fbpx Эрүүл мэндээ хамгаалуулах эрх буюу түлэнхийн төв хэзээ “бүтэн” болох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 21 секунд

Эрүүл мэндээ хамгаалуулах эрх буюу түлэнхийн төв хэзээ “бүтэн” болох вэ?

Төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл түлэгдэл, гэмтэл, нөхөн сэргээх эмчилгээ авах шаардлагатай иргэд эрхээ эдэлж чадахгүй 10 жил шаналж ирэв. 2013 онд барилгын ажил эхэлж 2019 онд хүлээлгэж өгнө гэж эхэлсэн Түлэнхийн төв 2022 он гарчихаад байхад бүрэн дүүрэн ашиглалтад орсонгүй. Дахиад л хүлээлтийн байдалтай. Өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн хооронд баахан цаас шидэгдсэнээс биш хэдэн тоосго шуурхай өрсөн удаа цөөн. Тэгээд хэвлэл мэдээлэл, олон нийт шахаж шаардаад ирэхээр нь хэдэн сараар хугацаа ахиулж аргацаадаг жишиг тогтсон.

Хэд хэдэн Засгийн газар дамжиж ирсэн Түлэнхийн төвийн шинэ барилгатай холбоотой бүхэл бүтэн 10 жилийн алдагдсан боломжийг “хулгайлсан” хүмүүстэй хариуцлага ярих ч учиртай. Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар 702 мянга 648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31 мянга 122 тохиолдол нь түлэгдэлт эзэлж байна. Үүний 74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа юм. Гэтэл шинэ барилга хүлээж орон зай багтаамжаа хоёр дахин хумиулсан ГССҮТ хэцүүхэн байдалд үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч саяхан 10 жил гацсан түлэнхийн төв ашиглалтын орлоо гэсэн мэдээлэл гарч салбарын удирдлагууд очиж тууз хайчилсан ч зөвхөн А блок буюу захиргаа удирдлага, амбулаторийн хэсэг юм. Харин хамгийн чухал буюу 250 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг нээгдсэнгүй.

Анхны зураг төслөөр Түлэнхийн төв эмнэлгийн барилга “А”, “В”, “С” блок гэсэн үндсэн гурван барилгаас бүрдсэн. “А” блок амбульторийн барилга. “В” блок хэвтэн эмчлүүлэгчдийн зориулалтаар, “С” блок шарил хадгалах газрын зориулалттай хэмээх зураг төсөл анх гарчээ. Түүнээс хойш газрын дээрэм, эрх ашгийн зөрчилд ээрэгдэж явсаар өнөөдөртөө золгож байна. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газар дээр хувийн компани барилга бариад эхэлчихсэн. Ингээд оорог хадгалах байраа барих газаргүй болсон.

Тиймээс С блокын зарим хэсгийг В блок руу шилжүүлж мооргийг хэвтэн эмчлүүлэгчдийн байрны доод хонгилд нэмж барихаар шийдсэн гэсэн мэдээллийг өгдөг. Түлэнхийн төвийн барилгатай холбоотой асуудлаар “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа тууштай тэмцэж, жагсаал, хэвлэлийн бага хурал г зохион байгуулж ирсэн. Тэрбээр тус барилгын С блокын газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн дээрэмдсэн талаар байсхийгээд л олон нийтэд ханддаг. О.Энхмаа өчигдөр ээлжит мэдээллээ хийхдээ “Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь нь алдагдаж, өнөөдөр 12 давхар орон сууцны барилга болсон байгаа. Монголд шударга ёс байхгүй, улсын эмнэлгийн газар дээр улайм цайм хувийн орон сууц баригддаг завхарсан үзэгдлийг нь арилгуулахад 2020 оны есдүгээр сарын 24-нөөс хойш зургаан удаа АТГ-т хандсан.

Түлэнхийн эмнэлгийн газар дээр 2.6 сар хяналт шалгалт хийхэд үнэхээр иргэдийн эмчлүүлэх эрх зөрчигдсөн байна гэж ХЭҮК дүгнээд, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт үүрэг өгөөд ч дийлээгүй. Монгол Улсын төр засаг яачихсан болоод улсын эмнэлгийн газар дээр хувийн орон сууц босчихдог байна. Тиймээс Онцгой бүсийг хамгаалах хуультай болох шаардлагатай. Хэрэв анхнаасаа шударга бус үйлдэлтэй эвлэрээгүй бол Түлэнхийн төвөөс алдагдсан 9500 ам метр газар асуудалгүй чөлөөлөгдөх байлаа” гэсэн юм.

ХЭҮК-оос Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орохгүй байгаа талаар хяналт шалгалт хийж Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яам, Барилгын хөгжлийн төвд удаа дараа ханджээ. Барилгын хөгжлийн төв “Түлэнхийн төвийн барилгуудыг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулна” гэж хариу мэдэгдэж. Энэ хугацаа аль хэдийнэ өнгөрч дахиад Эрүүл мэндийн яаманд хандахад “А блокын 2022 оны гуравдугаар сард багтаан, Б блокын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тиймээс дотор засал чимэглэл, гадна тохижилтын ажил хийж 2022 оны тавдугаар сард багтаан байнгын ашиглалтад оруулна” гэсэн бичиг ирүүлжээ. Энэ хугацаа нь болоод гурван сар өнгөрлөө. Түлэнхийн төвийн барилгын үйл ажиллагаа жигдэрээгүй, хэвтэн эмчлүүлэгч хүлээж авах Б блок ашиглалтад ороогүй хэвээр байна. Төр хэзээ иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалж нэг эмнэлгийн барилгыг 10 жил “царцаадаг”-аасаа ичих вэ. Түлэнхийн төвийн барилгыг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл мэдэгдэж байв. Үүний дараа 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж барилгын явцтай танилцаад 2019 онд ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл 2020 оны аравдугаар сард тус барилга 95 хувьтай явж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас хэд хэдэн удаа мэдэгдээд байгаа юм.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж эхэлжээ
Хятадын арми Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​