fbpx Бөхийн эхнэрийн зовлон /хошин өгүүллэг/ 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 47 секунд

Бөхийн эхнэрийн зовлон /хошин өгүүллэг/ 



Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа

- "Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү?" гэж дүрснээсээ асууна. Ай хөөрхий яая гэх вэ дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг юм гэнэ билээ. 

... Гэтэл хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр намайг ханхар өргөн цээжтэй, хавийн хүн сууж хармаар сайхан эр нэг өдөр "Өөрөө хань ижилгүй бол надтай суухгүй юу" гэдэг юм байна. Би бүсгүй хүний цэвэр ичимтгий зангаа золтой л мартаад "тэгье!" гээд хашгирчихсангүй. Хэлээ хазаад зогслоо. Тэр хүн бөх гэнэ. Яагаав нөгөө барилддаг бөх, хэдэн орой ажлаас тарахад өнөөх маань отож байдаг болов. Манайхан ч гадарлажээ. Найз хүүхнүүддээ, гэр орныхондоо аав ээждээ цөмд нь хэллээ.

Аав болохоор "Иш бөх хүн гэдэг чинь тийм элбэг таардаг юм биш. Сайхан хүү харагдана билээ? Наадмаар хүргэнээ хараад сууж байвал мөн сайхнаа” гэхэд ээж "Тохитой томоотой л хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ!" гэж улаан цайм ятгав.

Найз хүүхнүүд минь "Аштай юу даа Долгор минь, Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол идэж бэлтгэл сургууль гээд архи тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү? Нийл нийл! Нүд дүүрэн сайхан эр байна" гэж янгинатал ятгаж, би ч бөх залуутайгаа сууж орхилоо .

Нэг удаагийн жижиг тэмцээнд түрүүлж шагнууллаа. Би нөхрийнхөө барилдаж байгааг огт хараагүй билээ. Нэг удаа би "Чиний барилдахыг үзмээр байна" гэвэл тэр намайг ганц гар дээр өргөөд "Наадмаар хараарай" гэдэг юм байна. Уг нь манай нөхөр "Самбо, жүдо, чөлөөт, үндэс" гээд бүх л барилдаанаар барилддаг юм гэсэн. Нөхрөө гадаадад явж, гоё бэлэг хэзээ авчирч өгөх бол гэж би, хүргэнээ улсын наадамд барилдахыг харах гэж аав хүлээн нилээд хэдэн сар боллоо.

Харин нөхөр минь тийм ч сайн бөх биш байсан ажээ. Би нэг удаа заалны барилдаанд орж нөхрөө нууцаар харж суулаа. Би өөрийн эрхгүй нүдээ анив. Хөөрхий нөхрийг минь нөгөө өрсөлдөгч нь ёстой хумхиж тавьж байна. Хаанаас нь л бол хаанаас өргөөд шиднэ.

Миний өмнө суугаа нэг эр "Энэ хоолны савыг хасмаар юм. Хэдэн жил л улсын хоол идлээ. Хөөе наадахаа хас хас. Зугатаад байна. Торго торго" гэж ирээд л орилж гэнэ.

Миний уур хүрээд "Та өөрөө гараад барилд л даа" гэвэл нөгөө эр "Чамд эр улсын ажил ямар хамаа байнаа. Энэ авгай чинь одоо яах нь вэ? Энэ муу дэвжээний алчуурыг өмөөрөөд байхдаа яадаг юм бэ?" гэж уурлав. Дэвжээний алчуур гэдэг үг намайг нэгмөсөн гонсойлголоо.

Би нөхрийнхөе барилдахыг харахаас ичдэг болов. Харин өвгөн маань үргэлж л барилдана. Нэг удаа телевизээр гарлаа. Yндэсний бөх шүү дээ. Гэтэл нөхөр минь 60 дөхөж яваа өвгөнтэй тааржээ. Аав "Энийгээ ч дөнгөлгүй дээ. Настай амьтныг зөөлхөн хаяасай билээ гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив, Харвал манай нөхөр тэрий хадаад нөгөө өвгөн дээрээс нь харуулдаж байна.

Дүү нар "Хүргэн ах шараа шараа! Уначихлаа" гэж байна. Аав "Хн уначихаад бас тахимаа өгөхгүй байдаг нь юу ч билээ дээ!" гээд зурагтын өмнөөс холдов.

Орой нь нөхөр минь ирээд л ууртай "Хийморь алгаа! Алив хөгшөөн ганц шил архи өгөөч! Баяр болж байгаа байна даа!" гээд гуйлаа. Нэг мэдсэн баяраар хэрэглэх гэсэн зургаан шил архийг хоосолж дуусаад дахиад нэхэж байна.

Тэр "Дараа даагаа нэхнээ" хэмээн шүдээ хавирлаа.

Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин хонь өдөр
Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин хонь өдөр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​