fbpx Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
17 минут 47 секунд

Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан

Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг даа. Хөгжлөөрөө сүүлийн үед дэлхийд жин дарж яваа Казакстан улсын хөгжлийн нүүр царайг үзэж тольдохоор нийслэл хот нь болох Астана тийш зориод ирсэн аяллын богцноосоо дэлгэе. 1991 онд ОХУ-аас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо олсноос хойших 20 гаруй жилийн хугацаанд Казакстан улсын хөгжил дэлхийн хөгжингүй 30 орны нэг болох зорилтоор хурдацтай хөгжиж явна. Хөгжлийн гол нууц нь улсынхаа дэргэд баялгийн сан байгуулж, баялгийн сангаараа дамжуулж нэн хэрэгцээтэй хөрөнгө оруулалтууд хийхийн зэрэгцээ ирээдүйд хэрэглэгдэж болзошгүй хэмээн мөнгийг авдар авдраар нь нөөцлөн хадгалж чадаж байна.

 

Казахстан улсын баялгийн сан

Казахстан улсын эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, уул уурхайн олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан юм. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт ордог мөн чулуун нүүрс, уран, молбидений нөөц, тугалга гэх мэт байгалийн баялаг арвинтай. Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлж буй тус улсын үндсэн зорилго бол уул уурхайн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, үнэт цаасны зах зээлд гаргаж уул уурхайгаас олсон хөрөнгийг баялгийн сандаа хадгалж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийх зорилтоор ажилладаг. Казахстаны хөгжлийн гол нууц гэгдэж буй тус улс хөгжлийн 7-8 төрлийн сан ажиллуулдаг ч Үндэсний хөгжлийн сан, “Самрук-Казына” сан гэх хоёр санг онцлон үзэж болно. Тус хоёр сан нийслэл хот болох Астанад байрладаг. Үндэсний хөгжлийн сан. Тус сандаа ирээдүйд зарцуулагдах мөнгөө хадгалдаг. Эх үүсвэр нь, газрын тос болон хийн орлогоос бүрддэг актив. Энэ сандаа бараг л гар хүрдэггүй. Ирээдүйд хүүхдүүд нь хэрэглэнэ гэж тооцоод, онцгой тохиолдол гарсан үед мөнгө авчихаад эргүүлээд хийчихдэг юм байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд нефтийн үнэ буусантай холбоотойгоор 2007-2009 оны үед тус улс эдийн засгийн хямралыг даван туулахад Үндэсний сангийн хөрөнгөнөөсөө 10 тэрбум ам.долларыг авч хэрэглэчихээд эргээд эдийн засаг нь гайгүй болонгуут буцаагаад хийчихсэн гэж байгаа юм. Үр хойчдоо нөөцлөн үлдээж буй мөнгийг яг одоогийн байдлаар барагцаалвал 70-80 миллиард ам.долларын хадгаламж бий гэж үздэг. Энэ мөнгөнийхөө 25 хувийг дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үед хэрэглэж болохуйц гэж ангилаад үүн дотроо олон улсын хувьцаанууд, Засгийн газрын бондод ашиглаж болох юм гэж ангилжээ. Үлдсэн 75 хувийг ирээдүй хойч үеийн хуримтлалын сан гэж нэрийдэж гар огт дүрдэггүй. Үндэсний хөгжлийн санг бүрдүүлдэг гол орлогын эх үүсвэр нь шууд татвар, хөрөнгө оруулалтын орлого болон бусад орлогууд багтдаг. Баялгийн нөгөө гол сангийн талаар танилцуулахад “Самрук-Казына” нэртэй. “Самрук-Казына” баялгийн санг хуримтлагдсан активын эргэлтэд оруулдаг. Манайхаар бол Төрийн өмчийн хороо шиг газар. Төрийн өмчийн үйлдвэрүүдийнхээ 51-100 хувийг эзэмшиж, холбогдох санхүүжилтүүдийг нь хийж явдаг сан юм. “Самрук-Казына” санд аж үйлдвэрийн болон санхүүгийн салбарын 404 хараат болон охин компаниуд хамрагддаг. Тус сангаасаа Казахстаны хөрөнгийн биржид хувьцаа гаргадаг бол гадаад, дотоод хөрөнгийн бирж дээр бонд гаргасан орлогыг эргээд сан руугаа хийдэг. Казахстан улс тусгаар тогтнолоо олсон даруйдаа хамгийн түрүүнд эдийн засгийн ардчиллаа түлхүү хөгжүүлээд, араас нь улс төрийн ардчиллаа явуулж буй орон. Ийн дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж буй баялагийн сан нь үндсэндээ уул уурхайд түшиглэсэн орнуудын хувьд тус сангаараа дамжуулан ард түмэндээ баялгийн хүртээмжийг хүргэдэн нь “Астана”-гийн жишээнээс тодорхой харагдана. Тус улс баялгийн сан байгуулах туршлагаа Норвегиос амжилттай нэвтрүүлж туршлагыг нь шууд хуулсан гэдэг. Дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй, аз жаргалтай улсын тэргүүн эгнээнд явдаг Норвеги улс баялгийн сан дээрээ дөрөөлөн хамгийн баян орны нэг болж чадсан гэдгээрээ бахархдаг улс. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан юм. Норвегийн баялгийн сангийн мөнгөн хуримтлалыг одоогоор 1 триллион ам.доллар гэж үздэг. Одоо энэ их мөнгөнийхөө дөнгөж гуравхан хувийг өнөөдөртөө зарцуулж үлдсэн 97 хувиа хадгаламж байдлаар хадгалдаг. Байгалийн баялагтай улс орнуудын хувьд баялагийг ард түмэндээ эрх тэгш хувааж хүртээх хамгийн сонгодог арга нь баялагийн сан юм гэдгийг дэлхий нийт төдийгүй уул уурхайтай манай улс эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэллээ.

Монгол Улс баялгийн сантай болох боломж

Манай улс нүүрс, алт, зэс, байгалийн хий гэх мэт байгалийн арвин их баялаг нөөцтэй. Газар доорх баялгийн цөөхөн хувийг зөв ашиглаж чадвал улсын нийт хүн ам болох гурван сая хүн амыг баян хангалуун чинээлэг амьдруулчих боломж манайд бүрэн байна гэж үздэг. Дэлхийд баялагийн сангаараа үлгэр жишээ болсон Норвеги улсын үндэсний “Norgest bank”-ны захирлын зөвлөж буйгаар “Баялгийн  сантай улс орны ихэнх нь газрын тос олборлодог улс орнууд байна. Дэлхийд өндөр ашигтайд тооцогдох бизнес гэж болохуйц баррель нефтийг олборлоход даруй их ашиг олж байгаа нь харагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд алт, зэс нүүрс гэх мэт арвин их баялгийг гуравхан сая иргэндээ тэгш хүртээмжтэйгээр хүргэх нь хангалттай” гэж нэгэнтээ зөвлөсөн байдаг. Баялгийн сангаараа үлгэр жишээ болсон Норвегийн туршлагаас үзэхэд баялгийн сантай улс үндсэн хоёр зарчмыг  баримтлах ёстой гэнэ. Эхэнд нь сан нь улс төрөөс хараат бус байх дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багийг ажиллуулах гэсэн зарчмыг баримтлах. Манай Монгол Улсын хувьд баялгийн сан байгуулж ард түмэндээ уул уурхайн хүртээмжийг хүргэх тухай яриа нэлээн олон жилийн өмнөөс эхлэн яригдсаар л ирсэн. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК байгуулж иргэдэд хувьцаа тараасан нэртэй боловч хэзээ, хэнд, яаж, ямар үр ашиг өгөх нь ерөөсөө ойлгомжгүй тодорхойгүй явж ирсэн. Саяхан манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баялгийн санг жинхэнэ утгаар нь хийх, уул уурхайн баялгийг ард түмэндээ үр өгөөжөөр хүртээх асар том амбицыг өмнөө тавьж буй гэдгээ зарлачихлаа. Юутай ч эхний ээлжинд 1072 ширхэг хувьцааг амилуулах, “Эрдэнэс Таван толгой”-г эргэлтэд оруулах гэх мэт ажлуудаас эхлэх бөгөөд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганаар өргөн барихаар зэхэж байна. Баялгийн сантай улс орнууд хэрхэн хөгжиж буй тод жишээ бий ч улс улсын хувьд өөрийн онцлог, хуульдаа нийцүүлсэн байх ёстой гэдэг нь тодорхой. Манай улс баялгийн сантай болж ямар байдлаар хэрхэн ажиллах вэ гэдэг барагцаа баримтын талаарх мэдээллээс хуваалцъя. Энэ нь гэхдээ дөнгөж эхэлж буй учраас яг таг хэрэгжих хууль дүрэм биш гэдгийг шүүн тунгаан уншаарай. Манай Монгол Улс баялгийн сантай болох гараагаа эхлүүлэхдээ “Хөгжлийн сан” байгуулна гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд 39 стратегийн ордтой гэсэн мэдээллийг ч албан ёсоор гаргажээ. Үүнээс дөрвөн газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн төдий байгаа гэж үздэг. Уул уурхайн ордуудыг эхний удаад төр бүртгэж дансжуулж аваад дараа нь дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах зэрэг нээлттэй байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь сан бий болгох суурь гэж тооцож харж байна. Улс орны эдийн засаг нь бие даасан хүч чадалтай байж улс орон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Үүнд хүрэх алхам бол баялгийн сан. Баялгийн сан байгуулсан тохиолдолд иргэдэд бэлэн мөнгөөр тараах эсвэл төсөв рүү хийх гэх мэт байдлаар шууд зарцуулалтыг урьдчилал болгохгүйгээр юуны өмнө хуримтлал үүсгэх юм байна. Тэгээд ч баялгийн сан бол хэзээ ч бэлэн мөнгийг шууд үрж тараадаггүй, байгаа бэлэн мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг хүртээмжтэйгээр хүргэдэг гэх албан ёсны зөвлөмжтэй байдгийг санацгаая. Манай улсын хувьд гадагшаа экспортод гаргаж буй 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнүүд. Ингэхдээ дахин боловсруулалт хийгдээгүй бараг анхны түүхий эд байдлаараа гадагшаа гарч буй тул үнэ өртөг хямд. Хэрвээ манай улс баялгийн сантай болчих аваас санд хуримтлагдсан хөрөнгөөрөө уул уурхайн салбар, мал аж ахуй, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудаа дэмжээд явчихвал хөгжил хаяанд хүрээд ирэх нь баараггүй болох биз ээ. Баялгийн сангаас бий болгосон хуримтлалаар үйлдвэрлэлийг дэмжих хуулийг ч бас давхар хийх ёстой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар хэлж байна. УИХ-ын гишүүн Л.Болд “Байгалийн баялагтай улсын хувьд манай баялгийн сантай болохоос өөр шилдэг сайн гарц байхгүй” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Манай улсын хувьд мөнгөтэй болоод ирэхийн цагт халамжийн сан болгох эсвэл иргэддээ бэлэн мөнгө тарааж улс төрийн оноо авахад ашиглах гэх мэтээр улс төрийн оролцоог эдийн засгийн харилцаатай хольж хутгах гээд байдаг зовлон өмнө тулгардаг тал бас бий. Жишээ нь, өнөөдрийнх шиг “Таван толгой”-гоос олж буй жаахан орлогоо бид эдийн засаг руу шууд цутгаад байж болохгүй л гэсэн үг. Хуримтлал л бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг татаж авч ирж байгаад Монголын хөрсөнд буулган Их хурлаар хэлэлцүүлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар одоо яриа хэлцлийн түвшиндээ явж байна. Ямартаа ч иргэдийн 1072 хувьцаа цаасанд бичсэн тоо төдий байснаа саяхнаас албан ёсоор хувьцаа гэдгээрээ бүртгэгдэхээр болсон байгаа. Үнэ цэнэ оруулахын тулд хувьцаагаа юуны өмнө хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлыг хийх ёстой гэж үзэж байна. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд 15 хувь нь иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр бий. Үүнээс төрийн мэдлийн 85 хувийн гуравны нэг хувь буюу 28 хувийг л дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж болох тооцооллыг ч гаргасан байгаа аж. Ер нь улс орнууд баялгийн сангийнхаа орлогоо үндсэн гурван зүйлээс төвлөрүүлдөг. Тогтвортой орлого буюу Засгийн газрын бондууд, үл хөдлөх хөрөнгө, үндсэн зарцуулалт буюу ашигтай ажиллаж байгаа бизнесийн олон улсын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх гэсэн гурван зарчмыг дагаж буй жишээ байна. Норвеги, Казахстан зэрэг улсын баялгийн сангийн туршлагыг судлан нутагшуулж байгалийн баялагийг жинхэнэ утгаар нь ард түмэндээ хүртээж байж ядуурал, нийгмийн тэгш бус хүртээмжийг арилгана гэсэн чиг хандлага одоо ид хүчтэй яригдаж эхэлж байх шиг байна. Харьцуулалт хийж бичихэд, манай улс чөлөөт зах зээл рүү шилжсэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласан цаг хугацаа нь ижил шахам. Үндсэндээ манай хоёр улс нэг гараанаас гарсан. Өнөөдөр эргээд харахад Казахстан улс манайхаас хэд дахин хурдацтай хөгжчихөөд байна. Тус улс Төв Ази дотроо хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ерөнхийлөгч Назарбаев нь 2050 он гэхэд дэлхийн хөгжсөн 30-аад орны тоонд орно гэж том амбицтай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байгаа. Манай Монгол Улс Казахстан улсын хамтын ажиллагааны хүрээнд болсон Засгийн газрын хоорондын комиссын өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж буй туршлагаас манай улс суралцах яриа бас яригдсан л байна лээ. Баялгийн сангаараа хөгжсөн Казахстан өдгөө дэлхийн 120 оронтой худалдаагаар түншилж, экспортод газрын тосны бүтээгдэхүүн, хүдрийн түүхий эд, шатахуун, хар болон өнгөт металл гэх мэт эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 7427.7 ам.доллар. 2002 оноос хойш гэхэд хүн амын дундаж орлого нь 6 дахин өссөн үзүүлэлттэй. Адилхан байгалийн баялагтай манай улсын хувьд баялгийн сангаа зөв байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлчихвэл хөгжлөөрөө бусад улсаас дутах юм ер алга. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар баялгийн сангийн тухай ишлэл үг хэлэхдээ “Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг гэж гарсан. Харин дээрх гурав тэргүүтэй 12 төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр ердөө 109 сая төгрөгийн өмч бүртгэлтэй байна. Тиймээс баялгаа тэгш хүртээмжтэйгээр хүргэх ойрын арга зам бол “Эрдэнэс Монгол” компани дээр суурилсан Баялгийн сан байгуулах ёстой гэдгийг олж харсан. “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, ашиглагдаж байгаа дөрвөн ордыг баялгийн сангийнхаа үндсэн суурь болгоно. Цаашид төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авч, үүндээ суурилсан хяналтыг баялгийн сангийн нэгдэл тавиад явна” гэж дурджээ. Манай улс ардчилал ялснаас хойш 27 жилийн хугацаанд уул уурхайн баялгийг хэрхэн хүртээж зарцуулах талаар тодорхой бодлогууд хэрэгжүүлж ирсэн ч эцэстээ 30 гэр бүл, хэсэг бүлэглэлийн гэж яригдах хэмжээнд хүрчихсэн гэж дүгнэж болохоор. Нэг хэсэг гэр бүл л далайн чинадад тансаг амьдраад байж болохгүйг мэдэж байгаа л бол ард түмнээрээ баян хангалуун байх арга замыг өнөөдөр сонгох цаг ирсэн байлтай. Улс, олон нийт хожих ёстой гэдэг дүрмээр бүгд тоглох ёстой. Би биш бид хамтаараа хожих ёстой гэсэн дүрмээр амьдрах цаг яалт ч үгүй өмнө ирчихжээ.

Б.ДОЛЗОДМАА

Замын-Үүд дэх ложистик төвийн газрыг хэн, хэнд зарсан юм бэ Ерөнхийлөгч өө!
Замын-Үүд дэх ложистик төвийн газрыг хэн, хэнд зарсан юм бэ Ерөнхийлөгч өө!
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​