fbpx НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард Монгол Улсад айлчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард Монгол Улсад айлчилна

2021 онд АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах талаар ажиллана гэдгээ мэдэгдэж байв. Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард манай улсад айлчлан ирэх юм байна.

Энэ жил Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ урьсан тухай мэдээлж байсан билээ.

ЭМЯ: 5-11 насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан
ЭМЯ: 5-11 насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан
 
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ