fbpx “Ганц очноос ноцсон аюул”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 18 секунд

“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

Улсын хэмжээнд долоодугаар сарын 2-ны 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Баянгол, Алтанбулаг суманд гарсан дөрвөн түймрийг цурамд оруулсан байна. Мөн аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Дээрх түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 372 алба хаагч, 31 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 73 хүн, 10 автомашин буюу нийт 445 хүн, 41 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 2-ны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 663.317 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин 2025 он гарсаар обьектын гал түймрийн 2707 удаагийн дуудлага бүртгэгдэж, 13 иргэний /том хүн найм, хүүхэд тав/ амь насыг аварчээ. Утаажилтын бүсээс 1436 иргэнийг гаргасан байна. Харин гал түймэрт 31 иргэн /том хүн 17, хүүхэд 14/ өртөн нас барж, 10 иргэн /том хүн тав, хүүхэд тав/ түлэгдэж, 1014 толгой мал өртөж хорогдсон мэдээлэл байна.

“Техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад ойролцоогоор 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай”

Эрчээ аван дүрэлзэх галыг цаг алдалгүй унтраахаар Онцгой байдлын алба хаагчид цаг минутгүй ажилласаар байгаа ч түймрийн дуудлага нэмэгдсэн хэвээр байна. Цаг агаарын хэт халалт, хуурайшилт, хүний буруутай, санамсар болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдэн онгон дагшин байгаль, хүний эд хөрөнгө, халуун амь нас эндэж, үгүй болж байна. Гал сөнөөгчид түймрийг хохирол багатайгаар, хурдан хугацаанд унтраахад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хамгийн чухал хэрэгцээ нь байдаг. Гэвч бодит байдал дээр Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байгаа юм. Иймд “Техник, тоног төхөөрөмжийг сайжруулан 100 хувьд хүргэхэд ойролцоогоор 800-900 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Бид жилд дунджаар 20-25 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна. Техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад эвдэрч гэмтэх, засвар хийх гээд байнгын ашиглалтад байдаг учраас асуудал гардаг. Гал унтраах ажиллагаанд ашиглаж байгаа багаж хэрэгслүүдийг байгаа төсөвтөө тааруулаад аль болох их хэмжээгээр, өртгийн хувьд дундаж түвшинд авч хэрэглэж байна. Цаашид стандартад нийцүүлж орон тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлж байсан юм. Түүнчлэн Онцгой байдлын байгууллага стандартаараа 8000 алба хаагчтай байх ёстой. Гэвч өнөөдөр дөнгөж 40 хувийн хангалттай байгаа аж. Бүх анги, салбаруудаа Сэлэнгэ аймаг руу татсан учраас цаана нь үлдэж байгаа бүрэлдэхүүн ээлж солих ямар ч боломжгүй, гурван сарын хугацаанд 24 цагийн турш ангийн байранд ажиллаж байгаа зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байгааг тэрээр мөн хэлж байсан юм.

2020-2023 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 90 орчим хувийг объектын болон ой, хээрийн гал түймэр эзэлжээ

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн байдлаар 16.887 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос 640 хүний амь нас эрсдэж, 813.446 толгой мал хорогдон, нийт нэг их наяд 10 тэрбум төгрөгийн үнэлж барашгүй хохирол учирчээ. (ГСҮХ, 2020-2023)

2020-2023 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 90 орчим хувийг объектын болон ой, хээрийн гал түймэр эзэлжээ. Үүний 80 гаруй хувийг объектын түймэр эзэлж байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар жилд дунджаар 3074 удаагийн объектын түймэр бүртгэгдэж, 2021 онд КОВИД 19 цар тахлын үеийн хөл хориотой холбоотойгоор тархалт буурсныг эс тооцвол объектын түймрийн тохиолдол төдийлөн буурахгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм. Ахуйн хүрээний гал түймэр нь ил задгай гал, асгасан үнс нурам, цахилгаанаас пийшин зуух, яндангийн цонолт, лаа, дэн, тамхи, шүдэнзний гал, хүүхдийн болгоомжгүй үйлдлээс хамгийн их үүдэлтэй байна.

Харин ой, хээрийн түймэр давхардсан тоогоор 2022 онд 179, 2023 онд 101, 2024 онд 137 тохиолдол бүртгэгдсэн жил ирэх тусам нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна.

П.Соронзонболд

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон техник хэрэгслийн талаар танилцуулахдаа “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт зургаадугаар сарын 22-ны өдөр хоёр ой хээрийн түймэр гарч, таримал ой шатсан. Түймэр унтраахад арга тактикийн хувьд гар ажиллагааны багаж хэрэгсэл, автомашин, хүнд машин механизм ашиглаж байна. Түймэр гарсан бүс нутгийн газарзүйн байршлаас хамаарч унтраах тактикийн хувьд өөр өөр байдаг. Багаж хэрэгслүүдийг 7-10 хоногийн хугацаанд ашиглаж, шаардлагатай багаж хэрэгслийг шуурхай нийлүүлэн ажиллаж байна.

Мөн ой, хээрийн түймэр унтраахад автомашин бүү хэл морьтой ч хүрэлцэж очих боломжгүй газар байдаг. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд гарсан ой, хээрийн түймэрт бид алба хаагчдаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр хүргэсэн. Сум орон нутгаасаа морьтой гарахад 10 хоногийн дараа ч очихоор газар мөн байгаа. Энэ мэт шалтгаануудаас болж түймэр унтраахад хүндрэл гардаг. Мөн автомашин, техник хэрэгслийн хувьд 2019 оноос хойш Бүгд найрамдах Польш, Беларусь, Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд парк бүрэн шинэчлэгдсэн. Манай евро стандартын техник хэрэгсэл энэ шугамаар орж ирсэн. Одоо Францын хоёрдугаар шатны төсөл хэрэгжээд энэ намраас эхний ээлжний таван машин орж ирэх гэж байна” гэв.

“Долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна”

Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулсан юм.

Б.Жаргалан

ЦУОШГ-ын урт хугацааны прогноз хариуцсан ерөнхий инженер Б.Жаргалан “Зургаадугаар сарын 30-ны байдлаар хуурайшилтын зэрэг Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутаг, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар дунд зэрэг байна. Харин Зүүн аймгуудын нутгаар нэн их түвшинд байсан байна. Энэ сарын 1, 2-ны өдрүүдэд нийт нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа төв болон говийн аймгуудын нутгаар өдөртөө +30 градусыг давж халах төлөвтэй байгаа. Цаашлаад долоодугаар сарын 3, 4-ны өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газрууд, нутгийн хойд хэсгээр ихээхэн хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байна. Ялангуяа, түймэртэй байгаа бүс нутаг болох Сэлэнгэ, Хэнтийгээр ахиу хэмжээний бороо орох төлөвтэй. Харин Говийн бүс нутаг, Зүүн аймгуудын нутгаар халалт үргэлжилнэ. Мөн долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан” гэлээ.

Иймд иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, гал түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан сануулж байна. Мөн гал түймэр гарсан тохиолдолд чанга дуугаар хашгирч бусдад мэдэгдэх, боломжтой бол унтраах арга хэмжээ авах, 101 дугаарт яаралтай холбогдож дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Түүнчлэн галд өртсөн тохиолдолд хэвтэж, өнхөрөх, утаа ихэссэн үед сууж эсвэл мөлхөж гарцаар гаран өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой байна.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​