fbpx ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 34 секунд

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа

ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай (ХХААБ) хамтран хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг сайжруулах, салбарын төлөвлөлтийг оновчтой болгох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын цахимжуулах хөтөлбөрийг цаашид ахиулахад чиглэсэн шинэ санаачлагуудыг эхлүүллээ.

Энэ хүрээнд өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нар Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа.

Нэгдүгээр төслийн хүрээнд, Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах юм. Салбарын хүний ​​нөөцийн ​​чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байгаа юм. Хоёр дахь төсөл нь улс орны хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “2022 оны хувьд бидэнд их ололттой жил болж байна. ХХААХҮ-ийн салбар анх удаа улс төр, нийгмийн анхаарлын төвд орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд хүнсний хангамж – аюулгүй байдал хөдөлгөөнийг өрнүүлж, УИХ-аар тогтоолын төсөл нь батлагдаж, урт хугацаандаа бодит үр дүнгээ өгөх том алхам болсон. Дэлхий нийтээрээ хямралтай байгаа энэ цаг үед манай улсын ХХААХҮ-ийн салбар ирэх 5 жилийн хугацаанд өргөн хэрэглээний хүнсээр дотоодын хэрэгцээг хангах, хүнсний хомсдлоос сэргийлэх зорилготой ажиллаж байна. Иймд НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх хоёр төсөл манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгөх техник туслалцаа үзүүлэх чухал ажлууд болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бид НҮБ-ын ХХААБ-тай хамтран хүсний ногооны бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн салбар гэсэн 2 системийг хөгжүүлсэн. Уг системээр хүнсний ногоо тариалагчдыг бүртгэх, тариалалт, ургац хураалтыг үр дүнтэй төлөвлөх, оновчтой бодлого төлөвлөлт явуулахад туслах юм. Харин мэдээллийн самбараар газар тариалан, мал аж ахуй болон бусад хөдөө аж ахуйн статистикийн дотоод мэдээллийг бүртгэх, удирдах, үнэлэх боломжийг олгож, төрөөс ахисан түвшний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах боломжийг олгодог өөр нэгэн цахим хэрэгсэл юм. Энэ хоёр системээр салбарын бодлого төлөвлөлтөд тоон мэдээ мэдээлэл цуглуууулах, дүн шинжилгээ хийхэд хүний механик ажиллагааг хөнгөвчлөх бүрэн боломжтой гэж харж байгаа” гэлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа ХХААХҮ-ийн сайдад талархаад, ХХААХҮЯ-ны үйл ажиллагааг цаашдаа ч дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Уулзалтын үеэр тэрбээр “Сүүлийн хэдэн жилийн сорилт бэрхшээлийн ачаар бид өөрсдийн тэсвэр хатуужил, хүч чадлыг харсан, мэдэрсэн жилүүд байлаа. Монголын хүнс үйлдвэрлэгчид хүнд хэцүү цаг үед үйлдвэрлэлээ зогсоолгүй үргэлжлүүлж чадсан нь энэ салбарын чадавхыг харуулж тэднийг энэ цагийн эгэлгүй баатрууд гэдгийг харууллаа. Цаашид бид ирээдүйд гарч болзошгүй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг идэвхтэй тодорхойлж, эрсдэлд бэлэн байж, боломжтой бол тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Бидэнд арга хэрэгсэл нь бий, мэдлэг техникийн чадавх нь бий, мөн бидэнд олон улсын хамтын ажиллагаа харилцаа холбоо хангалттай байгаа учраас бид хамтдаа үндэсний хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулж чадна. Монгол Улсын Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийг сайжруулах, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүчин чармайлтаа эрчимжүүлж байгаад бид үнэхээр баяртай байна. Мөн Хүнсний аюулгүй байдал, хангамж, чанарыг сайжруулах, хоол тэжээлийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, ажлын байр бий болгох, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, малын гол халдварт өвчний хяналт, байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экосистемийн доройтлоос урьдчилан сэргийлэх, зэрэг олон салбарт анхаарлаа хандуулж байгаа” хэмээн онцоллоо.

Түүнчлэн өнөөдрийн шинээр эхлүүлж буй төсөлд гарын үзэх зурах арга хэмжээний үеэр хоёр тал улс орны хүнсний тогтолцооны гол чиг хандлага, үзүүлэлтүүдийг хянах зорилгоор хүнсний ногоо тариалагчийн бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн самбар гэсэн хоёр программыг хөгжүүлсэнээ танилцуулж, салбарыг цахимжуулах чиглэлээр хийж буй хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​