fbpx Дэлхийн III дайн эхлэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 54 секунд

Дэлхийн III дайн эхлэх үү?

Хятад Америк хоёрт дайтах шалтгаан бий. Харин шалтаг сая үүсэв бололтой. Тэр нь Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчлах “сураг”-тай холбоотой. Энэ болоод бусад үйл явдалтай холбоотойгоор Ши Жиньпин, Жо Байден нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт утсаар хоёр цаг гаруй ярьсан. Тэр үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар оролдож, Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг Жо Байденд анхааруулсан хэмээн мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Америкийн талаас “...Хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцсэн” гэж нотлов. Хятад улс ч албан ёсоор “Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагавар гарна” гээд мэдэгдчихлээ.

Ши Жиньпин Жо Байден нарын тухайд хамгийн сүүлд, 2022 оны гуравдугаар сарын 18-ны орой цахимаар уулзахдаа ч энэ талаар хөндсөн байдаг. Тэгэхэд Жо Байден “...Хятадтай “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй. Тус улсын нийгмийн тогтолцоог өөрчлөх оролдлого хийхгүй. Холбоотнуудтайгаа хамтран эсрэг ажиллахгүй. Тайванийг тусгаарлахыг дэмжихгүй. Мөргөлдөөн үүсгэхийг бүр ч хүсэхгүй байна” гэж байв. Харин Ши Жиньпин "... Та сая хэлсэн үгэндээ байр сууриа дахин нотолсныг бид ихэд чухалчлан үзэж байна. Ялангуяа Америкийн зарим улстөрчид “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд буруу мессеж дамжуулж байгаа нь их эрсдэлтэй зүйл юм. Тайванийн асуудлыг сайтар зохицуулахгүй бол хоёр орны харилцаа тэр чигээрээ “хөмөрнө”. Тиймээс энэ талаар илүү чухалчлан авч үзэхийг Америкийн талаас хүсэж байна" гэж байв.

Ямартай ч Ненси Пелоси Ази дахь айлчлалаа өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн. Гэхдээ Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ Ненси Пелосигийн цахим сүлжээгээр зарласан айлчлах улын тоонд Тайвань ороогүй талаар зарим эх сурвалж мэдээлэв. Харин Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярьснаас хэдхэн цагийн дараа Хятадын арми Тайванийн эргээс 120 километрт цэргийн сургуулилтыг хийх шийдвэр гарсан. Хятадын армийн сургуулилтын үеэр Тайванийн телевизээр Ши Жиньпинийн анхааруулгыг нэвтрүүлж, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх түгшүүрийн дохио дуугаргаж байжээ. Мөн Америкийн Тэнгисийн цэргийн флот өнөөдөр эхлэх олон улсын цэргийн сургуулилтад оролцох, мөн Ненси Пелосигийн аюулгүй байдлыг хамгаалахаар Өмнөд Хятадын тэнгист нэвтрээд байгаа юм. Хэрэв Ненси Пелоси Тайваньд айлчлахаар бол Америкийн агаарын хүчин хамгаалалтад нэмж очно хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Тайванийн нөхцөл байдал тун эгзэгтэй болоод байгаа юм. Дэлхийн хэвлэлүүд, томоохон агентлагууд, олон улсын тоймчид, ажиглагчид Хятад Америкийн энэ удаагийн сөргөлдөөн бодитой болж байгааг, энэ явсаар дайндаа тулж болзошгүйг хэлж байна. Тиймээс “...Дэлхийн III дайн эхлэх үү” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хамгийн гол нь Хятад улс Америкийг өдөөн хатгалаа гэж мэдэгдсэн бол “алим” болоод буй Тайвань “...Украин шиг ухрах газаргүй тул тэнгистээ байлдана” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийчихээд байна.

Сүүлийн үед Дэлхийн III дайны талаар мэр сэр яригдаад байсан. Гэхдээ Хятад биш. Оростой холбож байв. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров 2022 оны дөрөвдүгээр сард “...Зеленскийтэй энхийн хэлэлцээ хийж болох ч Дэлхийн III дайн дэгдэх аюул ноцтой, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэж мэдэгдсэн. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнмин “...Дэлхийн III дайныг хэн ч хүсэхгүй байгаа. Орос Украины энхийн хэлэлцээг уриалах үйл явцыг дэмжих шаардлагатай” гэж байлаа. Харин одоо Хятад улс Дэлхийн III дайны оролцогч болж хувирав.

Ер нь бол олон улсын аюулгүй байдлын судлаачид “...Хятад Америкийн удаан үргэлжилж байгаа зөрчил нь дайны хэмжээнд хүрнэ, шалтаг нь Тайвань байна. гэдгийг нэлээд хэдийнээс хэлж, бичиж ирсэн байдаг.

ХБНГУ-ын Шинжлэх ухаан, улс төрийн сангийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Петер Рудольф нэгэн өгүүлэлдээ “...Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно. ... Хятад, Америкийн харилцаанд аюулгүй байдлын нэг асуудал бол Тайвань юм. Тайванийн бүрэн шийдэгдээгүй тусгаар тогтнолын зөрчил нь дайны эрсдэлийг дагуулдаг. 2019 оны нэгдүгээр сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпин “...Тайванийг бүрэн тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглах болно” гэдгээ онцолж байсан. Америк 1978 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа зогсоож, батлан хамгаалах гэрээгээ цуцалсанаар Хятадтай харилцаагаа хэвийн болгосон. Гэвч “...1979 оны Тайваньтай Харилцах Актад Тайванийн ирээдүйг тайван бус замаар шийдэхийг Номхон далайн баруун бүсийн энхтайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн Америк үзнэ” гэсэн. Тиймээс Америк “стратегийн хоёрдмол байр суурь”-тай. Тайваньд үзүүлэх аливаа аюулд хариу арга хэмжээ авахаа амлаж байгаа. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. Хятадын хувьд Тайванийг эх газрын Хятадаас тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэх, статусаа өөрчилж, тусгаар тогтнолоо зарлахыг цэргийн хүчээр ч хамаагүй зогсоох зорилготой.

Бээжин Тайванийг буцаан нэгтгэхээр цэргийн хүч ашиглавал Америк аюулгүй байдлыг нь хангахаар Хятадын довтолгооноос урьдчилан сэргийлэх зэвсгийн систем нийлүүлэх болно. Гэсэн хэдий ч энэ ээдрээтэй нөхцөлд бүрэн тусгаар тогтноогүй Тайвань Бээжингийн хувьд хамгаалалтын шүхрийн үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болно. Хятадын зүгээс Тайванийг тусгаар тогтнохоос сэргийлэхэд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх эсэргүүцэн хамгаалах хүчээ нэмэгдүүлэх “үндсэн ашиг сонирхол” байна.

Хэрэв Америк энэ бүс нутгаас цэргийн хүчээ татахгүй бол Хятад батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлсэнээр байдал улам төвөгтэй болох юм. Энэ нь Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хангах “түрэмгий бодлого” мэт харагдах ч үндсэндээ Ши Жиньпинийн хамгаалах стратеги байж магадгүй юм” гэж бичжээ. Мөн саяхан "VOX" вэбсайтад Дэлхийн III дайны талаар олон улсын мэдээллийн томоохон агентлагууд, ажиглагчдын задлан шинжилгээг нэгтгэн нийтэлжээ. Тэнд “...Дэлхийн III дайн ойрын хугацаанд эхэлж магадгүй. Хятад, Америкийн хоорондын зөрчилдөөн бол дайны шалтгаан. Ямартай ч Орос улс Дэлхийн III дайныг эхлүүлэхгүй. Харин Хятадыг дэмжих магадлалтай. Тэд Америктай дэлхийн ноёрхлын төлөө тэмцэх болно. "TIME"-ийн мэдээлснээр дайны гол “тайз”-уудын нэг нь тэнгис байх болно. Номхон далайд Хятад Америкийн флотууд тулалдана. Ердийн их буунаас эхлээд лазерын их буу хүртэлх боломжтой бүх зэвсгээр байлдана. Агаарын тулаанд Хятадыг Оросууд агаарын хүчээр дэмжинэ.Кибер орон зай нь дайны бас нэг “тайз” болж, Шанхай, эсвэл Цахиурын хөндийн хакеруудын хэн нь хүчтэй вэ гэдгээ үзнэ. Мэдээжийн хэрэг, дэлхийн шинэ дайн сансрын тулаангүйгээр явахгүй”, “...Хятадууд Америктай хийх тулаанд бэлтгэж байна. ХКН-ын албан ёсны мэдээллийн хэрэгсэл болох "Ардын өдөр тутмын сонин" -д анхааруулга нийтэллээ. Түүнд “...Хятад Америк дайтах нь тодорхой!" гэжээ. Энэ нь Америктай нийлсэн Өмнөд Хятадын тэнгис дэх хөрш орнуудынх нь газар нутгийн хурцадмал зөрчилтэй холбоотой юм” гэх зэргээр тоймлон нийтэлсэн байна. Ийн манай хойд хөршүүд Украинтай учраа олж амжаагүй байтал урд хөрш маань холын Америктай уралцахдаа тулав. Дунд нь оршдог манай улсын хувьд тун таагүй. Маш аюултай. Ямар ч нөхцөлд бидэнд тааруухан нөлөө үзүүлнэ.

Бид өнөөдөр цар тахал, Орос Украины зөрчилдөөний “жавар”-т хөлдчих шахаж байна. Тэгтэл манай эдийн засгийн гол тулгуур болсон улс дайны байдалд шилжиж байх шиг байна. Байдал улам дордохын дохио. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Ямар ч байсан Хятад Америкийн зөрчил хүндэрч, дэлхийн анхааралд орлоо. Тиймээс Монгол Улсын ҮАБЗ өнөөдөр хуралдахаар болжээ. Аюулгүйн зөвлөл Хятад Америк, Орос Украины асуудлаарх сүүлийн үеийн мэдээллийг хэлэлцэж, Монгол Улсын цаашдын байр суурь, баримтлах бодлогыг ярих юм байна.

Ер нь тэгээд Орос Украин, эсвэл Хятад Америкийн талаар хэн дуртай нь “жиргээд” байх нь хэр зохимжтой вэ гэдгийг анхаарах цаг болсон гэсэн үг. Тэр дундаа Монгол төрийн хар хайрцагны бодлогыг бодолцож суусан экс Ерөнхий сайд нар үүнийг санах ёстой. Нөгөөтэйгүүр бид тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойдоо ортол ойлгох учиртай юм. Жижиг буурай, эсвэл геополитикийн нөлөө багатай улс орнуудын тусгаар тогтнол байсгээд л бидний нүдэн дээр ганхаж байна. Манайх шиг дотооддоо “тамын тогооны үлгэр”-ээр амьдардаг улсад аюул тийм ч хол биш. Тиймээс Монгол Улс хаа нэгтээгээс ирж болох ийм хямралд ганхахгүй болох ёстой. Тиймийн тулд тусгаар тогтнолоо улам баталгаажуулах дорвитой алхмыг цаг алдалгүй хийх нь зөв ч байж мэднэ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

PSY-ийн тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол улсын иргэн ослоор амиа алджээ
PSY-ийн тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол улсын иргэн ослоор амиа алджээ
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​