fbpx ТОСК-ийн дампуурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 51 секунд

ТОСК-ийн дампуурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж байна уу

                      

Хоёр жилийн хугацаанд нэг ч тоосго өрөөгүй ТОСК өрөндөө баригдаж, авлагаа авч чадахгүйд хүрчээ-

Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК-ийн үйл ажиллагаа доголдож эхэлжээ. Санхүүгийн хувьд ч өдөр тутмын үйл ажиллагаа нь ч асуудалтай болсон гэнэ. Ажилтнууд нь даргынхаа дургүй хүргэчихгүй юмсан гэсэндээ ямар нэгэн шинэ ажил санаачилж, хэлэхээс зүрхшээн өдөржин ажил дээрээ чимээгүйхэн суудаг болсон гэх.Энэ мэт асуудал болоод ТОСК-ийн үйл ажиллагааны талаар албан эх сурвалж бидэнд ноцтой мэдээлэл өгсөн юм. Энэхүү корпораци нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2006-2013 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр, “Дөрвөн мянган айлын орон сууц” хөтөлбөр, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, 2013-2016 онд “Буянт-Ухаа 1” орон сууцны хороолол, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол, “Аймаг бүрт мянган айлын орон сууц” болон “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн байдаг. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр 2016 оны намар байгууллагын шинэ ерөнхий захирал томилогдон ирсэн байна. Тодруулбал, ТОСК-ын захирлаар Ж.Хичээнгүй гэх залуухан захирал томилогдож ирснээс хойш төрийн ажил зогссон гэдгийг эх сурвалж онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амыг хямд, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг боловсруулах чиг үүрэг бүхий гол байгууллага болох ТОСК ТӨҮГ-ын ажил огтхон ч урагш ахисангүй гэж болохоор байна. Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд ТОСК-оос хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж, зураг төсөл, ТЭЗҮ, эзэмшил газрууд бэлдэгдсэн, нийт 886 тэрбум төгрөгийн өртөг бүхий, 600 мянган м2 ашигтай талбайтай, 10 мянга орчим айлын орон сууц барих арав гаруй төслөөс нэг нь ч 2016-2018 оны хооронд хөдөлсөнгүй, нэг ширхэг тоосго ч нэмж өрөгдөөгүй байх юм. Өөрөөр хэлбэл, арав гаруй төсөл хөтөлбөр хоёр жилийн хугацаанд таг зогссон байна.

Ж.Хичээнгүй ажилтнуудаа халдаг, төр өрөнд ордог

Ж.Хичээнгүй захирал ТОСК-т томилогдож ирээд орон тооны бүтэц өөрчлөх, өөрийнхөө үгэнд орохгүй, намын харьяалалтай хүмүүсийг ажлаас нь халах ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Хэлтсийн дарга нараас эхлээд мэргэжилтэн нярав, нягтлан, төслийн ажилтан гээд л баруун солгойгүй халаа сэлгээ хийсэн гэнэ. Ёстой л нүдэнд нь эвгүй харагдсан хүн болгоныг ажлаас нь халах тушаал гаргасан байна. Ажилтнуудаа ажлаас нь халахдаа “Би чамтай хамтарч ажиллаж чадахгүй” гэх л үгийг хэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ ямар ч алдаа гаргаагүй хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халах болжээ. Ажлаасаа халагдсан хүмүүс бүгдээрээ шүүхэд хандсан байна. Тэд шүүхэд “Ажил мэргэжлийн хийгээд ёс зүйн ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Гэтэл намайг хууль бусаар ажлаас халчихлаа. Ажлаас халагдснаас болж санхүүгийн ийм ийм эрсдэлд орж, гэр бүлээрээ хохирч байна” гэх утга бүхий өргөдлийг шүүхэд өгдөг байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх зэрэг шүүхийн байгууллага “ТОСК-оос хууль бусаар халагдсан гэх таван хүнийг зүй бусаар ажлаас халсан байна. Эргүүлэн ажилд нь томил” гэсэн шийдвэр гаргасан байна. Хууль бус шийдвэр гаргасан учир ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нөхөж олгох шийдвэрийг ч шүүх гаргажээ. Бүр тодруулбал, дээрх нөхөн олговорт 60 гаруй сая төгрөгийн хохирол ТОСК буюу төрийн байгууллагад учруулжээ. Хэрэв Ж.Хичээнгүй буруу шийдвэр гаргаж ажилтнуудаа халаагүй бол 60 сая төгрөгийн хохирлыг төрөөс гаргахгүй байсан нь тодорхой. Тэрбээр халагдсан хүмүүсийн ажлын орон тоон дээр өөрсдийнхөө хүмүүсийг ажилд томилдог гэнэ. ТӨБЗГ-ын 2016 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 53, 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 127 дугаар тогтоолуудаар ТОСК ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 60 хүнтэй байхаар, бүтэц зохион байгуулалтаа баталсан аж. Гэтэл тус корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нь батлагдсан орон тоо, бүтцийг зөрчиж, төслийн нэгж шинээр байгуулж таван хүн, өөрийн зөвлөхөөр хоёр хүн үүнээс гадна гэрээт ажилтан, жолооч гэх зэргээр орон тоог арав гаруй хүнээр нэмэгдүүлж, цалингийн фондыг хэтрүүлэн, үргүй зардал гаргаж байгууллагад хохирол учруулсан гэх мэдээлэл байна. Ж.Хичээнгүй гэх залуу ТОСК-т захирал болж ирснээс хойш ямар байдал бий болоод байгаа талаар баримттай мэдээллийг олон эх сурвалж бидэнд өгч байсан юм. ТОСК-ийн ажилтнууд “Ж.Хичээнгүй захирал өөрөө ажлын цагаар ажил дээрээ байдаггүй. Ажил дээр ховор ирдэг. Байгууллагатай холбоотой шийдвэрлэх асуудал, тушаал шийдвэр, харилцагч, үйлчлүүлэгчдийн хүсэлт, санал, гомдлыг олон өдөр, сараар хойш тавьж, ажилдаа хайнга, салан задгай хандаж байна. Ерөнхий захирал нь албандаа томилогдсоноос хойших 1.6 жилийн хугацаанд нийт ажлын цагийн 40 хүрэхгүй хувийг ажил дээрээ өнгөрүүлсэн. Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын эхээр байгууллагаас 24.1 сая төгрөг зарцуулан, гадаадад явж үргүй зардал гаргасан” хэмээж байсан юм.

Өрөндөө баригдаж, авлагаа авч чадахгүйд хүрсэн ТОСК дампуурлын ирмэг дээр ирснийг нууж байна уу

Баримтад тулгуурлан хэлэхэд ТОСК дампуурах дээрээ тулаад байна. Өр зээлэндээ баригдаж, тус байгууллага өдөрт 55.4 сая төгрөгийн хүүний төлбөр төлдөг болжээ. ТОСК ТӨҮГ нь 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 289.3 тэрбум төгрөгийн зээл, 9.5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан зээлийн хүүгийн өртэй байгаа нь жилд 20.2 тэрбум төгрөг буюу өдөрт 55.4 сая төгрөгийн хүү төлөхөөр тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, төрийн компанийг төсөв, санхүүгийн өндөр эрсдэлд оруулсан гэх болохоор байгаа юм. Энэхүү өр зээлийг цаг хугацаанд нь төлөх, багасгах боломж байсан гэнэ. Гэвч ТОСК-ын халаа сэлгээ, дарга, удирдлагуудын ажлаа мэдэхгүй байдлаас үүдэлтэйгээр санхүү, мөнгөний асуудлаа орхигдуулснаас болж ноцтой асуудал үүсчээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний орлого зардлын төлөвлөгөөг биелүүлж чадаагүй бөгөөд нийт 16.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. ТОСК ТӨҮГ-аас аж ахуйн нэгж, байгууллагуудтай хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулан олгосон хүүгүй зээлийг буцаан төвлөрүүлэх доривтой арга хэмжээ авч, хэрэгжүүлж чадаагүйгээс 2017 оны гуравдугаар улирлын байдлаар Хөгжлийн банкинд төлөх зээл, зээлийн хүүгийн хэмжээ нийтдээ 21.9 тэрбум төгрөг болж, төрийн компани зээлийн хүүний алдагдалд оржээ. Хоёр жил гаруйн хугацаанд нэг ч төсөл хөтөлбөр нь урагшлаагүй ТОСК өдрөөс өдөр өрөнд баригдсаар дампуурлын ирмэг дээр тулж иржээ. Санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгааг тус газрынхан ихэд нууцалж байгаа гэнэ. Бүр “Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна” гэх худал мэдээллийг улсын төсвөөсмөнгө гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан тохиолдол байгааг эх сурвалж онцолж байлаа.

Хохирол амсч буй ТОСК

ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй үүрэг, томоохон ажлууд нь БХБЯ, Сангийн яам, ТӨБЗГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа газар, агентлагууд, Хөгжлийн банк, МИК, арилжааны банкуудтай нягт холбоотой ажиллах юм. Шинээр томилогдож ирсэн дарга Ж.Хичээнгүй нь дээрх төрийн захиргааны төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, холбогдох газар, агентлагууд, бизнесийн байгууллагууд болон банкуудтай харилцан ойлголцож, асуудлаа танилцуулж, хамтран ажиллаж чадаагүйгээс болж томоохон хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаанаас гадуур үлдэх болжээ. Өөрөөр хэлбэл,төрийн байгууллагын хэмжээнд ихээхэн хохирол амсч байгаа юм байна. Тухайлбал, БХБЯ-наас зохион байгуулж, БНХАУ-ын 150 сая юанын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Ногоон нуур орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийг барьж байгуулах төсөлд хамрагдаж чадаагүй. Мөн БНХАУ-ын Засгийн газрын 123 сая ам.долларийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжих Сүхбаатар дүүргийн VII хорооллын орон сууцны төслийг эхлүүлж чадаагүй гэнэ. ТүүнчлэнБХБЯ-аас санаачилсан, БНХАУ-ын Засгийн газрын тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд “Сервис сентер“ барьж байгуулах төсөлд оролцон, нийслэлийн агаарын бохирдол, утааг бууруулах, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох боломжгүй болсон гэнэ. ТОСК-оос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Буянт-Ухаа 2-2,”“Буянт-Ухаа-3”, “Эко Яармаг”, “Аймаг бүрт 1000” айлын орон сууц төслүүд бүтэн жилийн хугацаанд огтхон ч хөдлөөгүй ажээ.

Үндэсний аудитын газраас 36 зөрчил илрүүлжээ

Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-ын 2017 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар нийт 36 зүйлийн зөрчил илэрсэн байна. Үүнээс менежментийн захидлаар зөвлөмж өгөх найм, акт тогтоох дөрөв, албан шаардлага өгөх 12 зөрчил байгаа нь төрийн компанийн төсөв, санхүү, өмч хөрөнгийн бүртгэл тооцоо хангалтгүй түвшинд байгааг харуулж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Ноцтой зөрчлүүдийг дурдахад,ТОСК-ийн ерөнхий захирал нь удирдах дээд байгууллагын удирдамж, зөвшөөрөлгүй, контракт гэрээг зөрчин 2017 оны арванхоёрдугаар сарын эхээр байгууллагаас 24.1 сая төгрөг зарцуулан, гадаадад явж үргүй зардал гаргасан байна. Энэ үйлдэл нь Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 26-ны хуралдааны нэг тоот албан даалгавраар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах,төсөв хөрөнгийн үргүй зардлыг багасган, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахихыг бүх төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад даалгасан үүрэг даалгавар, ТӨБЗГ-тай байгуулсан гэрээг тус тус зөрчсөн байна. Мөн банкны өрөө төлөх чадваргүй, хугацаа хэтэрсэн зээлтэй байхад хөрөнгө, мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн тод жишээ юм. Түүнчлэн 2017 онд нийт 140 орчим сая төгрөг бэлнээр авч зарцуулжээ. Ингэж л Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаа доголдож, өдгөө хэцүүхэн байдалтай байгааг эх сурвалжууд дурдаж байна.

                                                                                                          Эх сурвалж Шуурхай.мн

АТГ-аас С.Баярыг саатууллаа
АТГ-аас С.Баярыг саатууллаа
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​