8-р дугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1971 онд баталсан нэг Хятадын зарчим буюу 2758-р тоот тогтоолыг баримтална”гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолд “БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч бол НҮБ дахь Хятад улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгч бөгөөд БНХАУ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны нэг мөн” гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрсөн ба энэ тогтоол батлагдмагц Чан Кайшигийн төлөөлөгчийг НҮБ болон түүний харьяа бүх байгууллагаас огцруулж байсан юм.
Г.Бямба
sonin.mn