fbpx Оюутолгойн алт зэсийн баяжмал ачсан тусгай цувааг Монголын хилээс буцаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 1 секунд

Оюутолгойн алт зэсийн баяжмал ачсан тусгай цувааг Монголын хилээс буцаажээ

                    

Өмнийн говийн Оюутолгойгоос хилийн зүгт хөдөлсөн тусгай ачаатай хэдэн машин хил дээрээс уурхай руугаа буцжээ. Үүнд гайхсан пост, коммент сошиал сүлжээнд харагдлаа. Үүр шөнөөр тусгай замаар шууд Хятад руу гардаг цуваа ийнхүү гэнэт буцсанд тэр хавийн жолооч нар элдвийн таамаг дэвшүүлжээ.

… С.Баярцогт баривчлагдсан, одоо Оюутолгой гацнаа …. Ямар эрдэнэсээ гаргаад байгаагаа төр одооноос шалгадаг болж байгаа гэнээ…. Цэнэг гарсан юм болов уу зэрэг ёжилсон гайхсан сэтгэгдлүүд хөвөрчээ. Оюутолгой бол Ганц модны боомтоор ачаатай машинаа шууд гаргадаг тусгай замтай. Мөн өөртөө л зориулж хятадаас авдаг цахилгаан дулаантай. Шөнөдөө бол гэрэл чийдэн гялалзан харагдах нь тог цахилгаангүй таг харанхуй өмнийн говьдоо бол диваажин харагдана. Харин энэ диваажинг тойрсон шуугиан дуулианыг харахад Оюутолгой дээр нэг юм болох нь дээ гэж хардах нөхцөл үүсчээ.

Он дамжаад МАН-ын засаг солигдоход уул уурхайн дэд сайдын цочир мэдэгдлээр эргэн анхааралд орсон Оюутолгой дээр улстөрчид шат дараалсан алхмууд хийж буй нь анзаарагдана.

У.Хүрэлсүхийн танхимын Эрчим хүчний сайд цахилгаан станц барих үүргийг Рио-гоос нэхэж, анх байгуулсан гэрээг нь сөхтөл манай хүний уншиж байснаас танигдахгүй болтлоо хувирчээ. Оюутолгой манай говьд цахилгаан станц заавал барих албагүй гээд гэрээний заалтаа өөрчилчихсөн байсан гэнэ. Хэн үүнийг шившигтэйгээр хийв гэж ард түмэн ууртай асуулаа. АН-ын засгийн үед, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед ийм өөрчлөлтийг сэм хийсэн гэлээ. Үнэндээ бол сэм биш нам хийсэн буюу хуйвалдаан байсан нь тодорхой.

Дурсамж сөхөхөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа том хөрөнгө оруулалтаа хөдөлгөх үү, бүсээ тасартал чангалах уу гэсэн тулгалтаар ард түмнээс асуулга авч байлаа. Бид чинь айсандаа томыг нь хөдөлгөе “Б” шүү гээд л хариу мессеж илгээсэн. Дараахан нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд маань Дубайд алтан хундаганаас сэржим өргөсөн дуулддаг. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд нь Дубай руу “оргож ” дураараа гэрээ хийж, дэлхийн банкуудад Оюутолгойг барьцаалах гэрээг үзэглэж байхад Монголдоо үлдсэн 75 түшээ яаж ч чадаагүй гээд байгаа юм. Энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан найз С.Баярцогт нь хэд хоног аргалсан ч гэрээ үзэглэж дуусангуут Дубай явсныг нь илчилсэн гэдэг. Энэ бүхний ард Монгол эзэнгүй байсан юм уу гэж төсөөлөгдөнө. Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирэхээр нь барьж идэхээр шуугиан үүссэн ч тэгсгээд хариуцлага тооцоогүй дарагдсан. Яагаад ….

Одоо анхны гэрээ байгуулсан С.Баярцогтын баг “аав”-ынд сууж, дараагийн гэрээгээр Оюутолгойг өр зээлийн барьцаанд хаясан Ч.Сайханбилэгт камерийг нь бэлдчихсэн хуулийнхан хүлээж байна. Харин тэр үед засаг барилцаж байсан АН ба МАН-ын олон улстөрчид дуу нэгтэй ухаарчихсан хэдэн нөхөрт хариуцлага тооцох талд гарчихсан байх юм.

Ч. Сайханбилэгийг зүгээр нэг сахилгагүйтээд Дубай явчихаагүйг 2015 оны АН-ын улс төрийн хүрээнийхэн мэдэж л байсан. Зогсоож болох л байсан. МАН мөн адил. Оюутолгой дээр олиггүй гэрээ хийснээ хүлээж байгаа юм уу, одоо л юу хийснээ ойлгоод байна уу гэж асуумаар. Учир нь их хурлын дарга саяхан захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулсан. Бараг 10 жилийн дараа, өчнөөн тонноор эрдэс баялаг хилээр гарсны дараа Оюутолгой ашигтай юу, ашиггүй юу гэдгийг тогтоох ажлаа манай төр эхлүүлж байгаа юм.

Анхны гэрээг 2009 онд МАН олонх байхад АН-тай тохиролцож байгуулсан нь одоо ил болсон. 2012 онд АН арай гэж олонх болохдоо Ч.Сайханбилэгийн гараар далд уурхайн гэрээг Дубайд үзэглүүлсэн. Одоо харин Оюутолгой дээр хос морь шиг ажилласан хоёр найзыг АН-аасаа хөөгөөд нэр цэвэршихээр яарч суух юм.

Энэ тойрогт нэг асуултыг цаг хугацаа хэрхэн харуулахыг хүлээх үлджээ. Он гараад идэвхжсэн Оюутолгойн гэрээний энэ ухаарал жамаараа гэдэг шиг үнэхээр бодит шаардлагаар бий болоод байна уу. Нэг бол дахин Рио-г шахаж, гэрээг нь цуцлах шантаажаар ирэх сонгуулийн амь тариагаа намууд бэлдэцгээж байна уу.

Нийтдээ 7.7 тэрбум ам.доллар хүрсэн хөрөнгө оруулалттай, бараг хагас зуун жил үргэлжлэх бүтээн байгуулалтын гэрээг шууд цуцлахаар улайрсан мэдэгдлүүд шил даран гарч байгаа нь үнэндээ эдийн засагт сөрөг гэдгийг бүгд мэдэж байгаа.

Энэ удаагийн Оюутолгойн шуугиан ээлжит сонгуулийн угтал, улс төрийн өшөө авалт болохгүй гэж найдья. Гэрээг засаж залруулах ба Монголдоо алдагдалтай заалт өөрчлөлтүүдээр авлига авч, завшиж баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцох бол нийгмийн шаардлага, хүлээлт мөн. Харин үүнийг хэтрүүлэх буюу гэрээг шууд цуцлах тухай туйлшралыг нийгэмд өрдөх юм бол манай улстөрчдийн муйхарлал, улс төрийн ээлжит хуйвалдаан болохоос хэтрэхгүй.

Үнэндээ хариуцлага ярих бол Оюутолгойд зориулж татварын хуулиндаа өөрчлөлт оруулж байсан парламентийн гишүүдийн тал нь одоо ч их хуралд түшээд гээд сууж л байгаа. Тэд яагаад дуу нэгтэй байж энэ балай гэрээний эсрэг кноп дараагүй юм. Тэд 10 жилийн өмнөх борлуулалтын орлого нь Монголд хянагдахгүй хөрөнгө оруулалтын гэрээний бурууд хариуцлага хуваалцдаггүй юм бол ядаж зогсоож чадаагүйдээ уучлалт гуйчих хэрэгтэй. “Шударга л байцгаая” гэж хэн хэлж байлаа…

                                                                                                                   Эх сурвалж Шуурхай.мн

 

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монголын Бизнес Инкубаторуудын Нэгдсэн Холбоотой хамтран ажиллахаар боллоо
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монголын Бизнес Инкубаторуудын Нэгдсэн Холбоотой хамтран ажиллахаар боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​