fbpx Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчлах төлөвлөгөөгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 28 секунд

Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчлах төлөвлөгөөгүй байна

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японд айлчлахаар ням гарагт Азийг зорьжээ. Н.Пелосигийн албан ёсны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд Тайваньд хийх айлчлалын талаар байхгүй байна.

"Төлөөлөгчид Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Японд өндөр түвшний уулзалт хийж, энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, худалдаа, “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэл, уур амьсгалын хямрал, хүний эрх, ардчилсан засаглал зэрэг нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг цаашид хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэнэ" гэж мэдээлэлд дурджээ.

Н.Пелосигийн айлчлалыг Төлөөлөгчдийн танхимын олон улсын харилцааны хорооны дарга Грегори Микс, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны дарга Марк Такано, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сюзан ДельБене, Тагнуулын байнгын хорооны гишүүн Ража Кришнамурти нар дагалдан явж байгаа аж. Н.Пелоси айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж магадгүй тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдэд гарсан нь АНУ-Хятадын харилцааг хурцатгасан юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг Тайваньд айлчилбал "цэргийн ажиллагаа"-гаар хариу өгөхөд бэлэн байгаагаа Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. “Хэрэв АНУ ийм нэг талын алхмыг хийвэл Хятадын арми үүнийг зүгээр хараад суухгүй” гэж Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ. Хятадын Гадаад хэргийн яам мөн Америкийн Төлөөлөгчдийн танхимын даргын болзошгүй айлчлалд “нухацтай бэлтгэж” байгаагаа мэдэгдсэн юм.

“Хэрэв “Америкийн тал өөрийнхөөрөө зүтгэсээр байх аваас Хятад улс шийдвэртэй хариу арга хэмжээ авч, сөрөн зогсох нь гарцаагүй. Бид хэлсэн үгэндээ хүрнэ” гэж ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэв. Түүнчлэн Тайвань болон тус арлын эргэн тойронд Хятадын цэргийн ажиллагаа нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин байлдааны буудлагатай сургуулилалтыг Тайваньтай хоолойгоор тусгаарлагддаг Фүжянь мужид хийжээ. Үүнээс гадна, Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дөрвөн хэсэгт Гуандун, Хайнань мужид сургуулилалт хийсэн байна.

Бээжин Тайванийг Хятадын газар нутаг гэж үздэг боловч тус арал болон түүний засгийн газрын аль алиныг шууд хянадаггүй. Хамгийн сүүлд 1997 онд тухайн үед Төлөөлөгчдийн танхимын дарга байсан Ньют Гингрич Тайваньд айлчилж байжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга нь Америкийн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх тус улсын гурав дахь том албан тушаал юм.

Азид хийх энэ удаагийн айлчлалын зорилго бол “бүс нутаг дахь манай холбоотнууд, найз нөхөддөө Америкийн гуйвшгүй амлалтыг харуулах явдал юм " гэж Н.Пелоси твиттер хуудсандаа бичжээ. Конгресс дахь 35 жилийн карьерынхаа туршид Н.Пелоси Хятад улсыг идэвхтэй шүүмжилж иржээ. Тэрбээр хүний эрхийг зөрчиж байгааг шүүмжилж, Хятадын тэрс үзэлтнүүдийг хүлээн авч уулзаж, 1989 оны Тяньаньмэний хэрэг явдлын хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр уг талбайд очиж байсан байна. Н.Пелоси энэ оны дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан боловч коронавирусний халдвар авсны улмаас хойшлуулжээ. Н.Пелоси айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан ч өнгөрсөн долоо хоногт "Тайванийг дэмжих нь чухал" гэж мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, тус улсын цэргийнхэн Пелосигийн Тайваньд хийх айлчлал нь “яг одоогоор зөв алхам биш” гэж анхааруулсан гэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулав
Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​