fbpx Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Манай 76 НО-той мэдээ Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 10 секунд

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилсон.

Тэрээр сайд болохдоо “Би олигархуудыг давраахгүй, популистуудыг дагаж намирахгүй” гэж хэлсэн. Энэ нь олны анхаарлыг татсан. Бас “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хамгаалах, уул уурхайн салбарын хайгуулын чиглэлийг идэвхжүүлж Монгол түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө улам бүр хичээн ажиллах болно” гэж амласан.

Тэгвэл Г.Дамдинням сайдын ажлаа аваад бараг л эхний уулзалтаа Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийнхантай хийсэн. Тус ассиоцацийнхан ч “Улсын төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Үүний 50 орчим хувь нь АМНАТ, 25 хувь нь ААНОАТ байдаг. Харин төрийн өмчит компанийн ногдол ашиг нь уул уурхайн салбарын төсөвт оруулах орлогын 5 орчим хувь байгаа.Уул уурхайн салбар нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс үүнээс нүүрс, зэсийн баяжмал, алт гэх гурван бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна.

Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлогын 80 хувийг 5 компани бүрдүүлж байгаа” гэх тулгамдсан асуудлуудаа дуулгасан байна. Харин сайд Г.Дамдинням “Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, оролцогч талуудын саналыг хуулийн төсөлд нээлттэй тусгах, олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд идэвхийлэн ажиллана” гэжээ.

Эндээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарынхаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг зүйл дээр онцгой анхаарна гэдэг мессэж ойлгогдож байгаа юм.

Тэрээр сайдын ажлаа авуут хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, уулзалт дээрээ асуудлыг нь шийдэх, тэр хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхээ амлажээ.

Гэхдээ энэ байр суурь бол сайд болуут нь сууж байгаа юм биш. Эртний гэж болох байр суурь, баримтлал юм байна.

Г.Дамдинням 2017 онд Уул уурхайн бодлого судлаач, Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторантурын хувьд “Баялгийг олон нийтэд тэгш хүртээх боломж олгож байгаа эсэх, энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг хэрхэн өргөдөг нь, ингэхдээ сайн засаглалын хүрээнд хэрэгждэг үү, үгүй юу гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт. Дарангуйлагч төр иргэн бүртээ мөнгө тараадаг байж болно. Туркменистан, Саудын Арабын жишээг дурдаж болно. Эдийн засаг, нийгмийн байдлаа өргөдөг үү гэвэл үнэн. Гэхдээ эрх чөлөөгүй учраас сайн засаглал гэж үзэх боломжгүй. Манайд эрх чөлөө байгаа ч сайн засаглал алга. Монгол туулах ёстойгоо туулаад л явж буй, баялагтай орны нэг.

Байгалийн баялгийн засаглал гурван талын оролцоонд тулгуурладаг. Төр, засаг, ард иргэд, компани гэсэн гурван талын тэгш эрх дээр тогтдог юм. Аль нэг нь давуу эрх эдлээд эхэлбэл засаглал бурууддаг. Дан ганц төр, засаг, эсвэл компаниуд удирдаад байвал буруу засаглал болно. Богино хугацаанд сайн засаглалтай болох, эсэх нь иргэдийнх нь мэдээлэлжсэн байдал, төр, засаг, компаниудынх нь алсын хараатай үйл ажиллагаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл, гурван оролцогч талын үр дүнтэй хамтын ажиллагаанаас хамаардаг гэсэн үг. Хамгийн гол нь иргэдийнх нь зөв оролцооноос ихээхэн зүйл шалтгаална. Буруу оролцвол хугацаа нь улам л сунана” гэж байсан юм.

Мөн 2018 онд “Уул уурхайн салбар гурван тулгуурт бодлогоос юу хүлээх вэ” гэсэн сэдвээр Төрийн ордонд болсон Уул уурхай, дэд бүтцийн хэлэлцүүлгийн үеэр судлаач Г.Дамдинням “Уул уурхайн шийдвэр гаргалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхлээд иргэдээ сайн сургах хэрэгтэй” гэсэн асуудлыг хөндөж байв. Энэ талаараа “Үйл ажиллагаа явуулах гэсэн компаниуд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Уг нь орон нутаг хуульд заасан үндэслэлээр л татгалзах эрхтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны дараа гомдол мэдүүлсээр байгаа нь мэдээж хүндрэлтэй. Дэлхийн уул уурхайн чиг хандлагад нийгмийн зөвшөөрөл их чухал болохыг хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарлаж байсан юм.

Эрхэм гишүүн болсныхоо дараа УИХ-ын 2022 оны намрын чуулганы үеэр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хурал дээр “Нэг асуудал байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр нэмж хайгуул хийнэ гэдэг хэцүү. Энэ одоо дэлхий даяар зүгээр, одоо brownfield гэж ярьдаг юм даа. Одоо бараг greenfield. Өөрөөр хэлбэл зүгээр ийм газар дээр хайгуул хийгээд явахад 10000 хайгуулын лицензээс л нэг орд олдож байгаа шүү дээ. Энэ аймаар эрсдэлтэй ажил байхгүй юу. Тэгээд асар их хөрөнгө орно. Ийм юмыг бид нар түлхээд, тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэр бариад,

татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийгээд, дэд бүтцийг нь бариад, тэгээд бүртгэхгүй шүү дээ. Үнэнийг нь хэлээч. Боломжгүй байхгүй юу даа. Тэгээд дараа нь баахан мөнгө идэж уусан хэрэгт ороод, тэгээд шоронд орцгооно доо. Үгүй ээ, ийм л юм руу явна. Татвар төлөгчдийн мөнгийг араас нь нэхнэ шүү дээ” гэж Засгийн газраас асууж байв.

Тэр хуралдаан дээр мөн “Яах вэ, тэгээд бас хүмүүс манай яамныхан ажил хийчихье л гээд зориод байгааг бол ойлгоод байна. Тэгэхдээ хэдүүлээ бас нэг зөв хийчихвэл зүгээр байгаа юм даа. Тэгээд одоо ингээд төрийн өмчийн компаниуд юу болдгийг бүгдээрээ энэ нүүрсний хэрэг дээрээс хараад л сууж байна шүү дээ. Хөгийн л юм болдог л байхгүй юу. Public буюу олон нийтийн болгохын тулд олон улсын стандартынх нь дагуу нөөцийг нь тогтоох хэрэгтэй” гэж байжээ. Эдгээр нь хэвлэлийн хуудас, албаны протокол зэрэгт хадгалагдаж үлджээ.

Тэгвэл тэрээр дээрх байр суурьтаа хэвээр байгаа аж. Хамгийн сүүлд газрын ховор элементийн ордын хайгуултай холбоотой асуудлаар илэрхийлсэн “Салбарын сайдын хувьд хууль ёсны дагуу явагдаж байгаа бүхий л геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ. Хуулиа мөрдөх ёстой. Монгол Улс дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарт эрх хэмжээг нь өгөөд шийдвэрээ гаргаад өгчихсөн л бол хуулиа биелүүлэх ёстой. Хамгийн гол нь нийгэмтэйгээ ойлголцох, зөрчил тэмцлийг арилгах асуудал байгаа. Энэ аргачлалыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран боловсруулж байна. Уул уурхайн салбарын нэр хүндийг өндөрт өргөж, төр засаг, орон нутаг, ард иргэдтэйгээ ойлголцдог Австрали, Канадын аргачлалууд байдаг. Үүнийг түлхүү ашиглана гэсэн бодолтой байна. Ер нь Монгол Улсын нийт татварын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарыг ойлгодог байх хэрэгтэй байна. Нөгөө талдаа олдог гээд нийгэмтэйгээ ойлголцож чаддаггүй байдлаа засах хэрэгтэй” гэлээ.

Нэг үгээр хэлбэл, Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллах хугацаандаа албаны хэллэгээр “төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, олны ойлголтоор хувийн хэвшилд орон зай гаргах тал дээр илүү анхаарч ажиллах нь тодорхой байна.

Ө.Тулга

Эх сурвалж: Өдрийн сонин

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна
Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​