fbpx Ван И гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 57 секунд

Ван И гэж хэн бэ?

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. Тайванийн нөхцөл байдал амаргүй байгаа ч ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирлээ. Өмнө нь 2018, 2020 онд манай улсад айлчилж байсан юм.

Ван-И энэ удаагийн айлчлалаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.

Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/ Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэх тухай яригдаж байна. Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн талаар онцлон хүргэж байна.

ТҮҮНИЙ ЗАЛУУ НАС БА БОЛОВСРОЛ

Ван И 1953 оны аравдугаар сард Бээжин хотод төрсөн. 1970 онд ахлах сургуулиа төгсөөд тухайн жилдээ их сургуульд элсэж чадаагүй, Хэйлунцяны үйлдвэрлэл, барилгын корпуст найман жил ажилласан байдаг. Харин түүний дараагаас Бээжингийн хоёрдугаар дээд сургуулийн Ази, Африк хэлний факультетэд элсэн орсон. Ван И Япон хэлээр мэргэшсэн. Үүнээс гадна эдийн засгийн чиглэлээр суралцсан бөгөөд 1982 онд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм. Тэрбээр 1998-2001 онд Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын орон тооны бус даргаар ажиллаж байжээ. Харин 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа улстөрч юм. Мөн 2018 оноос БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. ХVII, ХIХ чуулганы ХКН-ын төв хорооны гишүүн аж.

ВАН И-ГИЙН КАРЬЕР

1982 онд Ван И Гадаад хэргийн яаманд ажилд орж, дипломат ажлын гараагаа эхэлжээ. Ван И эхлээд туслах, дараа нь атташегаар томилогдож, эцэст нь ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга болсон байна. Улмаар түүний карьер өсөж эхэлсэн.

Түүний ажлын намтрыг харвал,

1989-1994 онд Хятадаас Японд суугаа Элчин сайдын яамны зөвлөх

1994-1995 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын орлогч дарга

1995-1998 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын даргаар ажиллаж байв.

Мөн 1997 онд Ван И Жоржтауны их сургуулийн Дипломат судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн болсон. Ингээд 1999 оны есдүгээр сард Ван И Хятадын Олон улсын харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна. Үүний зэрэгцээ Ван И 2001 он хүртэл ГХЯ-ны сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын даргын албыг давхар хашиж байжээ. 2001 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Ингэснээр Ван И БНХАУ-ын түүхэн дэх хамгийн залуу Гадаад хэргийн дэд сайд болов. Тэрбээр 2004 оны есдүгээр сараас 2007 оны есдүгээр сар хүртэл Хятадаас Японд суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. 2007-2008 онд Ван И-ийн намтарт шинэ үе эхэлсэн гэхэд болно. Тэрбээр Гадаад хэргийн тэргүүн дэд сайдын албыг хашиж эхлэв. Мөн 2008 оны зургадугаар сард ХКН-ын Төв Хорооны Тайванийн хэрэг эрхлэх газар, Хятадын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд 2013 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Түүний эхнэр Цянь Вэй нь Жоу Энлайн нарийн бичгийн дарга Цянь Жядунгийн охин юм. Тэд нэг охинтой.

ВАН И-ГИЙН ОРОС, АНУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА БА МЭДЭГДЛҮҮД

Трампын засаг захиргааны үед доод цэгтээ хүрсэн АНУ-тай харилцаагаа сэргээхийг Хятад улс хүсэж байна гэж Ван И тэмдэглэв. Хятад улс бүтээлч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй. Гэсэн хэдий ч 2021 оны хавар Анкориж хотод болсон уулзалтын үеэр АНУ, Хятад хоёр бие биенээ гэрээгээ зөрчсөн гэж шууд буруутгасан. Хэлэлцээний үеэр "СП"-ийн бичсэнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид протоколыг бүдүүлгээр зөрчиж, Бээжинг буруутган дайрчээ. Хятадын тал хариу үг хэлэхээс өмнө америкчууд сэтгүүлчдийг хурлын танхимаас гарахыг шаардсан байна. “АНУ-ын төлөөлөгчдийн нээлтийн үг төлөвлөсөн хугацаанаас хэтэрсэн. Америкийн тал дипломат протоколд нийцээгүй үндэслэлгүй буруутгасан тул Хятад улс хатуу хариу өгсөн” гэж Хятадын төлөөлөгчид мэдэгдсэн.

2019 онд Хятадын ГХЯ Орос, Хятадын харилцааг өндрөөр үнэлж, хоёр гүрний хамтын ажиллагааны жишиг гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв. "Өнөөгийн ертөнцийг эргэн харахад Орос-Хятадын харилцааг хоёр гүрний хамгийн ойр дотно, төлөвшсөн, бат бөх, тогтвортой харилцаа гэж нэрлэх нь зүйн хэрэг" гэж Ван И Хятадын төв телевизийн мэдээнд дурдсан байна.

2020 онд Ван И тэмдэглэхдээ, Хятад, Оросын Холбооны Улс "Дэлхийн тогтворжуулагч"-ийн үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн тэрбээр хоёр талын хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байгааг хэллээ. "Орос Хятад хоёр улс цар тахал өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн хурц асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад хувь нэмрээ оруулж, дэлхийн тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байна” гэж Ван И Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ.

Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа энэ тухай мэдэгдэж байсан. 2021 оны арванхоёрдугаар сард Ван И Тайванийг эх орондоо гарцаагүй буцаж ирэх аялагчтай зүйрлэсэн. Тэрбээр бусад улс орнуудыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг сэрэмжлүүлэв. “Тайвань бол бусдын хэрэглэдэг шатрын ширээ биш харин яваандаа гэртээ буцаж ирэх аялагч юм. Хятад улс нэгдмэл байх ёстой, гарцаагүй нэгдэх болно” гэж Ван И хэлэв.

2022 оны хоёрдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-тай эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа зарлав. "Хятадын тал Оросын талтай харилцан уялдаа холбоогоо улам бэхжүүлж, үйлдвэрлэлийн бүхий л хэлхээний дагуу эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй ахиулахад бэлэн байна" гэж тэрбээр Оросын сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгдэв. Түүнчлэн Ван И коронавирусын тахлын эсрэг хамтдаа тэмцэхийн чухлыг дурдаад, хоёр орон харилцан итгэлцлийг бэхжүүлж, уялдаа холбоотой арга хэмжээгээ чангатгаж, хилээр халдвар тархахаас сэргийлж, иргэдийн шилжилт хөдөлгөөн, худалдааны хэвийн байдлыг хангах хэрэгтэйг онцлож байлаа.

З.Батцэцэг, Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​