fbpx Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “Беларус түншлэл” буюу мөнгө угаадаг дахин нэг схем нь ил болов уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 41 секунд

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “Беларус түншлэл” буюу мөнгө угаадаг дахин нэг схем нь ил болов уу?!

Экс Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Беларусийн иргэдтэй хамтарч мөнгө угаадаг байж болзошгүй дуулиан дэгдлээ. Гэхдээ энэ шинэ мэдээлэл биш. Өмнө нь гадаад, дотоодын хэвлэлүүдээр нийтлэгдэж байв. Харин үүнийг Монгол Улсын хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл шалгаж тогтоодоггүй нь анхаарал татдаг.

Эх сурвалийн мэдээллээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн мөнгө угаадаг байж болзошгүй асуудал нь улсаа Европын холбооны хар жагсаалтад оруулсан гэдэг. Тэгснээр эдийн засаг, улс төрийн бүхий л хоригийг тавиулсан гэдэг. Тэр асуудалд нь манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр гарч ирж байгаа нь монголчууд бидний хувьд байдлыг ноцтой болгож байгаа юм. Учир нь Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад ороход энэ нөлөөлсөн байж болзошгүй гэж байгаа юм.

“Монгол, Беларус”-ын хамтарсан компани байгуулсан гэх тухай

Лукашенко өөрийн төлөөлөлд улсдаа нэр алдартай тамирчдыг оролцуулдаг гэдэг. Тодруулбал, Юрий Чиж (Беларусийн Бөхийн холбооны тэргүүн), Владимир Япринцев (Беларусийн Самбын холбооны тэргүүн) хоёрын хамтарсан “Трайпл” компанид Беларусийн байршил сайтай газар олгох, улсын өмчит үйлдвэрийн тоног төхөөрөмж болох хөдөө аж ахуйн трактор, техник хэрэгсэл, уул уурхайн белаз тоног төхөөрөмжийг гадаад улсад борлуулах онцгой эрхийг олгодог байгаа юм.

сонин mn

Тэд 2007 оноос Монголд айлчилж, Х.Баттулгатай холбоо тогтоожээ. Тэд соц нийгмийн буюу 1980-аад онд самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцож явсан танил нөхдүүд аж. Ирж уулзсан гэх В.Япринцев самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Х.Баттулга дэлхийн аварга болж байв. Х.Баттулга 2008 онд ЗТБХБ-ын сайд, 2012 оноос ҮХАА-н сайд болсон. Ингэхдээ өмнөх яамаа А.Гансүхэд хариуцуулсан. Чухам тэр үедээ беларус нөхдүүдтэйгээ хамтарсан хоёр ч компани байгуулжээ. Беларусаас хөдөө аж ахуйн трактор, уул уурхайн белаз автомашинуудыг борлуулах эрхийг авсан “Юнайтед Белаз Машинери”, “Юнайтед Белаз машинери Инвестмент” гэх компанийг байгуулсан. Ингэхдээ Х.Баттулга өөрийн нэрээр бус харин туслахуудынхаа нэр дээр компани байгуулж байв. Дээрх хоёр компанийг түүний туслах Отгонжаргал Мойл, дараа нь О.Энхмандахын нэр дээр болгож өөрчилсөн байдаг. Улмаар энэ компаниудынхаа эзэмшлийг оффшор бүсэд шилжүүлжээ. Одоо энэ хоёр компанийг Д.Нарангэрэл, Доминиканы оффшор, Эстоны оффшор, Сингапурын оффшор бүс рүү шилжүүлсэн. Мөн энэ компанийг өөрийн төлөөлөгч О.Энхмандахын нэрээр гүйцэтгэж байсан бол удалгүй өөрийн туслах Отгонжаргал Мойлын нэрийг оролцуулсан. Гэтэл Лукашенкогийн улс төрийн байдал дотооддоо болон олон улсад хэцүүдэж, хориг тавигдсан. Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Энэ асуудал нь Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн мөнгө угаах схем Монголоор дайрч байгаа тухай асуудлыг Европын олон улсын мэдээллийн агентлаг дэлгэж тавьсан даруйд Мойл Отгонжаргалын нэрийг хамтарсан компаниас салгажээ.

Түүнчлэн Х.Баттулга нь О.Энхмандах, Отгонжаргал Мойл нараар дамжуулан “Монгол Хьюндай Автоматив” ХХК-ийг эзэмшиж, Төрийн байгууллагуудад олон тооны Өмнөд Солонгосын хьюндай автомашиныг өндөр үнээр нийлүүлдэг гэдэг.

Төрийн өмчит компаниудад белаз нийлүүлсэн гэх тухай

Дээрх компаниудаар дамжуулан Беларусаас нэг бүр нь 100 тоннын даацтай 700-800 мянган ам.долларын белаз машинуудыг авч Монголын “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.1 сая ам.доллараар нийлүүлдэг. Гэтэл ийм хүчин чадалтай Са1егрМ1аг, Кота1зи, НМасМ зэрэг дэлхийд алдартай уул уурхайн автомашинууд Монголд 1.1 сая ам.доллараар зарагддаг байх нь тэр. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” хүнд даацын машин механизм гэж тендер зарлах ёстой атал “Белаз” брэндийн гэх нэрийн дор онцгойлон тендер зарлаж Тендерийн тухай хуулийг ноцтой зөрчдөг. Сүүлийн хоёр жилийн дотор буюу Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 121.2 тэрбум төгрөгийн белаз машин нийлүүлэх тендерт “Юнайтед Белаз Машинери”, “Юнайтед Белаз машинери Инвестмент” компани ялж, гэрээ хийж, төлбөрөө 50 хувь урьдчилж авч, нийлүүлсний дараа үлдэх 50 хувийг авчээ. Гэтэл нийлүүлж буй белаз машины өртөг нь гэрээний ердөө 30 хувьд ч хүрдэггүй.

Мөн Х.Баттулга нь О.Энхмандахын хүргэн М.Батгэрэлийн нэрээр беларус хамтрагч В.Япринцевийн хамтаар “Овоот толгой ресурс” ХХК-иар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай тендергүйгээр гэрээт олборлолтын ажлыг хийх эрхийг 2020 онд авсан. Энэ тендер нь ЭТТ/202001036/01/01 дугаартай нийт 799.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй.

Хууль, шүүх яагаад “тоодоггүй” байсан гэх тухай

Ийм ноцтой асуудлыг хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ яагаад “тоодоггүй “ вэ гэдэг асуулт гарч ирээд байдгийг дээр хэлсэн. Учир нь Улсын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч С.Алиманцэцэг бол А.Гансүхийн нэг ангийн найз, ойрын хүн. Монголчууд бараг бүгдээрээ мэднэ дээ. А.Гансүх өмнө нь 2012 онд Зам тээврийн сайд болсны дараа МИАТ ХК-ийн хуулийн хэлтсийн захирлаар С.Алиманцэцэгийг томилж байсан түүх ч бий. Мөн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын ангийн найз, ойрын хүн Э.Батбаярыг 2019 онд ШЕЗ-ийн даргаар томилсон. Ийм байхад дараа дараагийн үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхой юм.

Сингапур руу шилжүүлж буй гэх тухайд

Монгол Улс Сингапурыг “Оффшор бүс”-ээр зарласан. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн орооцолдсон схем Сингапур руу “гараад явчихдаг” юм байна.

Тодруулбал, “Юнайтед белаз Машинери” компаниар дамжуулан төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийт 142.1 тэрбум төгрөгийн белаз машинуудыг өндөр үнээр нийлүүлсэн. Мөн “Овоот толгой ресурс” компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн А багцыг буюу 799.3 тэрбум төгрөгийн гэрээт ажпыг тендергүйгээр авч, нийт 941.4 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөгийн гэрээг хийж, орлого олжээ.

Энэхүү орлогыг ихэвчлэн Сингапурын Далайн чанад дахь нэгдсэн банк руу гүйлгэж, мөнгөө угаадаг.

Хууль бус, татвар төлдөггүй гэх үйл ажиллагааны тухай

Экс Ерөнхийлөгч 2003 онд “Төгрөг нуур энержи” ХХК-ийг байгуулж, социализмын үед нөөц нь тогтоогдсон ордыг шилжүүлэн авч, Хонгконгийн оффшор бүсэд “Монголиа Инвестмент групп” компанийг байгуулсан.

Уг компанийг 2008 онд Хонгконгийн биржид бүртгэлтэй компанитай нэгтгэж буюу шууд бусаар худалдах ажлыг гүйцэтгэж, ингэхдээ хариу төлбөр болгон хувьцаа авахдаа Жүдо бөхийн холбооны нарийн бичиг М.Бөхбат, “Ард” хэмээх Батсүхийн нэрээр шилжүүлэн авч 2011 онд бүх хувьцаагаа Шанхайн нэгэн нууцлаг брокерийн компаниар дамжуулан борлуулсан. Тэгэхдээ орлогоо татварт тайлагнаагүй.

Эдгээрийн талаар баримт, материалыг дэлгэрэнгүйгээр эргэн танилцуулах болно.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​