УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, санал хураан шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргах болсон үндэслэлийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах бөгөөд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татахаар хуульд заажээ.
Харин тэрээр өнөөдөр буюу 4 сарын 6 ны өдөр яллагдах тогтоолоо авсан байна. Тэрбээр хэлэхдээ "Олон удаа татгалзах саналтай байгаа гэдгээ би илэрхийлж байсан. Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Одоохондоо ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэжээ. Ямартай ч хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр дүгнэлт хийж олон сар эргэлзээтэй байсан хэргийг нэг тийш нь шийдвэрлэх бизээ.
Эх сурвалж Шуурхай.мн