МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, сургуулиас хөөх шийдвэр гаргажээ.
МУИС-ийн зүгээс суралцагчийг өөрийн биеэр ирж тайлбар, мэдээлэл өгөх, шийдвэрийг өөрт нь мэдэгдэх зарчмын үүднээс 14.00 цаг хүртэл хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд ирэхгүй бол гарсан шийдвэрийг та бүхэнд мэдээлэх болно гэв.
Тус сургуулийн дотоод журмын дагуу оюутнууд 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг хасах өргөдлийг гаргасан.