fbpx Эрүүл байсан хүү цэргийн алба хаахаар очоод тахир дутуу болчихсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 0 секунд

Эрүүл байсан хүү цэргийн алба хаахаар очоод тахир дутуу болчихсон

 

Энэ хүүг Б.Ихбаяр гэдэг. Эв эрүүл бусдын адил хөдөлмөрлөх чадвартай хүү байсан. Тиймдээ ч эх орноо хамгаалах гэж цэргийн албанд мордсон эх орон ч хүү. Харин өнөөдөр энэ хүү цэл залуугаараа тал нүд нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж хувирчээ. Үүнд хэн буруутай вэ? Энэхүү үйл явдал 2 жилийн өмнөөс эхтэй аж.

2016 онд Дорнод аймгийн цэргийн 327 –р ангид алба хаахаар болсон байна. Ингээд цэрэгт татагдаад сар ч хүрээгүй байхад шүд нь өвдсөн аж. Энэ тухайгаа цэргийн ангийн дарга, эмч нарт хэлэхэд тоохгүй хугацаа алджээ. Түүний шүд олон хоног өвдөж улмаар идээлэн, хавдсан тул Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Госпитальд хүргэгджээ.  2016 оны арваннэгдүгээр сард шүдийг нь үзсэн эмч Б.Оюун-Эрдэнэ “шүдийг нь авахаас өөр арга байхгүй” гэж тайлбарлаад шүдийг нь авсан байгаа юм.  Тэгтэл шүдийг нь авахдаа ёзоорыг нь дутуу үлдээчхээд эмчилгээ бичиж өгөөд буцаагаад цэргийн анги руу нь явуулсан байна.

Энэ явдлаас хойш хүүгийн шүд зүгээр болохгүй өвдсөөр яваад дахиад долоо хоногийн дараа Дорнодын нэгдсэн эмнэлэгт очсон. Тэгтэл тус  хүүд эмчилгээ бичиж өгөөд буцаасан. Энэ хугацаанд Б.Ихбаяр сар гаран шүд нь өвдсөн байдалтай бүүр хүндэрсэн юм билээ. Хугацаа алдсан учраас цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хэвтсэн. Эмч нарын хэлснээр шүдний ёзоор нь идээлж буглан хамрын хөндийн идээт үрэвсэл болон хувирсан байжээ.  Дараа нь цэргийн төв эмнэлгийн “Эрүү нүүрний тасаг”-т хэвтүүлж, эхний ээлжинд шинжилгээнд хамруулсан байсан. Томографаар харахад “Хамрын идээт үрэвсэл” болох нь тогтоогдож, 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр мэс засалд оруулсан байна. Гарч ирснийхээ дараа хамартаа гуурстай гарч байсн. . Төдөлгүй 10 хоног хэвтэн эмчлүүлээд цэргийн анги руу нь буцаажээ.

Харин ‘Цэргийн ангидаа ирсний дараа нь хамраас нь идээ цувж эхэлсэн бөгөөд гурав хоног дараалан хамраа цэвэрлүүлсэн байна. Ингээд дөрөв дэх хоног дээрээ  хамраа цэвэрлүүлж байхад нь хамраас нь шүүс гарч, эвгүй үнэр үнэртээд байсан болохоор угаалгахаар ангийнхаа эмч дээр очход угаалгах явцад нь хамраас нь цагаан резинен бээлийний тасархай гарч иржээ. Өвчний карт дээр нь 1×5 сантиметр гэж тодорхой биччихсэн байгаа. Хамрын хөндийг угааж цэвэрлэх эмчилгээг хийсэн ч хамрын хөндийгөөс өмхий үнэртэй идээ гарсаар байсан тул хоёрдугаар сарын 18-ны өдөр дахин Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр ирсэн. Энэ үеэр хүүгийн гэр бүл яагаад хүүгийн минь хамрын хөндийд бээлий хийж байгаа юм бэ гэхэд эмчлэгч эмч н.Ганхуяг “Тийм юм байх ёсгүй, резинэн бээлий байх ёсгүй” гэж хэлж байна. . Түүний дараа хоёр ч хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирэхэд хүүгийн зүүн нүд нь боолттой гарч ирсэн байна. Гэтэл хэд хоногийн дараа Б.Ихбаяр хүүгийн нүд хавдаж, улайгаад нэг л биш байхаар нь гэр бүл нь улсын, хувийн олон эмнэлгүүдээр явсан боловч эргээд хараа орох магадлал таван хувьтай байна гэсэн мэдээг сонсжээ. Тэгээд болоогүй хамгийн сүүлийн хагалгаа 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд нүдний тор тавих хагалгаанд орсон. байна. Гэр бүл нь хариуцлага алдсан эмч нарт өргөдөл гаргасан болов ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээгүй бөгөөд Батлан хамгаалах яамны сайдтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч бүтэн жил хүлээлгэж байна. Завгүй тул боломжгүй гэсэн хариуг одоогийн Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдын туслах нь хариу өгсөн. Өнөөдөр 2018 оны 04 сарын 10 өдөр энэ явдал болоод 2 жил боллоо хүү эрүүл мэнд,  сэтгэл санаа, эд хөрөнгө,  хөдөлмөрийн чадвараараа хохироод үлдлээ. Харин Б.Ихбаяр хүүг хөгжлийн бэрхшээлтэй болгосон Дорнод аймгийн  нэгдсэн эмнэлэгийн эмч нар болон Батлан хамгаалахын яам ямар ч хариуцлага хүлээхгүй тэр байтугай ийм үйл явдал болсон талаар удирдлагууд нь мэдээгүй явж байна. Төр нь иргэнээ хамгаалдаг нийгмийг бид ч хүсч  байна. Эх орноо тайван байлгахын тулд эр цэргийн алба хаахаар мордсон хүү өнөөдөр хараагүй болоод хүний асаргаанд орчихсон байна. Энэ хүүд залуу нас, эрүүл мэнд, найз нөхөд, холын ирээдүй байсан. Харин одоо харанхуй нүдтэйгээр хорвоог барж дуусгах нь. Энэ бүнхий хариуцлагыг хэн хүлээх вэ?

                                                             Эх сурвалж Шуурхай.мн

 

 

 

 

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирлээ, асуудал хаашаа эргэх вэ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирлээ, асуудал хаашаа эргэх вэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​