fbpx Аюулгүйн зөвлөл дээр нүүрсний хэргийг ярьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
3 минут 41 секунд

Аюулгүйн зөвлөл дээр нүүрсний хэргийг ярьжээ

Аюулгүйн зөвлөл уржигдар хуралдсан. Хөршүүдэд болж буй үйл явдлуудтай холбогдуулан мэдээлэл сонсчээ. Улмаар Монгол Улсын баримтлах байр суурийг ярилцжээ.
Мөн удаан хугацаанд “царцсан”төслүүдийн буруутай этгээдүүдийг олж тогтоох, түүнээс болж алдагдсан боломж, гаргасан өртөг зардлыг тэдгээр нөхдөөр нөхөн төлүүлэх чиглэл барьж ажиллаж байгааг Засгийн газраас танилцуулсан байна. Ийм танилцуулгыг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд хийжээ.

Өмнөх долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаянгийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ-т Ерөнхий сайд үүрэг болгосон.

Ер нь бол Зүүнбаянгийн төмөр замын асуудал гэдэг явсаар сүүлийн үед яригдаад байгаа нүүрсний хэрэгтэй холбогдоно. “...Нүүрсний хэрэгт маш олон албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож гарч ирнэ” гээд байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагууд нүүрсний хэрэг, төмөр замуудын удааширсан асуудлыг шалгахад хамгийн түрүүнд “...Бүтээн байгуулалтын зардал нь улсын нууц” гэсэн саадтай тулна. Уг нь Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 135 тоот тогтоолоор Зүүнбаянгийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байдаг. Энэ зардал ямар шалтгаанаар улсын нууцад орсон тухай өнөөдрийг хүртэл хэн ч ам нээж байсангүй. Нөгөө “...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг Зам тээврийн сайд Л.Халтар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сард болсон хуралдаан дээр энэ талаар нэгэн гишүүний асуултад “...Зүүнбаянгийн төмөр зам яагаад төрийн нууцад орсон талаар би танд өгье. Нийтийн өмнө яриад байж болохгүй байна. Зүүнбаянгийн төмөр замын оператор хэн байх вэ гэдэг зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс гаргасан. Энэ зөвлөмжид маш тодорхой гарсан. Гэхдээ нууцаар гарсан учраас нийтийн өмнө хэлэх боломжгүй байна. Бичгээр танд хүргүүлье” гэж байв. Ямартай ч “Монголын төмар зам” ТӨХК-ийн өнгөрсөн жилийн тайланд “... 2019-2020 онд нийт 298 гэрээ байгуулснаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой 211 гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэх ажил хийгдэж байна” гэсэн байна. Иймэрхүү ээдрээтэй бүтээн байгуулалт болох Зүүнбаянгийн төмөр замын зардлыг Аюулгүйн зөвлөлийн энэ хурлын үеэр улсын нууцаас гаргах талаар ч хөндөгдсөн байж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Элсэлттэй холбоотой авлигын хяналтыг чангатгахыг Ерөнхий сайд анхааруулжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​