fbpx ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХИЛЭГНЭСНИЙ УЧИР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 26 секунд

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХИЛЭГНЭСНИЙ УЧИР

Бадарчин явсан газар балагтай Д.Батсайхан явсан газар гашуудалтай байна. 17 хүн Отгонтэнгэрт авирч байгаад эндсэн явдал саяхан. Онцгой байдлынхан өмнө хэзээ ч тохиолдоогүй ослын гашуун нөхцөлд өдөр, шөнөгүй улсын хөрөнгөөр эрэл хайгуул болж, ах дүү амраг садан ар гэрийнхэн нь хар нулимсандаа хутгалдаж байхад Завханы Засаг дарга Д.Батсайхан харин “Отгон тэнгэр хайрхан бол Монголын бурхан. Хүн гэрийнхээ бурханы дээр гишгэдэггүй биз дээ. Гэтэл уулчид Отгонтэнгэрийн зулайд гишгэлж осолдлоо...” хэмээн бараг “Хохь нь...” гэхээс наахнуур тавласан байдалтай ярилцлага өгчихөөд буруугаа ухаарсан уу хэдхэн минутын дараа тэр ярилцлагаа устгуулчихаж уу.     Буруугаа ухаарсан уу яасан гэж онцлохын учир хутагт хувилгаандын нутаг, ар халхыг даасан Очирваань сахиустай Отгонтэнгэрийг хилэгнүүлсэн хүн нь Д.Батсайхан өөрөө байхгүй юу. Түүнийг аймгийн Засаг дарга болсноос хойш Тэс сумын Засаг дарга амиа хорлосон гэж олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Энэ хүн АН-ын Засаг дарга байсан буюу аймгийн Засаг дарга, намынхаа Д.Батсайхантай хамгийн сайн ойлголцож байх ёстой биш үү гэж л түмэн олон хэлнэ. Отгонтэнгэр хайрханы ар хормойгоос цай, сүүний дээжээ өргөн сүсэлж залбирдаг Идэр сумынхан бол АН-ын, Д.Батсайханы улстөржилт, намчирхалтаас болж хамгийн их хэлмэгдсэн зон олон болоод байна. Д.Батсайханы өөрийн нь хэлснээр амьд бурханы ар хормойд байгаа ард түмэн нус нулимстайгаа хутгалдаад, цус үзээд байхаар Отгонтэнгэр хайрхан яаж хиэгнэхгүй байх. Энэ суманд 28 жил төрийн албанд тасралтгүй зүтгэсэн эмэгтэй Т гэгч өөрийгөө шатаан зулын гол болсон. Энэ эмэгтэй өөрийгөө егүүтгэх хүртэл дарамтад оруулан, төрийн албанд эзэрхийлсэн, энэ аймшигт хэргийн учир шалтгааныг эхлүүлсэн хүн бол Д.Батсайханы төрсөн ах болох тус сумын Тамгын газрын дарга Б. Ер нь төрийн байгуулалүтын тогтолцоогоороо төрийн албанд хаагчид дарамт учруулах хүн Тамгын газрын дарга л байж таарна биз дээ, нэг муу суманд.

Тэгэхээр аймгийн Засаг дарга балагтай Д.Батсайхан, түүний ах сумын Тамгын газрын дарга Б нар л тэр амиа егүүтгэсэн эмэгтэйг тэсэхийн аргагүй нөхцөлд оруулж, улмаар нутаг усныхан ажй цочирдмоор хэргийг эхлүүлсэн байж таарна. Энэ Монголын энхийн цагт эмэгтэй хүн нам улстөржилтөөс болон ажлаасаа халагдсанаас өөрийгөө  зулын гол болгох нь бүү хэл нийгэм цаг үеийн хэлмэгдүүлэлт хүртэлх хэцүү хатуу цагт ч гарч байгаагүй сэтгэл сэртхийлгэм явдал болсон юм. Энэ хэргээс хойш урлагийнхан хүртэл Идэр сумыг тойрч тоглолт, тайлангаа тавих болсон билээ. Сум орон нутгийнхан үзээгүйгээ үзэж, гайхаагүйгээр балмагдан зовж зүдэрсэн дээ. Балагтай Д.Батсайхан ахыгаа ойн байцаагч болгосон болоод нэг юм хэл сураг бүдгэрч байх шиг байна. Гэхдээ тэр сумынхан, ард түмний годмол, айдас хүйдэс борооны үүл шиг хөөгдөх нь юу л бол. Гэгээн цагаан өдөр хүнийг зодож нүдээд айлын албаарт хийсэн байсныг хэд хоногийн дараа олсон ч эмнэлгийн тусламж үзүүлж чадалгүй амь насыг нь алдсан. Эх баригч эмч мэргэжилтний хариуцлагагүйгээс эх хүүхдийн хувь заяа гашуунаар эргэсэн түүх гээд олон явдал байна. Ингэж Отгонтэнгэр хайрханы хойд хормойноос эмэгтэй хүний гашуун нулимс, амь насаар хилэн, нүгэл үйлдэн уулс ус гундаасан Д.Батсайханаас болж Завхан аймаг тэр чигээрээ нүд халтирч, чих балартам хэрэг явдал өрнөдөг талбар болчихоод байна. Хамгийн сүүлийнх нь тэр 17 уулчны осол.

            Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилж эрхэлж байсан ажилаа ундуй сундуй орхин арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдэгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан юм. Нэгэнт ажилаа хүлээлгэн өгсөн, тойрогггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Санаархал нь биелсэн. Үнэмлэхүй олонхи болсон МАН-ын ганцхан ялагдсан аймаг Завхан. Хэрвээ МАН нэг ч аймагт ялагдаагүй бол Д.Батсайхан орох орон, ойчих аягагүй гэсэн үг. УИХ-ын гишүүн болсон ч бай үгүй ч бай, Завханы Засаг дарга болсон ч бай, үгүй ч бай хэмээн амь мэдэн, аз сөрөн Төрийн банкны ажилаа өгсөн нь ч одоо харахад учиртай байжээ. Түүний дор ажиллаж байсан дэд захирал нь эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига хахуулийн хэргээр шүүхийн хаалга татсан. Бүр “дээлээ ч нөмөрсөн” байх. Ийм балагтай хүний, хар мөртэй үйлээс өнөөдөр хутагт хувилгаадын нэтгээс болохгүй, бүтэхгүй бүхэн дуулдах болжээ. Завханыхан балагтай, гашуудал таригч Д.Батсайханаас айн жийрхэж, цээрлэн дургүйцэн дагждаг болсноос биш АН-ыг сонгосондоо харамсдаггүй гэж болно байх.

Малчид малын тэжээлийг мал, махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн авах боломжтой
Малчид малын тэжээлийг мал, махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн авах боломжтой
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​