УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ихээхэн анхаарал татаж байгаа. Хачирхалтай нь ганцхан жилийн өмнө мэдүүлж байснаас манай гишүүдийн хөрөнгө орлого эрс багассан байх юм. Түүний нэгэн жишээ Н.Номтойбаяр гшиүүн. Монголын тэргүүлэгч группиудын нэг МАК-ын эзэн хэмээгддэг Н.Номтойбаяр гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгээ даруухан бөглөсөн байна. Тэрбээр ердөө 133 сая 525 мянган төгрөгийн үнэтэй Mercedes Benz,G 55 AMG- 1-тэй, 11 сая 560 мянган төгрөгийн хадгаламжтай, 12000 үнэ бүхий 1га ашиглалтын талбайтай, орон сууц нэг, үл хөдлөх хөрөнгө нэгтэй гэж мэдүүлжээ.
Гэтэл Мэргэжлийн Засгийн газарт байхдаа 76 тэрбум төгрөгийн үнэ бүхий концессын гэрээний хэрэгт холбогдож сайдын сэнтийгээсээ буусан удаатай билээ.
Эх сурвалж Шуурхай.мн