Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг зарласан. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэнийг гадны хэвлэлүүд дамжуулж байна.

Украинд манай улсаас нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрдөг. Тэдний олонх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон эсвэл олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс аж. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй. 68 оюутантай сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож эх орондоо ирэх зөвлөмж өгчээ. Украинд манай улсаас Элчин сайдын яам байхгүй, Өргөмжит консул ажилладаг. Өнгөрсөн сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Одоогоор 27 оюутан Украинд байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байна.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор бид АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байр суурийг сонслоо. Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнөөдөр байр сууриа бидэнд илэрхийлнэ гэв. Мөн Украинд ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг хэрхэн татах талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээллийг хүргэж байна.

ОХУ-ын цэрэг Донбасст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр орой анх удаа иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийжээ. Тэрбээр эх орноо гадны түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэхийг цэргийн насны бүх иргэддээ уриалж, уриалгыг хүлээж авсан хүн бүхэнд зэвсэг тараахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

УКРАИНЫ 40 ОРЧИМ ИРГЭН АМЬ ҮРЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭВ

Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Украины 40 орчим иргэн алагдаад байгааг Зеленскийн зөвлөх энэ үеэр мэдэгджээ. Өчигдөр буюу лхагва гарагт Украины парламент иргэддээ олон нийтийн газар галт зэвсэгтэй явахыг зөвшөөрсөн хуулийг баталсан юм. Өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Зеленский шархадсан цэргүүдэд цусаа хандивлахыг бас иргэддээ уриалсан юм. Үүнээс гадна Украин даяар цэргийн дэглэм тогтоож, ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж буйг Зеленский мэдэгджээ. “Украины хүндэт иргэдээ, өнөөдөр өглөө ерөнхийлөгч Путин байлдааны тусгай ажиллагааг Донбасст эхлүүллээ. Оросын цэрэг манай армийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өгч байна. Украины олон хотод дэлбэрэлт сонсогдож байна. Бид улс орон даяар цэргийн дэглэм тогтоолоо. Минутын өмнө би ерөнхийлөгч Байдентай утсаар ярьсан. Дэлхийн олон орны дэмжлэгийг АНУ нэгтгэж эхэлсэн байна. Өнөөдөр хүн бүр тайван байх хэрэгтэй. Болж өгвөл гэрээсээ битгий гараарай. Бид ажиллаж байна. Зэвсэгт хүчин маань ажиллаж байна. Батлан хамгаалах, аюулаас хамгаалах салбарууд бүхэлдээ ажиллаж байна. Битгий цочирдоорой. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид Украинчууд учраас бүхнийг ялах болно” гэж Зеленский ард түмнээ зоригжуулжээ.

Украины зэвсэгт хүчин Оросын таван нисэх онгоц, нэг нисдэг тэргийг устгаснаа мэдэгдсэн юм. Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам уг мэдэгдлийг няцаасан байна. Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба түрэмгийлэл үйлдэж буй Оросын эрх баригчдын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад уриалжээ. Тухайлбал олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг салгах саналыг тэр тавьсан байна. Одоо АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд ОХУ-ын эсрэг авах дараагийн ээлжийн хориг арга хэмжээгээ зарлахаар бэлдэж байгаа юм гэж BBC мэдээлжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам: ОХУ-ын цэргийн хүчин үндэслэлгүй халдлага хийж байна

-АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, өдөөн хатгах үйлдэл хийгээгүй мөртлөө Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө өнөө орой /өчигдөр орой/ дэлхий нийтээрээ залбирч байна. Олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний зовлон шаналал авчирч болох дайныг Ерөнхийлөгч В.Путин урьдчилан төлөвлөж, сонгосон. Энэхүү халдлагаас үүдэх үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос улс хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд үүнд нэгдмэл, шийдэмгий байдлаар хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно гэлээ. Энэ мэдэгдэл бол манай ЭСЯ-ны Украйн дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны байр суурь болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Украинд үлдсэн оюутнуудыг Польшоор дамжуулан татахаар судалж байна

-Украинд олон улсын нислэгүүд цуцлагдсан. Эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирэхээр болж, зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Украины дөрвөн хотод манай оюутнууд байгаа. Бид Улаанбаатар хотод суугаа Элчин сайдууд болон Европт сууж буй Элчин сайдуудтай байнгын холбоотой мэдээлэл солилцож байгаа. Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутам мэдээ өгч байгаа. Уг мэдээгээр эрсдэлд орсон манай улсын иргэн байхгүй, ямар нэгэн халдлагад өртсөн байшин барилга, объект байхгүй, дотооддоо хоргодох байр, метроны буудал руу хүмүүсийг орохыг уриалж байгаа. Иргэдээ татан авах, гурав дөрвөн хувилбар бий. Нэг бол бид Монголынхоо нисэх онгоцыг хөөргөөд иргэдээ авах эсвэл олон улсын онгоцонд суугаад Истамбул, Франкфуртаар авчрах, үгүй бол машинаар яваад дамжаад ирэх боломж байна.

Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд: Оюутнууд сургуулийн хонгил, дотуур байранд байрлаж байна

-Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна. Үлдсэн 27 оюутантай цахимаар уулзалт хийсэн. Янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн, хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байна. Тэд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. Сургуулиудад оюутнуудыг чөлөөлж өгөөч гэсэн бичиг явуулах тохиролцоонд хүрээд ажиллаж байтал Украины цагаар үүрээс эхлээд асуудал хүндэрлээ. Одоогоор Киевд ес, Харьковд-15, Кривой Рогт хоёр, Львовд нэг оюутан байгаа. Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол Польш, Чех эсвэл Унгар улс хүртэл авто замаар дамжин тэндээс нислэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.Украины бүх хот гарах замыг хаасан гэсэн мэдээлэл байна. Харьков хотод байгаа оюутнууд сургуулийнхаа хонгилын хэсэгт буюу хорогдох байранд байгаа харин Киевд байгаа оюутнууд дотуур байрандаа байрлаж буй гэх мэдээлэл байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

Н.Сугар: 2020 онд оруулж ирсэн сургуулийн автобусыг зориулалтаар нь ашиглаж байна
Н.Сугар: 2020 онд оруулж ирсэн сургуулийн автобусыг зориулалтаар нь ашиглаж байна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​