fbpx Хуульч Д.Отгонбат: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн тайлбар хоёрын алийг нь хэрэглэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 45 секунд

Хуульч Д.Отгонбат: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн тайлбар хоёрын алийг нь хэрэглэх вэ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болж Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол баталжээ.

Улсын Дээд шүүхээс ийнхүү тогтоол батлах болсон үндэслэлээ “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох” зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “журам тогтоосон” шинжтэй буюу процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд уг хэм хэмжээг өөрчлөн тогтоосон хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө үйлчилж байсан хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хэм хэмжээг өмнө үйлчилж байсан хэм хэмжээтэй ямар нэг байдлаар өрсөлдүүлэхгүй, зэрэгцүүлж эсхүл давхцуулж хэрэглэхгүй” гэж тайлбарлажээ.

Улсын Дээд шүүх Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацааны” асуудлыг тайлбарласан байдалтай хуульчид нэлээдгүй санал зөрөлдөж байна.

Энэ асуудалд хуульч Д.Отгонбат өөрийн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Усын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болж хуульчдын дунд нэлээдгүй маргаан дагуулж, хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаар нэгдсэн ойлголтгүй болоод байсан Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны асуудлыг Улсын Дээд шүүх хууль тайлбарлах эрхийнхээ хүрээнд тайлбарлаж, нэг мөр ойлгож хэрэглүүлэхээр болж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ Улсын Дээд шүүх Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны асуудлыг тайлбарлахдаа хэд хэдэн алдаа гаргасан гэж хувь хуульч, судлаачийнхаа хувьд үзэж байгаа. Хуульч мэргэжилтэй хүн бүр өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа байх. Харин миний хувьд иргэдэд ойлгомжтой энгийнээр тайлбарлая.

  1. Юуны өмнө практикт Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” яагаад маргаан дагуулаад, ойлгомжгүй байдал үүсгээд байгааг тайлбарлах зүйтэй байх.

Хууль тогтоогчоос 2002 онд баталж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байсан Эрүүгийн хуулиар “хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдэж төгссөн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааг хамааруулан тоолдог байсан.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар “хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдэж төгссөн өдрөөс эхлэн прокурорын тогтоолоор яллагдагчаар татах хүртэлх хугацааг хамааруулан тоолдог болсон.

Нийгэмд болон хуульчдын дунд маргаан дагуулаад байгаа гол асуудал нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах “хөөн хэлэлцэх хугацаа”-г тоолохдоо 2017 оны Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” тоолох журмаар шийдвэрлэх үү, эсвэл эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулиар “хөөн хэлэлцэх хугацаа” тоолох журмаар шийдвэрлэх үү гэдэг асуудал үүсээд байгаа юм. Тодруулбал “хөөн хэлэлцэх хугацааг” буцаан хэрэглэх үү, үгүй юу гэдэг ойлголтын маргаан үүсээд байсан юм.

Харин энэ маргаантай байсан асуудлыг Улсын Дээд шүүх хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаар тайлбар гаргасан.

  1. Эрх зүйг материаллаг эрх зүй, процессын эрх зүй гэж ангилдаг. Үүний дагуу хуулийг материаллаг хууль, процессын хууль гэж ангилдаг.

процессын эрх зүйн хэм хэмжээгэдэг бол Эрүүгийн эрх зүйн хувьд энгийнээр тайлбарлахад тухайн гэмт хэргийг илрүүлэхдээ, гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг гэм буруутай эсэхийг тогтоож, шийтгэхдээ ямар арга замаар шалган, шийдвэрлэх вэ гэдгийг хуульчилсан үйл ажиллагаа. Харин процессын хууль буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.

“Материаллаг эрх зүйн хэм хэмжээ” гэдэг бол процессын эрх зүйн хэм хэмжээтэй харьцуулахад нэлээд олон тооны хэсэг бүлгээс бүрэлддэг. Өөрөөр хэлбэл тухайн нийгмийн харилцааг салбар бүрээр зохицуулсан, төрөлжүүлсэн хэм хэмжээ тогтоосон хууль байдаг. Харин материаллаг хууль буюу 2002, 2017 оны Эрүүгийн хуулиудыг буцаан хэрэглэж болно. Хэрхэн буцаан хэрэглэхийг хууль тогтоогчоос хуульчилсан.

Харин бидний өнөөдөр яриад байгаа Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх буюу процессын хуулинд заагаагүй, Эрүүгийн хууль буюу материаллаг хуульд заасан материаллаг эрх зүйн хэм хэмжээ юм.

Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан, 2017 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны зохицуулалт нь ““процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд уг хэм хэмжээг өөрчлөн тогтоосон хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө үйлчилж байсан хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хэм хэмжээг өмнө үйлчилж байсан хэм хэмжээтэй ямар нэг байдлаар өрсөлдүүлэхгүй, зэрэгцүүлж эсхүл давхцуулж хэрэглэхгүй” гэж тайлбарласан нь “хөөн хэлэлцэх хугацаа”-г зохицуулсан хуулийн заалтыг буцаан хэрэглэхгүй гэж үзэж байгаа нь хуульд императив хэлбэрээр хатуу тогтоож өгсөн зохицуулалтыг Улсын дээд шүүх зөрчиж, норматив хэм хэмжээг үгүйсгэсэн.

Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацааг” буруу тайлбарласан гэж үзэж байгаа шалтгаан энгийнээр тайлбарлахад энэ бөгөөд Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г буцаан хэрэглэх ёстой, ямарч тохиолдолд буцаан хэрэглэх зохицуулалт нь хууль хоорондын шилжилт, үйлчлэлийн үед холбогдогч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялын бодлоготой уялддаг гэж хувь хуульчийн хувьд үзэж байгаа.

  1. Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г, миний тайлбарлаж байгааг мөн Үндсэн хуулийн цэц дүгнэж шийдвэрлэж байсан.

Тодруулбал Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуульд “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” байхаар заасан байсныг Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор дүгнэж хүчингүй болгож байсан.

Үндсэн хуулийн цэц “...Эрүүгийн процессын эрх зүйн онол, хэм хэмжээний үзэл баримтлалын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хөндөх тохиолдол бусад салбартай харьцуулахад их байдаг тул уг онцлогтой уялдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харилцааг төрөлжсөн хуулиар тусгайлан зохицуулдаг бөгөөд уг ажиллагаанд хамаарах хэм хэмжээг тус хуулиар тогтоох, эсхүл заавал эш татан хуульчилдаг болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахгүйгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай дээрх хуулиар тогтоожээ.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөний зэрэгцээ, эрх зүйн суурь онолд нийцээгүй болно” гэж дүгнэж тухайн хуулийг хүчингүй болгож байсан.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь судлаад үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны үндсэн нөхцөл нь материаллаг эрх зүйн хэм хэмжээ гарцаагүй мөн бөгөөд императив хэлбэрээр тогтоосон. Процессийн эрх зүйн хэм хэмжээгээр хэрэглэх арга замыг нь тодорхойлсон байх шаардлагыг зохицуулсан гэж үзсэн нь онолын үндэслэлтэй тайлбар болсон гэж судлаачийн хувьд үзэж байна.

Гэвч Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцээс нэгэнт дүгнэж, хууль тогтоогчоос баталсан хуулийг хүчингүй болгож байсныг анхаарч үзсэнгүй, эргээд Үндсэн хуулийн зөрчилтэй тайлбар гаргасан нь дахин цэцэд маргаан үүсгэх нөхцөл бүрдсэн гэж ойлгогдож байна.

  1. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2017 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар зүйлчлэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн хэд хэдэн хэрэгт Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г буцаан хэрэглэж Эрүүгийн танхим нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэж практик нэгэнт тогтоож шийдвэрлэж байсан.

Тэр дунд олны анхаарал татсан хэргүүд ч байсан. Сонирхсон хэн бүхэн Улсын Дээд шүүхийн цахим хаягнаас энэ талаарх мэдээллүүдийг уншиж сонирхож болно.

Гэвч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас боловсруулж нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцүүлж, баталсан Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх тайлбар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шийдвэрлэж байсан хэргүүдээс өөр байдлаар гарсан нь нийгэмд, хуульчдын дунд бүр ч ойлгомжгүй байдлыг бий болгоод байна.

Үүнээс үүдэн нийгэмд болон хуульчдын дунд дахин Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны асуудлаар байр суурь зөрөх, практикт хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх талаар ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм.

Тодруулбал хуульчид, өмгөөлөгч, прокурор, шүүгчид Улсын Дээд шүүхийн тайлбар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын алийг нь нэг мөр ойлгож практикт хэрэглэх нь ойлгомжгүй хэвээр үлдлээ гэж үзэж байна.

Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн боловсруулалт, тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн боловсруулалт, тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
 
Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан
Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​