fbpx АНУ-д гурван дугуйтай нисдэг машин туршина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

АНУ-д гурван дугуйтай нисдэг машин туршина

НЬЮ-ЙОРК. /New Atlas/. АНУ-ын Нисэхийн удирдах газар “Samson Sky” компанид гурван дугуйт “Samson Switchblad” нисдэг машинаа агаарт турших зөвшөөрлийг өгчээ.

“Samson Switchblade” -ыг 14 жилийн турш хөгжүүлжээ. Уг машин нь 190 морины хүчтэй, гурван цилиндртэй хөдөлгүүртэй байна. 125 литрийн түлшний савыг бүрэн дүүргэсэн үед 724 км хүртэл зайд нисэх чадалтай ажээ.

Гурван дугуйтай нисдэг машинд хөөрөхөд 335 метр, буухад 213 метр урт зурвас хэрэгтэй гэнэ. Нэг ийм нисдэг машины үнэ 150 мянган ам.доллар бөгөөд “Samson Sky” компани 1670 машины урьдчилсан захиалга авчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Стратегийн бүтээн байгуулалтад саад хийсэн этгээдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс гомдол гаргаж, шалгуулна
Стратегийн бүтээн байгуулалтад саад хийсэн этгээдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс гомдол гаргаж, шалгуулна
 
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ