fbpx Мэдээллийн технологийн салбарын Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 2 секунд

Мэдээллийн технологийн салбарын Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт боллоо

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын санаачилгаар мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулсан юм.

сонин mn

Уг зөвлөлийн анхдугаар уулзалт өнөөдөр (2022.03.07) Төрийн ордонд боллоо.

Бодлогын зөвлөлд харилцаа холбооны операторууд болох “Мобиком корпорац” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “ЖиМобайл” ХХК, “Ай Эн мобайл нэтворк” ХХК нараас гадна Монгол Вайлли төслийн санаачлагч “Инфинит сольюшнс” ХХК, Аэросити төслийн санаачлагч “Моoдун аэросити девелопмент” ХХК, “Моодун хаан” групп ХХК, Сиркл парк төслийн санаачлагч “Би Ар Би” ХХК болон мэдээллийн технологийн тэргүүлэх компаниудаас “Ай Си Ти” групп ХК, Ард экс” ХХК “М Банк” ХК, “Хиппо картс” апликейшн, “Ворлд плас ” ХХК, “Эрксис инк”, “Их Бит” ХХК, “Икс мета” ХХК, “Монгол ТВ” ХХК-ийн төлөөлөл багтжээ.

Мөн салбарын мэргэжлийн холбоодоос “Стартап маркетинг спейс”, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо”, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын электрон спортын холбоо” зэрэг байгууллагын удирдлагууд зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байгаа юм.

сонин mn

Зөвлөлийн гишүүн байгууллагууд хэдийгээр салбартаа өөр өөрийн байр суурийг олсон, бизнесийн үйл ажиллагаагаараа ялгаатай боловч Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, салбарын шинээр батлагдан гарах хууль тогтоомжид өөрсдийн дуу хоолойг хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллана.

Анхдугаар уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын эхэнд УИХ-аас баталсан цахим шилжилтийн багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид хуулийн хэрэгжилтэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдаг байдлаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндөж байна. Мөн төр-хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд сануулав.

Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Цогтбаатар нарын санаачлан боловсруулж буй Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан юм.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад уг хуулийн төсөл чухал ач холбогдолтой бөгөөд гадны хөрөнгө оруулалттай технологийн компани, үйлдвэрүүдийг Монгол Улсад орж ирэх тал дээр анхаарч, татварын таатай орчинг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад төрөөс цогц дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа талаар оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн монголын аж ахуйн нэгжүүд гадны зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Гагцхүү төрөөс үзүүлэх дэмжлэг шаардлагатай гэлээ.

Төр-хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч ашиг тусаа өгч улмаар УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд хэлэв.

Цаашид зөвлөлийн дэргэд үйл ажиллагааг нь дэмжих, зохицуулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг ажиллах бөгөөд зөвлөлд оролцсон байгууллагуудын төлөөлөл хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. Мөн Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Аэрофлот компаний Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг зогслоо
Аэрофлот компаний Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг зогслоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​