fbpx Урд хилийн хориг суларсан ч хойд хөршийнхөөр үргэлжлэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
5 минут 39 секунд

Урд хилийн хориг суларсан ч хойд хөршийнхөөр үргэлжлэх үү?

Дэлхийн томоохон эдийн засаг бүхий орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн мэдээ анхаарлын төвд орж ирлээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали улс болон Европын холбооноос хамтран мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар өчигдөр шийдвэрлэжээ. Уг асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Ингэснээр банкны гадаад төлбөр тооцооны асуудал үүсэх эрсдэлтэй болох нь. Саарал жагсаалтад орсны гайгаар Монгол улстай Европын банкууд харилцахаа больсон. Тиймээс банкууд дээрх төлбөр тооцоо Оросын банкуудаар дамжин хийгддэг. Гэтэл Европ руу дамжих гүүр болсон Оросын банкуудыг нь Европ, Америк хориг тавиад эхэлсэн. Тиймээс арилжааны банкуудын хувьд, гадаад төлбөр тооцоог Хятадын банкаар дамжуулж хийх шаардлага үүсэж байна. Энэ нь шалгалт ихтэй, цаг авдаг төдийгүй шимтгэл нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн худалдаа, үйлдвэрлэлийн түүхий эд саатах, тээвэр ложестикийн асуудал үүснэ. Ковидоос болж бараа татан авах хугацаа хоёр сараар уртсаж, өртөг нь 3-30 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ байдал улам хүндрэх нөхцөл бүрдчихлээ. Учир нь Европоос авдаг ихэнх түүхий эд нь Оросоор дамждаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд түүхий эдийн дутагдалд орох, тээврийн зардал үүсэх эрсдэлтэй гэж эдийн засагч, шинжээч Г.Батзориг онцолж байна. Түүнчлэн “Өрнөдийн орнууд, үүний дотор АНУ-ын Сангийн яам гаргасан шийдвэрийнхээ араас хатуу хяналт тавьдаг. АНУ, Европын холбоо болон бусад улс орнуудаас ОХУ-ын банк, санхүүгийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий зарим хувь хүмүүсийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээтэй манай банк, санхүүгийн байгууллагынхан сайн судлаарай” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр анхааруулаад байна.

“Орос Украин руу дайрлаа” гэсэн мэдэгдэл гармагц газрын тос болон алтны үнэ 2-5 хувиар өсч, хувьцааны индекс 2-28 хувь уналаа. Дайны ажиллагаа явуулж буй орны мөнгөн тэмдэгт долоон хувь унаж, дотоодын хувьцааны индекс нь 20 гаруй хувь буурчээ. Энэ бол улс орнуудад бэлтгэлтэй бай гэсэн том дохио. Манай улс бол импортлогч орон. Худалдааны 30 орчим хувийг ОХУ-тай хийдэг. Энэ дайны нөхцөл байдал магадгүй олон хоног үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Цар тахлын дараагийн хувилбар гэдэг шиг Орос, Украины асуудал дээр тодорхой бус байдал олон байна. Гэвч бид ямар ч нөхцөлд эрсдэлээ тодорхойлж, түүнд бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл бидэнд ямар эрсдэлүүд тулгарахаар байна вэ.

Брэнт тосны үнэ 150 ам.долларт хүрч нэмэгдэхээр байна

Долоо хоногийн өмнө брэнт тосны үнэ 95 ам.доллар байсан бол дайн гарах сургаар газрын тосны үнэ огцом өсч энэ сарын 24-ны өдөр 101 ам. доллар болж өсөөд байна. Цаашид ОХУ-ын эсрэг авах хоригтой холбоотойгоор 150 ам.долларт хүрэхээр байна гэж шинжээчид хэллээ. Манай улс ОХУ-аас шууд хамааралтай. Одоогоор дотоодын 45 хоногийн нөөцтэй. Гэвч зарим шатахуун түгээх станцад 95 тасарсан сураг байна. Дайн хийж буй улс дотоодын нөөцөө хадгалах нь ойлгомжтой. Тиймээс манай улсад шатахууны хомсдол үүсэх, улмаар үнэ өсөх эрсдэлтэй байна. Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас Хятадаас татах боломжийг эрт судалж байх нь зүйтэйг эдийн засагч зөвлөж байна.

Төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй

ОХУ нь манай импортын 33 хувийг эзэлдэг. Тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох хэмжээ буурснаар өргөн хэрэглээний бараа хомсдох, улмаар дотоодын үнийн өсөлт гаарах эрсдэлтэй. Ер нь Монгол гэлтгүй Европ тэр аяараа сандралдаж байна. Учир нь Орос, Украин нь дэлхийн үр тариа, улаан буудайн хэрэгцээний 1/3-ыг хангадаг. Шатахуун авахад доллар хэрэгтэй. Гэтэл авах өртөг нь нэмэгдэхээр улам их доллар шаардагдана. Энэ нь богино хугацаанд төгрөг ам.долларын эсрэг огцом сулрах эрсдэлийг бий болгож байна.

Цахилгаан, эрчим хүчний хомсдолд орох магадлалтай

Манай улс эрчим хүчний хувьд ч ОХУ-аас хамааралтай. Дотооддоо усан цахилгаан станц барих асуудал сөхөгдөх бүрд хаагддаг нь учиртай(Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц). Яг л иймэрхүү хүнд нөхцөл үүсэхэд эрчим хүчний бие даасан байдал ямар чухал болох нь харагдаж байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв
Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​