fbpx МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ЦАХИУР ХАГАЛАГЧ “NEXT CHAMPIONS”-УУД ТОДРООД БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 9 секунд

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ЦАХИУР ХАГАЛАГЧ “NEXT CHAMPIONS”-УУД ТОДРООД БАЙНА

Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээний үеэр монголын ТОП-600 ААН-ээс санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, сайн засаглалын үлгэр дуурайллаараа бизнесийн салбарт өндөр амжилт үзүүлж буй Тэнүүн-Огоо ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Мон-Бэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбат, Шилэн хийц ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гантулга, Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд нар “NEXT CHAMPIONS”-оор тодорсон юм.

Монголын бизнесийн салбарт төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болох шилдэг туршлага, ур чадварыг эзэмшсэн “NEXT CHAMPION” Мон-Бэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбаттай ярилцлаа.

Бизнесийн анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?

 

1995 онд анх бизнесээ эхлүүлж байхад бидэнд буцах зам байгаагүй. Учир нь энэ бол бидний хувьд бизнес гэхээсээ илүү амьдрал ахуйгаа залгуулах арга зам байсан юм. Тухайн үед хүн бүр мөнгө олж болох бүхий л зүйл рүү зүтгэдэг үе байжээ.

 

Харин одоогийн залуучуудад бизнесээ эхлүүлэхэд нь тус болох онол, практикийн асар их мэдээлэл байгаа нь зөв сонголт, хөрөнгө оруулалт хийж, амжилттай бизнесээ эхлүүлэх давуу тал болж байгаад баярлаж явдаг.

 

Сөүлийн гудамжинд байрладаг нарийн боовны жижиг дэлгүүр (цөөхөн ажилтан, дийлэхүйц хөрөнгө оруулалт, амт чанар, өнгө үнэр) сэтгэлд нэг л ойрхон санагдаад 2-3 жил  ажиглаж билээ. Нэг л өдөр шийдвэрээ гаргаснаар одоогийн MONBAKERY компани үүдээ нээсэн юм. Салбартаа үнэнч байж, бий болгосон багахан нэмүү өртгөө бизнесийн тэлэлтэд байнга оруулж ирсэн нь өнөөдрийн багахан амжилтын маань үндэс болсон гэж бодож байна.

 

Бэрхшээлийг давсан түүхээсээ хуваалцвал?

 

Анх бизнесээ сайн мэдэхгүй, үйлдвэрлэлийн зөв процесс хэрхэн явагдах, хөрөнгө оруулалтыг яаж  зөв байршуулах зэрэг  гол  мэдлэг дутуу байсан нь бэрхшээл дагуулдаг байсан.  Тухайн үед бид цоо шинэ зүйлийг бий болгох бараг боломжгүй үе байлаа. Иймд даган дуурайх бизнес модел, сайн жишээ бүрийг судалж, хөгжсөн орны жижиг дунд бизнесийн үйл явцаас суралцаж хэрэгжүүлж байсан минь сайнаар нөлөөлсөн гэж боддог.

 

 

Таныг бизнест замчилдаг зарчим?

 

Хийвэл чин сэтгэлээсээ хийж,  эхэлсэн л бол зогсох боломжгүйг тооцдог гэхүү дээ....

 

Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ?

 

Монгол Улс маань 3 сая хүн амтай, жижиг зах зээлтэй мэт боловч үйлчилгээний салбарт томоохон орон зай байна гэж боддог. Үүнд хөрөнгө оруулалтаа зөв тооцоолж л хийх хэрэгтэй. Энэ нь тухайн бизнес эрхлэгчийн эрсдэл мэт боловч томоор харвал монгол орны маань л баялаг учраас маш хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Харин банкны салбарын хөгжил жижиг дунд  бизнесийн гол түшиг болж буйд талархдаг.

 

Бид залуу үеийнхний чөлөөт цагаа өнгөрөөх дуртай орчин үеийн өнгө төрх бүхий орчныг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан. Кофены урлаг, үйлчилгээний соёл, нарийн боов амттаны үйлдвэрлэлийн хөгжилд  монголдоо хамгийн олон залуучуудыг анхны гараанд нь хөтөлж өгсөн гэж боддог.  Тухайн зах зээлд анхдагч байж, тулгарах саад бэрхшээл бүрийг даван туулж чадсан маань бидний нийгмийн хариуцлагын хүрээн дэх томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.

Шуурхай.мн 

Гадаад паспорт захиалах  гэж 100 айл явах шаардлагагүй боллоо
Гадаад паспорт захиалах гэж 100 айл явах шаардлагагүй боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​