fbpx Ц.Баярцогтыг 150 орчим сая төгрөгөөр торгохоор болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ц.Баярцогтыг 150 орчим сая төгрөгөөр торгохоор болов

Замын цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь өөдөөс нь салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтод 150 сая орчим төгрөгийн торгууль ногдууллаа. Учир нь түүнийг Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүстэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүж,  прокуророос  шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна.  

Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэжээ.

Б.Анир 

Эрт захиалбал илүү хямд
Эрт захиалбал илүү хямд
 
МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН  ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ