fbpx Хотын “дулаан” хилийн цаанаас хэзээ орж ирэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 21 секунд

Хотын “дулаан” хилийн цаанаас хэзээ орж ирэх вэ

Хот, хөдөөгүй цахилгаангүй болж “унтарч” байсан сануулга бишгүй. Дөрвөн жилийн өмнө “Дулааны цахилгаан станц-IV”-т гэмтэл гарснаас халуун намраар хот тэр аяараа 4-5 цаг цахилгаангүй болж байсан. Азаар дүн өвөл болоогүй байсан тулдаа хот хөлдөж, нийслэлчүүд осгоогүй ч эрүүл мэндийн салбарт том эрсдэл үүссэн юм. Эмнэлгүүд эрчим хүчний нэмэлт нөөцөөрөө амь залгуулсандаа нэг удаагийн хүндрэлийг давснаас биш хугас өдрөөс хэтэрсэн бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх.

Тухайн үед аж ахуйн нэгжүүдийн алдагдал, иргэний эрүүл мэндтэй холбоотой эрсдэл гээд хариуцлага тооцож, хохирол яриагүй. Энэ тасалдал нийслэлээс хальж, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймаг тоггүй болсон удаатай. Тэгсгээд л толгой сэгсрээд өнгөрцгөөсөн. Гэтэл энэ өвөл нийслэлчүүд дахин “хөлдөж” мэдэх эрсдэлтэй нүүр тулж магадгүй нь.


Өвөлтэй золгоход үндсэндээ 60 хоног л үлдлээ. Харин эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил дөнгөж тал хувиа давж байгаа нь даанч хангалтгүй. Нийслэлчүүдийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажил саатсны гол зангилаа нь хил гаалийн асуудал гэнэ. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь хилийн цаана гацчихсан. Өөрөөр хэлбэл, хотын “дулаан” хилийн цаанаас хэзээ орж ирэх нь эргэлзээтэй. Тун бүрхэг байгааг салбарын сайд нь шулуухан хэлж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний засварын ажилд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг 100 хувь импортоор авдаг. Дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлтөд эрчим хүчний салбар хамгийн их нэрвэгдэж байна. Мөн хил гаалийн гацалтын улмаас зун хийх ёстой засварын ажилд шаардлагатай сэлбэг, материалууд орж ирээгүй. Үүнээс болж цаг хугацаа алдаж байна. Гэхдээ салбарынхан хичээж байгаа" гэсэн тайлбарыг өгөөд байна.
Мөн “Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс янз бүрийн техникийн осол, саатал үүсэж тун болзошгүй. Тэгэхээр иргэд энэ өвөл газан плетка, газ, лаа, шүдэнзээ бэлдэх хэрэгтэй. Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн юм огт биш. Тиймээс иргэд дээрх зүйлээс гадна сэтгэл зүйгээ бэлдэж, дулаан хувцсаа хангах, гэр байшингийн сийгэлт, дулаан хадгалалт зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний яам үүнд бэлдэж, нэг, хоёр, гуравдугаар зэргийн хэрэглэгчдийг судалж, хаана хязгаарлалт тогтоохоо бэлдэж байгаа байх” гэж Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур ярьжээ.

Эрчим хүчний доголдол үүсэх нөхцөл байдал өнөөдөр ч хурцдаж байгаа юм биш. Дэлхийн хөгжлөөс 40 жилээр хоцорч яваа энэ салбарт шинэчлэл, бүтээн байгуулалт шаардлагатайг олон он дамжин ярьж байна. Харамсалтай нь бодит нөхцөл байдал нь XXI зууны иргэд лаа, шүдэнзэндээ тултал дордов. Гэвч өнгөрсөн хугацаанд үе үеийн төр, засгийн удирдлагууд цаасан дээрх төслийг бодит ажил болгосонгүй. Эрчим хүчний салбарт зөвхөн засвар шинэчлэл, өргөтгөлөөс гадна үнэ гээд тооцоод байвал асуудал их бий.


Хагас жилийн өмнө "ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан. Хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн гэх асуудал хөндөгдөж байх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрчим хүчний салбар хүндхэн байдалд байна. Үнийг нь чөлөөлж чаддаггүй. Тиймээс зээл авах тусам ашиггүй болдог. Өвөл -30 хэм хүрч хүйтрэхгүй байгаа тулдаа Улаанбаатар хотын дулаан тасалдахгүй байна. Хэрэв -35 хэм хүрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй. “ДЦС-3”-ыг өргөтгөнө.

Ер нь эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэж байсан удаатай. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгааны 16 эх үүсвэр барьж байгуулахаар тусгасан. Эдгээр нь ашиглалтад орсноор цахилгааны хүчин чадал 1820 МВт буюу 1-3 дахин нэмэгдэж, 3300 МВт болно. Улмаар өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахаас гадна том төсөл, хөтөлбөрүүдэд эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал мөн яригдаж байгаа. Хамгийн багадаа 100 Гкал/цаг чадлаар нэмэгдүүлэх ёстой гэсэн тооцооллыг салбарын яам хийжээ. Үүнд 63 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Мөн Улаанбаатар хотод хийгээр ажилладаг дунд чадлын дөрвөн дулааны станц байгуулах хэрэгтэй гэж үзсэн 150 тэрбум төгрөгийн өртөгтэй гэх зэргээр дулаан хангамжийн асуудал их. Гэвч нөхцөл байдал өнөөдөр тун амаргүй байна. Эрсдэлийг зөвхөн лаа, шүдэнзэндээ тулна, “даарна” гэж тооцож болохгүй. Эрүүл мэндээс эхлээд “зүрх” нь зогсож мэдэх олон салбар бий шүү. Нэмж хэлэхэд дулаан, цахилгааны дараагийн эх үүсвэрийг барих гэж сүүлийн 10 гаруй жил, үе үеийн хотын дарга болон Ерөнхий сайд ярьсны эцэст одоо л бодит ажил хэрэг болох горьдлого тээсэн ч хоолойд тулсан асуудал хэвээр байгаа нь харамсалтай.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТАНИЛЦ: Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт
ТАНИЛЦ: Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​