ОХУ-ын төлөөлөгчид Украинтай гурав дахь шатны хэлэлцээ хийхээр Беларусь руу нисэв. Энэ тухай "Sputnik Belarus" Telegram суваг мэдээлэв. Хэлэлцээр эхлэх цаг, болох газрыг нарийвчлан мэдээлээгүй байна.
Хоёрдугаар сарын 28-нд Орос, Украйн хоёр эхний шатны хэлэлцээр хийсэн. Уг хэлэлцээ Москвагийн цагаар 14:00 цагт эхэлж, таван цаг орчим үргэлжилсэн юм. Харин Орос-Украины хоёр дахь шатны хэлэлцээ энэ сарын 3-нд болж хүмүүнлэгийн тусламжийн талаар тохиролцсон юм.
Эх сурвалж: Лента.ру