fbpx ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 16 секунд

ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, өдгөө Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайхан уржигдар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал бичсэн.

Түүний захидлыг товчлон хүргэвэл “Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.

Ерөнхий прокурор таныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцөлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье" гэсэн юм.

Харин өчигдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хийсэн бол 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад хандан ил захидал бичжээ. АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудаж, ирэхээр нь байцаалт авахаар болсон. Үүнтэй холбоотой зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ирэхгүй бол “Интерполоор эрэн сурвалжилна" гэх мэдээлэл гарчээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


Ч.Сайханбилэг: АНУ-д эмчлүүлж байгаа дүүгээ орхиод ирэх долоо хоногт Монголд очно 


Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа.

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна. Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна.

Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ.

Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ч.Сайханбилэг.
 


Н.Алтанхуяг: Шударга бусын хонгилыг устгахгүйгээр Монгол Улс хөгжихгүй


Харин 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Алтанхуягийн мэдэгдлийг товчлон хүргэвэл “Манай Засгийн газрыг “Дубайн гэрээ”-г байгуулаагүйн төлөө огцруулсан. Тавантолгойн ордод ганц нэг хувийн компанийн болзлыг зөвшөөрөөгүй хэмээн буулгасан. Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө ажилласан. Харин манай танхимыг огцруулах ажлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан зохион байгуулсан.

Ингэхдээ УИХ-ын гишүүдийг жижиг сажиг шалтгаар нь барьцаалан тэдний кнопыг шинэчлэлийн Засгийн газрын эсрэг болгосон. Монголын төр үймээн самуунаар дүүрч, хэдхэн хүн баялгийг гартаа барьж, хууль хяналтын байгууллагаар өрсөлдөгч нараа дарамталж, айлгаж, шорон гяндангаар сүрдүүлж, Монголын төрийг он удаан жил барина гэж горьдсон” гэлээ.

Тэрбээр мөн Шударга бусын хонгил үүссэнийг хоёр жилийн өмнө би хэлсэн. Энэ хонгилыг дан ганц Ц.Элбэгдорж бус одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хамт бий болгосон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх ажлыг хийсэн. Шударга бусын хонгилыг заавал нураах хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч сонгогдсон ч энэ хонгилыг нурааж чадахгүй байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн албыг хашсан ч хонгил яг хэвэндээ байна. Учир нь Ц.Элбэгдоржийн “томилсон" хүмүүс хууль хяналтын байгууллага (АТГ, Шүүх, Прокурор)-ыг удирдаж байна. Шударга бусын хонгилыг устгахгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Энэ хонгилыг гагцхүү байгуулсан хүн нь “нурааж” чадна гэсэн юм.
 

Дайны хажуугаар дажин

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн түүнийг баривчлан 461 дүгээр ангид хорьсон.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар болон “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан асуудлыг шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн тухайн үед эрх бүхий албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл олон нийтэд дуулиан тарьж, хүлээлт үүсгээд буй энэ ажиллагаатай холбоотой экс Ерөнхий сайдууд ийн байр сууриа илэрхийллээ. Мөн дайны хажуугаар дажин гэдэг шиг зарим эх сурвалжаас гаргасан хэт хийсвэр мэдээллүүд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд болон хууль хяналтын байгууллагын дунд үл ойлголцол үүсгэсэн бололтой.

Өглөөний сонин
Б.Билгүүн

Ховор амьтны гаралтай бэлэг дурсгал худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Ховор амьтны гаралтай бэлэг дурсгал худалдан авахгүй байхыг анхаарууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​