fbpx Амьдрах уу, амтлах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 43 секунд

Амьдрах уу, амтлах уу?

Таны эргэн тойронд артерийн даралт ихсэх өвчтэй, тархинд цус харвах эрсдэлтэй хэчнээн хүн байна вэ. Шалтгааныг нь удмынх, ядаргааных гээд элдэв янзаар таамаглаж сууна уу. Тэгвэл үүний анхдагч шалтгаан нь давсны илүүдэл хэрэглээ гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд нотолж байна. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр цусан дахь натрийн хэмжээ байх ёстойгоосоо хэт ихсэж, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг.

 

НИЙТ НАС БАРАЛТЫН 50 ХУВИАС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Тэгвэл монголчуудын дунд зонхилж буй эдгээр өвчлөлийн анхдагч шалтгаан нь давсны илүүдэл хэрэглээ гэдгийг дэлхийн эрдэмтэд хэдийнээ нотолжээ.

Зөвхөн давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий даяар жилд дунджаар 1.7 сая хүн нас барж байна гэж 2010 онд мэдээлж байсан бол 2017 оны судалгаагаар энэ тоо дөрвөн сая болтлоо өсжээ. Тиймээс Нэгдсэн үндэсний байгууллагаас 2025 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулахаар зорьсон бол манай улс тус хугацаанд хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар зорьжээ. Хэрэв ингэж чадвал Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд нийт нас баралтынхаа 50 хувиас сэргийлэх боломжтой гэнэ.

БАРУУН БҮСЭД ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖӨӨС 3 ДАХИН ИХ ДАВС ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Давсны далд хэрэглээ буюу бэлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь одоогийн байдлаар хамгийн хямд өртөгтэй төдийгүй хамгийн үр дүнтэй арга болохыг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байгаа аж. Манай улсын хувьд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83 хувь нь давс ихтэй гэсэн судалгаа байна. Тиймээс энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар тодорхой ажлууд хийгдэж байна.

Харин та хоол хүнсэндээ хэрэглэж байгаа давсны хэрэглээгээ хянаж чаддаг уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн хоногт 5 граммаас бага давс хэрэглэхийг зөвлөжээ.

Гэтэл манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь буюу арван хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байна. Монголчуудын давсны хэрэглээ нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотод давсны дундаж хэрэглээ 11.7 грамм байхад, улсын баруун бүсэд 15.4 грамм буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй гурав дахин их давс хэрэглэж байна. Харин зүүн бүсэд хамгийн бага буюу 7.7 грамм гэж судлагджээ.

ДАВСГҮЙ ЦАЙ ХОЁР ГРАММААР БАГАСГАНА

Монгол хүн хоногт хэрэглэж буй давсныхаа 46.2 хувийг уух зүйлсээс, 33.5 хувийг хоолноос авдаг. Монголчуудын давсны хэрэглээг бүсчилсэн байдлаар харахад шорвог цай уудаг баруун аймгийнханд хэт өндөр, харин зүүн аймгийнханд хоёр дахин бага хэрэглээ ажиглагдаж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд цайгаа давсгүй чанаад ууж хэвшвэл давсны хэрэглээг өдөрт хоёр граммаар бууруулах боломж байна.

Түүнчлэн хоол хийхдээ давсыг цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү, нимбэг зэргээр орлуулан амтлах нь илүү тансаг үнэр амттай хэр нь эрүүл сонголт болно. Мөн давс болон давсалсан сүмсийг ширээн дээрээсээ бүрмөсөн авч хаях хэрэгтэй. Лаазалсан даршилсан бүтээгдэхүүнээс татгалзаж, шинэ жимс ногоог хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг сайтар уншиж, давс багатайг сонгох ёстой. Хүүхэд багаас нь давсны хэрэглээг бага байлгахад анхаарах хэрэгтэй юм. Давсны нийт хэрэглээний 77 хувийг далд хэрэглээгээр авч байгаа учир цусан дахь натрийн хэмжээ хангалттай нөхөгддөг гэнэ.

Амаар ороод хоолойгоор давж, ходоод руу унах хүртлээ чихэрлэг, гашуун, шорвог гээд түмэн мэдрэмжийг мэдрүүлээд өнгөрдөг хоол хүнс бидний амьдралыг ийнхүү урт эсвэл богино байхыг шийдэж байна. Та бид сонголтыг ухаалгаар хийх л үлдлээ.

ДЭМБ-аас насанд хүрсэн хүн хоногт 5 грамм ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөсөн. Тэгвэл амталгааны төрлийн зарим бүтээгдэхүүний 100 грамм тутамд ямар хэмжээтэй давс агуулагддагийг харцгаая.

  • Нөөшилсөн алаг салат - 2.1 гр
  • Даршилсан өргөст хэмх - 1.9 гр
  • Лечо - 1.5 гр
  • Хиам - 1.9 гр
  • Элэгний нухаш - 1.5 гр
  • Бульон/ хуурай шөл - 63.2 гр
  • Бууз амтлагч - 37.6 гр
  • Цуу - 22.4 гр
  • Кетчуп - 2.7 гр
  • Кимчи - 1.7 гр
  • Майонез - 1.3 гр

 
М.Энхболд: "Эрдэнэт үйлдвэр"-ийг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно
М.Энхболд: "Эрдэнэт үйлдвэр"-ийг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​