fbpx П.ИДЭРЖАВХЛАН: НАСНЫХАА ХАЙРЫГ, ХАНИЙГ ЗӨВ СОНГОЖ ЧАДВАЛ АМЬДРАЛДАА ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 11 секунд

П.ИДЭРЖАВХЛАН: НАСНЫХАА ХАЙРЫГ, ХАНИЙГ ЗӨВ СОНГОЖ ЧАДВАЛ АМЬДРАЛДАА ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

77777777777

Дуучин П.Идэржавхлан энэ сарын 20-нд “Энэ насны хайр” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй цөөн хором ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.

– Энэ сарын 20-нд таны “Энэ насны хайр” гурав дахь бие даасан тоглолт болно. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

-Яг л сайхан жигдрээд, маш олон байгууллага тусалж дэмжээд явж байна. Энэ удаагийн тоглолт дээр “Анир” студи, “B sound” продакшнтай хамтран ажиллаж байгаа. Тоглолт гэдэг хэдэн дуу дуулаад өнгөрөх нэр биш, дэлхийн хэмжээний том тоглолттой дүйцэхгүй юмаа гэхэд тэр стандартад нийцэх тоглолт тавихын төлөө баг хамт олноороо хичээж явна. Өмнөх хоёр тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болсон, энэ удаа ч мөн адил. Цаг зав гаргаад ажил төрлөө зохицуулаад ирсэн үзэгчдэд сэтгэлийн таашаал өгч урлагийн сонин содон сайхан зүйлийг харуулсан тоглолт хийхийг зорьж явна даа.

-“Энэ насны хайр” дуугаа эхнэртээ зориулсан. Тоглолтоо ч мөн адил уу?

-Хоёр хүүхдийн минь ээж гэрийг минь гийгүүлж, амьдралын минь түшиг тулгуур болсон эхнэртээ зориулж энэ дуугаа хийсэн. Тоглолтоо ч ханьдаа зориулан хийж байна. Дээрээс нь монголынхоо залууст энэ насныхаа ханийг зөв сонгож сайхан амьдрал бүтээгээрэй гэдэг мессежийг хэлэхийг хүсч байна. Хүн нэг насныхаа хайрыг, ханийг зөв сонгож чадвал амьдралдаа хийж бүтээж чадахгүй зүйл гэж үгүй.

-Танай үеийнхэн их нийтэч нөхөрсөг уран бүтээлчид шиг харагддаг. Нэг нь тоглолтоо хийхэд бүгд л ирээд яг л өөрөө тоглолт хийж байгаа юм шиг сайхан бүтээл үзүүлдэг…?

-Тийм шүү. Энэ удаа ч мөн адил нэгэн үеийн сайхан найзууд минь бүгд оролцоно. Бид яг одоо хэн нь ямар дуугаа ямар найруулгатайгаар яаж үзэгчдэд илүү кайф мэдрүүлж хүргэх вэ гэдэг талаас нь ярилцаад явж байна. Тэр утгаараа тэр тэр орно гэж нэрлэхгүй байгаа, нууц. /инээв/

-Таны дуулсан “Ижий энтэй эгч” дуу ард түмний сэтгэлд хоногшсон сайхан бүтээл болж чадсан. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

-“Ижий энтэй эгч” дуу оюутан П.Идэржавхлан хүмүүст таниулсан бүтээл. Ш.Гүрбазар ахтай тоглолтоор хөдөө явах аз завшаан тохиосон. Гүрээ ахын эгчийг багад нь айлд өргүүлсэн, “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээрээ эгчийгээ хайгаад олоогүй юм билээ. Тэр хүн эгчийгээ байнга бодож явдаг болохоор “Ижий энтэй эгч” дууны үгийг бичиж надад өгсөн. Ингээд Цэн.Эрдэнэбат ах аяыг нь хийж “Анир” студи дээр “Ижий энтэй эгч” мэндэлж байсан түүхтэй. Ертөнцийн бодит болон бодит бус бүхий зүйл өөрийн түүхтэй. Дуу төрсөн бүтсэн түүх, өгүүлсэн утга санаагаараа хүнд янз бүрийн мэдрэмж, сэдэл өгч байдаг. Сонсоод л баймаар, эсвэл дуулаад баймаар, магадгүй дагаад дуулмаар дуу бий.

-Дууныхаа клип дээр их ач холбогдол өгч ажилладаг харагддаг?

– Клипний маань өнгө төрх зохиол дээр “2B” студийн Баясаа маань ажилладаг. Хүнд өгөөжтэй зүйлийг харуулахыг зорьдог.

-Тоглолтын хамгийн гоё хэсэг юу байх бол…?

-Ханьтайгаа нийлж нэг сайхан дууг дуулна. Шинэ жилээр бид хоёр санаандгүй “Энэ тухай” дууг хамт дуулсан юм. Тэгсэн манай найзууд та хоёр тоглолтон дээрээ хамт дуулаач гэдэг санал тавьсан. Тэгээд эхнэрээсээ гуйгаад хоёулаа тоглолт дээр дуулья гээд гурван дууг санал болгосон. Манай хүн хэрвээ би чамтай хамт дуулах бол энэ дууг л дуулья гэж боддог юмаа гээд өөрийн саналаа хэлсэн юм. Удахгүй клип нь гарна.

-Таны эхнэр Х-ТҮЦ пропакшны жүжигчин Онон буюу Ооноо гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?

-Тийм ээ. Бид хоёр оюутан ахуй цагаасаа үерхэж нөхөрлөөд амьдарч байгаа урлагийн нэгэн гэр бүл . Миний хань надад хоёр сайхан үрийг минь төрүүлж өгсөн мундаг эмэгтэй. Бид хоёр адилхан урлагийн хүмүүс учраас бие биенийхээ ажил мэргэжлийг хүндэтгээд аль болох нэгэндээ тус дэм болохыг зорьдог юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Хоёр улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт иж бүрэн түншэлнэ
Хоёр улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт иж бүрэн түншэлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​