fbpx Хараагаа хайрлаж, дэлгэцийн хамаарлыг хязгаарлая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 10 секунд

Хараагаа хайрлаж, дэлгэцийн хамаарлыг хязгаарлая

Саяхан сэтгэл эмзэглүүлэм судалгаа гарчээ. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх мөнх ирээдүй” төрийн бус байгууллагаас 13-17 буюу өсвөр насны 2000 хүүхдэд судалгаа явуулж, эрүүл мэндийн үзлэг хийхэд 37 хувь нь хараа суларсан гэсэн оноштой гарчээ. Энэ бол аюулын харанга юм. Учир нь бидний ирээдүй болсон хүүхэд залуус гэрэлт хорвоог харах нүдээ өөрөө ч мэдэхгүй аажмаар алдаж байна гэсэн үг. Тэгвэл энэ юунаас хамааралтай вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хариултыг нь хайхад өнөөх дэлгэцийн донтолт, ухаалаг утасны хэрэглээний уршиг байх юм. Бид XXI зууны иргэд, техник технологийн эрин үед амьдарч байна гэж бахархах дуртай. Гэвч үүнийг дагаад амьд харилцаа үгүй болж, дэлгэцийн донтолт гэсэн өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй өвчлөл, нэр томъёо гарч ирээд удлаа. Нэг хэсэг автомат тоглоомд донтсон хүүхдүүдийн бүхэл бүтэн тасаг СЭМҮТ-д бий болж байсныг уншигч та санаж байгаа байх. Яг үүнтэй адил дэлгэцийн донтолтоос болж сэтгэцэд өөрчлөлт орох, хараа муудах өвчлөл нэмэгдэж буй талаар эмч нар халаглаж сууна.

Өсвөр үеийнхний 27 хувь нь харааны шил зүүдэг

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Б.Ариунчимэг “Сүүлийн гурван жилд хараа муудах өвчлөл эрс нэмэгдэж байна. Хамгийн эмзэглэмээр нь өвчтөнүүдийн 30 гаруй хувь нь өсвөр насны хүүхдүүд байгаа нь харамсалтай. Үүний шалтгаан нь гар утас хэтрүүлэн хэрэглэснээс гадна цахим хичээлтэй холбоотой. Сүүлийн хоёр жил сурагчид цахимаар хичээлээ үзсэн. Удаан хугацаанд утас ширтэхэд мэдээж сөрөг үр дагавар гарна. Бид хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эхчүүдэд аль болох гар утас, компьютерээс хол байлгаж, харааг нь хамгаалах шил зүүлгэ гэж захьдаг. Нэг муудсан харааг эргэж тогтооход хэцүү” гэсэн юм. Мөн өсвөр насныхны 27 хувь нь харааны шил зүүдэг гэсэн судалгаа гарсан тухай ч бидэнд дуулгаад амжив. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааг авч үзэхэд 2021 онд харааны өвчлөл хамгийн өндөр гарсан нь нэгийг хэлж байна. 2019 оны байдлаар зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нүдний тасгаар 30 гаруй мянган хүн үйлчлүүлжээ. Үүний 10 гаруй хувь нь хүүхэд байсан байна. Харин 2021 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 20 гаруй мянган хүүхэд давхардсан тоогоор эмнэлгийн үйлчилгээ, тусламж, зөвлөгөө авчээ. “Мөнх дуран” нүдний эмнэлгийн их эмч, профессор Б.Гэрэлтуяа “Хүүхдүүдийн дунд хараа муудах өвчлөл нэмэгдэж байгаад энэ салбарт 20 гаруй жил ажилласан эмч хүний хувьд эмзэглэж явдаг. Сүүлийн жилүүдэд хараа тогтоох мэс ажилбар их хийж байна. Саяхан манай эмнэлэг 15 настай хүүхдэд хараа тогтоох хагалгаа хийлээ. Тухайн хүүхдийн хувьд хараагаа 45 хувь алдаж байсан. Уг нь эрүүл хүүхэд төрсөн. Гэвч 10 настайгаасаа эхлээд өдөр бүр ухаалаг утас үздэг байсан нь ийнхүү нөлөөлсөн юм билээ. Хараа нь хэзээ ч дахин нэмэгдэхгүй. Харин үлдсэн 55 хувийг нь хамгаалж үлдэх нь чухал. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдэдээ гар утас битгий өгөөрэй” гэж захиж байсан.

Өдөрт хоёр цагийг л дэлгэцэнд зориул

Мэдээж бид хүүхдээ гар утас, зурагтын дэлгэцээс бүрэн холдуулж чадахгүй. Тиймээс цагийн хязгаар тавих нь хамгийн зөв шийдэл юм. Дэлхийн жишгээр гар утасны хэрэглээг өдөрт хоёр цаг гэж заажээ. Гэхдээ нэг дор биш хамгийн ихдээ 30 минут гэдэг аж. Харин манай эцэг эхчүүд бага насны хүүхдээ саатуулахын тулд гар утсаа өгөх нь элбэг. Хэдэн цагаар ч хамаагүй утас үзсэн хүүхэд хараа муудахаас гадна сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог аж. Хүүхдийг дэлгэцэнд донтсоныг илтгэх хамгийн эхний шинж тэмдэг гарын алга, хөлийн ул хөлрөх гэж СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэн онцолсон байна. Тэрбээр “Толгой, нүдний угаар хатгуулж өвдөх, нүд хуурайших, удаан хугацаанд хөдөлгөөнгүй суусантай холбоотой бодисын солилцооны өөрчлөлтүүд гарна. Харин сэтгэцийн талаас анхаарал сарнидаг, мартамхай болно. Үүнээс гадна нойрны хямралаас үүдэлтэй хар дарах, зүүдэлж босох, уцаартай болох шинж тэмдэг илэрнэ” гэж анхааруулсан юм. Харин өсвөр насныхны хувьд өөрийгөө хянах чадвартай учир эдгээр шинж тэмдгээс өөрийгөө хамгаалж чадна. Дунд сургуулийн VI-XII ангийнхны хувьд 75 хувь нь ухаалаг гар утастай гэсэн судалгаа гарчээ. Тэдний дийлэнх нь утсаараа Фэйсбүүк орох, хоорондоо харилцах, мэдээлэл авах гэсэн үндсэн гурван алхмыг өдөр бүр хийдэг аж. АНУ-ын сэтгэл судлаач нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэрбээр IX ангийн 30 хүүхдийн нэг өдрийн амьдралыг гар утастай нь холбож судалсан байна. Гэтэл хүүхдүүд дөрвөн минут тутамд гар утсаа нээж үзэж байв. 10 минут тутамд мессенжер чат руугаа орж хэн нэгнээс зурвас ирж үү гэдгийг нягталж байсан бол 17 минут тутамд өөрийн оруулсан пост, зурагт лайк, сэтгэгдэл үлдээж үү гэдгийг шалгаж байсан байна. Энэ туршилтынхаа дүгнэлтэд тэрбээр “Өсвөр насны хүүхдүүдийн амьдрал гар утастай салшгүй холбоотой болж байна. 20 жилийн дараа гэхэд зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бүх улс гар утасны боол болж, эрүүл мэндээрээ хохирно” гэж бичжээ.

“Цахим хичээлтэй үед дөрвөн цагийг утас ширтэж өнгөрүүлдэг”

Хүүхдүүдийн дунд харааны өвчлөл нэмэгдсэний гол шалтгааны нэг нь цахим хичээл юм. Дунд болон ахлах ангийнхны хувьд сүүлийн хоёр жил өдөрт 3-4 цаг цахим хичээлийн хуваарьтай байв. 76 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Бат-Ундрал “Миний хувьд цахим хичээлтэй үед өдөрт багаар бодоход дөрвөн цагийг гар утсаа ширтэж өнгөрүүлдэг байсан. Хичээлийн бус бусад цагаар аль болох утсаа ухахгүйг хичээдэг ч бараг л боломжгүй. Учир нь найзуудтайгаа харилцах, тэдний оруулсан мэдээллийг харахад гар утас л хамгийн хэрэгтэй” гэсэн юм. Үүнээс харахад бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа дэлгэцийн донтолтоос хэрхэн хамгаалах вэ. Гэрэлт ертөнцийг харах нүдийг нь хэрхэн хайрлах вэ. Нэгэнт л дэлхийн хөгжил, цахим хэрэглээнээс татгалзаж чадахгүйгээс хойш дэлгэцийн хамаарлыг л хязгаарлая.

Ч.ГАНТУЛГА

Б.Болдсайхан: Зүрхний хавсарсан асуудалтай хоёр киргиз хүүхэд бүрэн эдгэрлээ
Б.Болдсайхан: Зүрхний хавсарсан асуудалтай хоёр киргиз хүүхэд бүрэн эдгэрлээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​