fbpx Хүүхдийг дархлаажуулах гурван эмнэлгийн хоёр нь вакцин хийгээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 55 секунд

Хүүхдийг дархлаажуулах гурван эмнэлгийн хоёр нь вакцин хийгээгүй байна

Хөгжингүй орнууд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн 5-11 насны хүүхдээ вакцинжуулж эхэлсэн. АНУ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 8.5 сая хүүхдээ вакцинжуулалтад хамруулаад байгаа юм. Тэгвэл COVID-19-ийн шинэ давалгаанаас сэргийлэхийн тулд манай улс 5-11 насныхны вакцинжуулалтыг өчигдөр албан ёсоор эхлүүллээ.

Тодруулбал, сарын зайтай, COVID-19-ийн эсрэг хоёр тун вакцинаар харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах юм. Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн дархлаажуулалтыг бараг 14 хоногийн өмнөөс зарласан ч вакцинжуулалт эхэлсэн өдөр бэлтгэл ажил хангалтгүй байв. Бид эхлээд үйлдвэр кабинетад байрлах ХУД-ийн өрхийн эрүүл мэндийн төвд очиход “Манайх вакцин хийж эхлээгүй. Эмч, мэргэжилтнүүдээ ч сургаж амжаагүй байна” гэсэн мэдээллийг өгсөн бол Их тойруугийн өрхийн эрүүл мэндийн төвд очиход “Манайд вакцин хийж эхлээгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Үдээс хойш 15:00 цагийн үед ийм нөхцөл байдалтай угтав. Бид дараа нь Сүхбаатар дүүргийн VII хорооны Энх сүндэр өрхийн эмнэлгийг зорьсон юм.

Урьдчилан мэдээлсний дагуу "Комирнэти" (BNT162b2) буюу Pfizer вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Хүүхдэд зориулсан найрлага агууламжтай. Xүүхдийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Ингэхдээ асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд зөвшөөрлийн хуудастай танилцаад гарын үсгээ зураад вакцин хийлгэж болно. Эсвэл зөвшөөрлийн хуудас дээр гарын үсгээ зуруулаад явуулж болох юм байна. Дархлаажуулалт эхлэх бэлтгэл ажилтай холбоотойгоор Энх-Сүндэр өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар гурав хоногийн сургалтад хамрагджээ. Өглөө 08:30 цагаас 17:30 цагийн хооронд дархлаажуулалтын баг ажиллах юм байна. Нэг задалсан вакциныг 10 хүүхдэд хийнэ. Эхний өдөр вакцинд хамрагдах нь тааруу байгаа ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн мэдээллийг эмч нар өглөө. Хүүхэд вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд ямар нэг хямрал илэрвэл яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч, зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэжээ.

сонин mn

Хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд зөвшөөрлийн хуудастай танилцаад гарын үсгээ зураад вакцин хийлгэж болно. Эсвэл зөвшөөрлийн хуудас дээр гарын үсгээ зуруулаад явуулж болох юм байна. Харин вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж, усанд орж, кофе ууж болохгүй. Түүнчлэн харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйн дээр вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх. Сайн хооллож шингэн зүйл хангалттай уух , боолт хийх эм тос түрхэх бусад зүйлээр жин тавихгүй байхыг хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд анхааруулж байсан юм. Түүнчлэн дархлаа муутай, зүрхний цочмог дутагдалтай бол вакцин хийхгүй. Харин коронавирус тусаж эдгэрснээс хойш дөрвөн сарын дараа вакцин тариулж болно. Хүүхдийн дархлаажуулалттай холбоотойгоор Энх сүндэр өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг мөн хөндлөнгийн шинжээчийн байр суурийг сонсох үүднээс хүний их эмч Х.Мэндсайхан болон эцэг эхийн байр суурийг хүргэе.

Ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг: УНАЖ ТАТДАГ, АРХАГ ХУУЧ ӨВЧИН НЬ СЭДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЭСРЭГ ЗААЛТТАЙ

-Вакцины найрлагад орсон бодисын харшилтай хүмүүс болон сүүлийн нэг сар халдварт өвчин туссан, халуурсан, архаг хууч өвчтэй хүүхдүүдэд вакцин хийхгүй. Мөн тархи мэдрэлийн хүнд өвчтэй, унаж татдаг, архаг хууч өвчин нь сэдэрсэн тохиолдолд эсрэг заалттай. Хүүхэд вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх томуу төст шинжүүд түгээмэл илэрч байгаа. Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг. Хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг. 1-3 хоногт зүгээр болдог.

Хүний их эмч Х.Мэндсайхан: ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ИЛҮҮ ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН НЬ ДЭЭР

-Хүүхэд вакцин хийлгэхээс коронавирус тусаад эдгэсэн нь илүү дээр. Коронавирус суурь, архаг өвчтэй хүнд илүү хүнд тусдаг болохоор хүүхдүүдийн ихэнх нь суурь архаг өвчингүй байдаг. Цөөн тооны хүүхдийг аврахын тулд олон хүүхдэд хор хүргэх шаардлагагүй гэж бодож байна. Вакцины хор хөнөөл нь хоёр жилийн дотор илэрдэг. Зөвхөн хүүхэд биш том хүмүүс ч мөн адил хийлгэхгүй байх хэрэгтэй. Вакцин хийлгэснээр цус өтгөрүүлнэ. Цаашлаад дотор эрхтэний судасны ханыг гэмтээдэг. Гурван тун хийлгэсэн иргэдийн ихэнх нь энгийн зүйлийг мартах шинж тэмдэг илэрч байгаа. Тиймээс хүүхдэд вакцин хийж байгаа нь маш аюултай.

Иргэн Д.Соронзонболд: ХҮҮХДЭЭ ДАХИН COVID-19 ТУСГАХААС СЭРГИЙЛЖ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН

-Би 11 настай охиндоо вакцин хийлгэчихээд явах гэж байна. Таниулах хуудсыг сайн уншиж зөвшөөрсөн гарын үсгээ зурсан. Архаг суурь өвчингүй бол хийлгэж болох юм билээ. Миний хүүхдийн эрүүл аюулгүй байдлаас гадна олон хүүхдийн төлөө вакцин хийлгэхээр шийдвэрлэсэн. Хүүхэд маань өмнө нь COVID-19 туссан учир дахин тусгахыг хүсэхгүй байна. Би вакцины гурван тундаа гурвууланд нь хамрагдсан. Одоогоор ямар нэг сөрөг нөлөө илрээгүй. Тиймээс ямар нэг эргэлзээ, болгоомжгүйгээр хүүхдээ дархлаажуулалт хамруулж байна.

С.Сарантуяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Даншиг наадам үзэхээр 150 жуулчин нэр бүхий таван компанид захиалга өгсөн
Даншиг наадам үзэхээр 150 жуулчин нэр бүхий таван компанид захиалга өгсөн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​