УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан тухайн нийслэлийн Прокурорын газраас мэдээлсэн. Мөн яллагдагчаар татсан тухай тогтоолыг нь танилцуулахаар дуудсан боловч гадаадад, дотоодод томилолттой яваа гэдэг шалтгаанаар танилцахгүй байгааг ч хэлж байсан юм. Тэгвэл Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа тухай албан бичгээ УИХ-ын даргад өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр чуулганы нээлтийн үйл ажиллагаа дууссаны дараа энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэх бололтой.
УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.