fbpx Банкуудын цэвэр ашиг хоёр дахин өсөж, 200 тэрбумд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 36 секунд

Банкуудын цэвэр ашиг хоёр дахин өсөж, 200 тэрбумд хүрэв

Арилжааны ТОП-5 банкны II улирлын гүйцэтгэл гарсан. Үүнээс харахад банкуудын өөрийн хөрөнгө болон цэвэр ашиг нь өссөн байна.

Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Хаан банкны өөрийн хөрөнгө 404 саяар, ХХБ 40 саяар, Голомт банк 132, Төрийн банк 69, Хас банк 131 сая төгрөгөөр өсжээ. Мөн цэвэр ашиг нь 1-2 дахин нэмэгдсэнийг дараах үзүүлэлтээс харж болно. Цар тахлын оргил үе буюу 2020-2021 онд ч банкуудын ашиг 0.1-30.5 тэрбум төгрөгөөр өссөн аж. Цар тахлаас үүдэлтэй иргэдийн амьжиргаа муудаж, зээлийн эргэн төлөлтүүд ч хойшилсон байхад энэ өсөлтөд юу нөлөөлөв.

Цахим орчинд иргэд “банкууд шимтгэл нэрээр ашгаа бүрдүүлж байгаа юм чинь ингэж өсөх нь аргагүй. Зээл авахад хүртэл нэг хувийн шимтгэл авч байна” гэсэн сэтгэгдлүүдийг илэрхийлжээ. Зарим нь “эдийн засаг хүнд үед өндөр ашигтай байгаа юм чинь ирээдүй байна” гэжээ.

Энэ талаар эдийн засагч Ө.Ганзориг “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа гэхэд үнэхээр сайн гарсан. Системд нөлөө бүхий таван банкны өөрийн хөрөнгийн өгөөж 16-25 хувь байна. Өөрөөр хэлбэл, та банкны хувьцаа эзэмшигч болсноор жилийн хугацаанд хамгийн багадаа 16 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг. Банкуудын онцлох үзүүлэлтийг хураангуйлбал, Хаан банк хагас жилд нийт 225 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь санхүүгийн салбарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Голомт банкны цэвэр ашиг 57 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 дахин өсжээ. Хас банкны чанаргүй зээлийн үзүүлэлт 3.5 хувь байгаа нь системийн бусад банктай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. ХХБ-ны нийт орлогын 44.6 хувийг хүүгийн бус орлого бүрдүүлснээр цэвэр ашиг 149 тэрбум төгрөг байна. Төрийн банкны эрсдэлийн сангийн зардал 99.8 хувиар буурч, харилцах данс 29.1 хувиар нэмэгдсэн нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгдэж, 70 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ цаг үед иргэд банкны хувьцаа эзэмшигч болох нь эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх хамгийн том суваг болох нь дамжиггүй” гэв.

Харин банк, компаниуд валютаар авсан зээлээ ханшийн өсөлтийн үед эргэн төлөхөд тодорхой хэмжээний эрсдэл үүсэж, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Нэг талдаа улсаас аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулж, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ нь банкуудын гүйцэтгэлд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа.

Хамгийн сонирхолтой нь эдгээр зээл олгогдож дуусахад, мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн. Хамгийн том асуудал юу вэ гэхээр банкуудын IPO-той холбоотой асуудал дээр олон улсын активын үнэлгээ хийгдэх асуудал байгаа. Үүнийг банкууд олон жил эсэргүүцэж ирсэн. Яагаад гэхээр энэ үнэлгээ хийснээр активынхаа тоон үзүүлэлтийг гаргахгүй гэсэн дүр төрх ажиглагддаг. Эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байгаа. Өрсөлдөхүүн гэдэг утгаараа олон улсын хямд эх үүсвэр банк орж ирэх тал дээр дотоодын банкууд дургүйцдэг. Мэдээж тэдэнд сөрөг нөлөөтэй. Учир нь банк зээл өгч байж гол бизнесээ хийж байгаа. Үүнд нөлөө үзүүлэгч нь бодлогын хүү байдаг. Нэлээн урт хугацаанд бодлогын хүү тогтвортой байсан нь эдийн засагт эргэлдэх шаардлагатай санхүүжилтийг чөлөөтэй байлгаж, нэмэгдүүлэх зорилготой байсан. Одоо манай улсын хувьд эдийн засаг хүндрэх дохио нь болчихлоо. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ зээл олголт хүнд байх дүр зураг харагдаад байгаа. Төгсгөлд нь хэлэхэд, ирэх улиралд банкуудын гүйцэтгэлийн дүн бууралттай гарах магадлал өндөр байна. Шалтгаан нь валютын ханшийн зөрүү. Арилжааны банкууд болон компаниуд гаднаас валютаар зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөх явцад валютын нөөц, ханшийн зөрүүгээс шалтгаалж, алдагдалтай байдлаар төлөх эрсдэлтэй болж байна. Үүнээс гадна их наядын хөтөлбөр, хөдөө аж ахуйг дэмжих болон зургаан хувийн ипотекийн зээл гэсэн төрөөс үзүүлэх дэмжлэг их байсан. Намраас эдгээр зээлийн эргэн төлөлт ямар байхаас үзүүлэлтийн үр дүн харагдах гээд байна” гэж тайлбарлалаа.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдаж, хоёр иргэн эндлээ
Коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдаж, хоёр иргэн эндлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​