Украины эрх мэдэл бүхий албаны хүн Украин Оросын хэлэлцээр эхэлсэн гэдгийг өглөө мэдээлсэн. Гэвч Украины төлөөлөгчид шөнөжин явсан аян замын алжаал ядаргаагаа тайлж амарсны улмаас хэлэлцээр эхлэх цаг хойшилсон гэж зарим сурвалж мэдээлсэн. Мөн ОХУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр ирсэн. Хоёр улсын хэлэлцээр хийх газар Украины хилээс холгүй Припять голын эрэгт гэж байгаа ч яг нарийн байршлыг нэрлэхгүй байгаа.
Хэлэлцээрт Украины талаас Дээд Рада /парламент/ дахь “Ард түмний зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк нар багтжээ.
Харин ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Владимир Путины туслах Владимир Мединский тэргүүлж байгааг үүний урьд мэдээлсэн.
ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Думын гишүүн Леонид Слуцкий, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар багтжээ.