fbpx “Мангар бацаан”-ууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 28 секунд

“Мангар бацаан”-ууд

МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.  Хармаандаа мѳнгѳгүй тэрээр, мѳнгѳтэй хэн нэгэн энэ ярианд нь үнэмшиж “хоолонд даачих магад” хэмээн горьдсон харцаа хаа нэг тийш чулуудах аж.

МАНГАР БАЦААН юу ч уншдаггүй мѳртлѳѳ жигтэйхэн мэдэмхийрнэ. Ярилцаж байгаа хүнийхээ урдуур нь “амаа булаасан морь” шиг дайрч ѳѳрийнхѳѳрѳѳ зүтгэнэ, үнэхээр тѳвѳгтэй. Тэр яриаг нь сонсох хэцүү, таслах ч хэцүү. Зүгээр л дам сургаар сонссон зүйлээ жаахан давсалж байгаад ам дамжуулан мэдэхийрэхдээ “тэр п..да тэгж ш…гаад”  гэх хачираар даруулахаа мартахгүй. 3 үгний 1 нь болох нийтлэг “п..да” хэллэгээ шүднийхээ завсраар тургилах шүлстэйгээ холин байж цацна, сэжиглэж холдмоор.

 

МАНГАР БАЦААН ѳѳрѳѳ бусдад тусалдаггүй байж, ѳрѳѳл бусдад гомдомхой. Уулзаж тааралдах бурдээ албатай юм шиг “Чи томорчихоод намайг тоосонгүй” гэж үг хаяна. Тоглоод байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг битүүхэн үгээр бусдын дэргэд найзаа “доош нь хийнэ”, түүнийгээ атаархлыг хорсолтой хольсон зэвүүн инээдээр хачирлахаа мартахгүй. Бусдын дэргэд танилаа эвгүй байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг “найз нь тоглосон юм шүү, гомдоогүй биз дээ?” хэмээн  мѳрѳн дээр нь алгадана. “Алдуурсан хүлэг” шиг амнаас нь гараад булгиж орхисон хорон яриа бусдын сэтгэлд “тоос” болон үлдэж байгааг хэн хэн нь мэдэж л байдаг.

 

МАНГАР БАЦААН жигтэйхэн хүүхэмсэг. Tүүнийгээ хэнээс нуухгүй ид бах болгон бусдад ярина. Бүсгүйчүүдийг “зугаа цэнгэлийн хэрэгслэл” гэж боддог тэрээр найрсан бас унтсан бүсгүйчүүдийнхээ талаар ичгүүр сонжуургүйгээр бусдад чалчина. Хэрвээ түүний ярианд үнэмших юм бол, энэ ертѳнцийн хамаг л гоо сайхан бүсгүйчүүд зѳвхѳн түүн рүү гүйлдэж байдаг, мѳнгѳнд дуртай, гэхдээ арчаагүй, бас хѳгийн. Түүнд дурласан бүсгүйчүүд одоо хүртэл шаналцгаан цонхны дэргэд уйлж суугаа тѳдийгүй, түүнийг “ирээч” хэмээн ѳѳрѳѳс нь гуйж бас бурханд залбирч байдаг юм байх. Нусаа ч олигтой арчиж сураагүй мѳртлѳѳ мѳрѳѳдѳлдѳѳ солиорч ярьж суугаа түүнийг алгадах ч хэцүү.

 

MАНГАР БАЦААН ажил хийх үнэхээр дургуй. Яах ч аргагүй болоод ажил хийх бол ѳѳрийгѳѳ зовоолгүй аргацааж байгаад их мѳнгѳ авахыг л боддог. “Дургүйд хүчгүй” дээр “сэтгэлгүй” нэмэгдэхээр “Муу хүнийг зар, зарсан хойноо зарлага “гэдэг шиг л болно. Мань хүн мѳнгѳѳ авахаа л мартахгүй, авсан мѳнгѳѳ чамлана, бусдад муучилна, аажим аажимдаа ажил хийж мѳнгѳтэй болж байгаа хүн бүрийг л үзэн ядна. Ажил хийхдээ аргалахыг л боддог болохоор сэтгэл шингэсэн бүтээл гарахгүй. Яаж ийгээд аргалаад олсон мѳнгѳнийхээ талаар гайхуулж ярина, бусдад үүнийгээ халдварлуулахыг хичээнэ.

 

…Ѳдрѳѳс ѳдѳрт олноороо бий болж халдварт ѳвчин шиг тархаж буй ийм мангар бацаанууд бидний арчаагүй сэтгэлгээний, манай ялзарч ѳмхий ханхлуулж байгаа нийгмийн, тэнэг улстѳрийн золиос болсоор байгаа боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн мѳн. Хийх ажилгүй сэлгүүцэж, хѳгшчүүдийнхээ хэдэн тѳгрѳгѳѳр зугаацан цэнгэж, согтууран балайрч, “ууж иддэг, унжиж явдаг улаан хоолой”-нуудынхаа боол нь болон хүчирхийлэл үйлдэж, зүгээр л шар нарны дор бор хоногийг ѳнгѳрѳѳхчѳѳ аядан “салгалж” яваа олон залуус үүний жишээ. Мангар бацаануудад жаахан эрх мэдэл, мѳнгѳ ѳгчихвѳл шаардлага тавьсан замын цагдаад “салаавч” үзүүлж, бааранд “сэлэм эргүүлэн” дѳвчигнѳж, хэрээ мэдэхгүй сагсуурч эцэс сүүлд нь хуулийн ѳмнѳ “хэн ч биш” гэдгээ ойлгож эхэлдэг. Мангар бацаануудыг улстѳрд оруулбал “Тэнгэрийн умдаг “атгасан мэт хѳѳрцѳглѳж, тайлсан бандаашаа яаж ѳмссѳнѳѳ бусдад зарлаж явах хүртлээ доройтдог. Эргэн тойрноо анхаарч ажиглах юм бол ийм дүр зургууд зѳндѳѳ. Бид ийм мангар бацаануудад дасч эхэлж байна.

 

 Монголчууд бид ѳѳрсдийнхѳѳ ирээдүйн тухай чин сэтгэлээсээ санаа зовдог. Бидний ирээдүй ямар байх нь ѳнѳѳгийн Тѳрийн бодлого, алсын хараа, Боловсролын системийн тогтолцооноос шууд хамаардаг. Бас таны, миний, бидний сэтгэлгээний цар хүрээнээс ч хамаарна. Цалингаа нэмүүлэхийн тѳлѳѳ бус, ядаж л “нэг ангид 25 аас доош хүүхдэд хичээл зааж байж би ажлаа чанартай хийж чаднаа” гэдэг шаардлагаас ѳѳрчлѳлтийг эхэлдэг бол? Нэг ангид чихэлдсэн 50, 60 хүүхдэд 40 минутад хэрхэн мэдлэг олгож чадах вэ? хэмээн бид шаналахгүй байна.  “Малын хашаа” биш дээ. Монголын нийгэмд ажиллаж амьдарч чадах тѳлѳвшсѳн иргэнээ бэлтгэх зорилгоос л боловсролын шинэчлэл ѳѳрчлѳлт эхэлнэ. Эс тэгвэл бид ийм мангар бацаануудыг үй олноор нь гаргасаар байх болно.  “Эрдэмд орой үгүй, тэнэглэлд хязгаар” үгүй гэдэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

"Студи-3" агентлагийн гэрэл зургийг ашиглав.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​