fbpx Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн тухай сонирхолтой долоон баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 10 секунд

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн тухай сонирхолтой долоон баримт

Улс орноо Оросын эзлэн түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэж байгаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

2019 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрбээр хошин урлагийн жүжигчин, телевизийн од байсан юм.

Ингээд түүний амьдрал, урлагийн замналын талаар сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

Хуульчийн мэргэжлээр суралцсан Зеленский урлагийн замд орсон

Тэрбээр 2000 онд Киевийн Эдийн Засгийн Үндэсний Их Сургуулийг хуульчийн мэргэжлээр төгсжээ. Гэхдээ суралцах хугацаандаа Зеленский урлагийн мөр хөөх болсон байна. 1997 оноос түүний Квартал 95 нэртэй хамтлаг телевизийн КВН хошин урлагийн шоунд тогтмол оролцох болжээ.

Тэрбээр өөрийн байгуулалцсан Квартал 95 студийн хэд хэдэн кинонд дүр бүтээж, зохиолыг нь бичиж байв

2005 онд Зеленский дэлгэцийн анхны уран бүтээлээ туурвиж, “Шадар гурван цэрэг” мюзикл киноны зохиолыг бичиж байжээ. Тэрбээр энэ кинондоо Артаняны дүрийг бүтээсэн юм.

Дараа нь тэр өөр хэд хэдэн киноны зохиолыг бичиж, дүр бүтээж байжээ.

2006 онд тэр Украины “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлж байжээ

Зеленский 2006 онд Украины “Ододтой бүжиглэе” телевизийн шоунд оролцож, хамтрагч Олена Шоптенкогийн хамт тэргүүн байрыг эзэлж байв.

Зеленский “Paddington” хүүхдийн киноны Украинд гаргасан хувилбарт дуу оруулж байжээ

Украинд гаргасан “Paddington” хүүхдийн киноны баавгайн дүрд Зеленский дуу оруулагчаар ажиллаж байсныг StudioCana студи баталжээ.

Зеленский Украинд алдартай “Ард түмний зарц” телевизийн цувралд ерөнхийлөгчийн дүр бүтээж байв

2015-2019 оны хооронд Украины телевизээр цацагдсан “Ард түмний зарц” шоунд Зеленский жирийн багшаас улсын ерөнхийлөгч болсон хүний дүрийг бүтээж байжээ.

Тэрбээр бодит амьдрал дээр ч бас амжилт гаргаж, 2019 оны сонгуульд 70 гаруй хувийн саналаар Украины ерөнхийлөгч болсон юм.

Зеленский жүүд хүн

2020 оны нэгдүгээр сард Израилд болсон Аусшвицийн хорих лагерийг чөлөөлсний 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо Зеленский жүүд гэр бүлийнхээ туулсан амьдралын талаар ярьж байжээ.

Түүний өвөө Холокостоос амьд гарч, гурван ах нь амь үрэгдэж байсан гэнэ.

Кино зохиолч гэргийтэй Зеленский хоёр хүүхэдтэй

Зеленский гэргий Оленатайгаа их сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Олена тухайн үед архитекторын мэргэжлээр суралцаж байсан ч сүүлд ангиа сольж, Зеленскийн студид кино зохиолчоор ажиллах болсон байна.

Тэд хоёр хүүхэдтэй ба охин Александра нь 17 настай, хүү Кирил нь 9 настай юм.

Эх сурвалж: Business Insider

Европын парламент Украинд ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгохыг зөвлөв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​