fbpx З.Төмөртөмөө: Даншиг наадам гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 19 секунд

З.Төмөртөмөө: Даншиг наадам гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өвөрмөц наадмыг амжилттай зохион байгуулахад Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ гэхчлэн олон байгууллага оролцож ажилласан юм.

"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ" НААДАМ ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ ТАТАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг хэмээн тодотгож болох “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэлэхдээ:

-Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам 2022"-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн төдийгүй гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой учир нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам амжилттай болж, өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадам нь шашин соёлын баяр төдийгүй жуулчдыг татах аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Тиймээс цаашид Даншиг наадмыг жил алгасахгүй зохион байгуулж, шашин соёл, өв уламжлалаа таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх наадам болгож дэлхий нийтэд таниулах юм. Цар тахлын он жилүүдэд уг наадам тасалдсанаас болж, зарим иргэд шинэ тутам арга хэмжээ мэт ойлгох нь бий. Гэвч цаашид дотооддоо төдийгүй олон улсны түвшинд Монгол Улсаа сурталчлах, жуулчдад зориулсан Монголын өв соёл, түүхийн үнэт бүтээлүүдээ таниулах ажлыг өргөн дэлгэр зохион байгуулах нь зүйтэй байна. Энэ жилийн наадамд гадаадын улс орноос зорин ирсэн хүмүүсээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Тэд сэтгэгдэл өндөр байна гэсэн юм.

ОЧИРВААНЬ БУРХАНЫ ХӨРГИЙГ ЖИЛДЭЭ ГАНЦ УДАА ДЭЛГЭДЭГ

сонин mn

Даншиг наадам нь тэртээх 1639 онд анхлан зохион байгуулагдсан Монгол түмний өвөрмөц наадам төдийгүй утга төгөлдөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдгийг тодотгож байлаа. Гадаадын жуулчдад төдийгүй монголчуудын хувьд нь танин мэдэх, ухаарч ойлгох зүйл их байсан. Монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болсон юм. Даншиг наадмаар л өргөн олонд дэлгэн үзүүлдэг хүндэтгэлт бүтээл бол Очирваань бурханы их хөрөг. Бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурханы шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр л дэлгэдэг онцлогтой.

сонин mn

Түүнчлэн энэхүү наадмын нэг онцлог үйл болох цам харайх ёслол. Цам харайж буй амьтад нь ямар бэлгэдэлтэй болох, хувцас өмсгөлийн учир жанцанг тайлбарлан таниулж, сурталчлах ажлыг Гандантэгчэнлин хийдээс хариуцан гүйцэтгэсэн юм.

сонин mn

Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан болж, улс, аймгийн цолтой бөхчүүд барилдсанаас Монгол Улсын харцага Л.Лха-очир түрүүлж, Даншигийн арслан болсон. Түүнчлэн хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр болж, монгол наадмын онцлог соёлыг гадаадын иргэдэд таниуллаа.

ИРГЭД СЭТГЭЛ ТАЙВАН САЙХАН НААДЛАА

сонин mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дэд дарга Б.Оюутболд:

-Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн 852 албан хаагч “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын үеэр хэв журмын зохицуулалт, иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, унаач хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Хоёр өдрийн турш иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад онцгойлон анхаарсан. Энэ хугацаанд хулгайн гэмт хэргийн хоёр дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж, хулгай хийсэн хэрэгтнийг илрүүлсэн. Зөрчлийн шинжтэй дуудлага цөөн боловч ирснийг хуулийн дагуу шийдвэрлэлээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс биеэ удирдан жолоодох чадваргүй болсон хоёр иргэнийг ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн. Дөрвөн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрснийг мөн хүлээлгэж өглөө. Ерөнхийдөө бол нөхцөл байдал тайван байлаа. Замын цагдаа, хэв журмын цагдаа нар 24 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн. Иргэд маань баяр наадамд оролцохдоо соёлтой, цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлж, сэтгэл тайван сайхан нааддаг болсон нь анзаарагдаж байна гэлээ.

сонин mn

МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, ӨВ СОЁЛЫГ ЖУУЛЧДАД ТАНИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙЛАА

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын үеэр нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, 60 орчим бизнес эрхлэгчийн өв уламжлал шингэсэн, жуулчдын сонирхлыг татахуйц гар урлалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн юм.

сонин mn

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Даншиг наадам-Хүрээ цам 2022” нь шашин, соёлын наадам төдийгүй жуулчдыг татах гол зорилго бүхий арга хэмжээ тул бид шашны эд зүйлс, нарийн хийцтэй бурхдаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Бидний зассан асрууд дунд тун онцлог асар хэд хэд байлаа. Тухайлбал, монгол гэрийн агуулгыг харуулахын сацуу, буриад зон олны хувцас хэрэглэл, эд зүйлсээр чимэглэн тохижуулсан асар байгаа. Хүмүүс тухайн асарт ороод буриад хувцас, хэрэглэлийг худалдан авахаас гадна өмсөж зургаа даруулах үйлчилгээ үзүүлж байв. Зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бус монгол зан заншил, өв соёлыг иргэд, жуулчдад харуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм уу даа. Бид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж, уг наадамд бизнес эрхлэгчид маань ч идэвхтэй оролцлоо гэсэн юм.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2022”-Т ОРОЛЦСОН ЖУУЛЧДЫН СЭТГЭГДЛЭЭС...

сонин mn

Франц улсаас ирсэн жуулчид Мари Амели, Роман:

-Бид Монголд анх удаа ирж байна. Манай хөтөч биднийг “Даншиг наадам-Хүрээ цам”-г үзэхийг санал болгосон тул энд ирээд байна. Бид Франц улсаас ирсэн. Францыг бодоход Монгол Улс маш өргөн уудам цэлгэр тал нутагтай юм. Францад ийм цэлгэр тал байдаггүй. Маш сайхан амарч, амар амгаланг мэдрэхээр нутаг юм шиг санагдаж байна. Маргаашаас аялал маань эхлэхээр илүү сайхан газруудыг үзэх байх. Хаашаа л харсан адуун сүргүүд байгаа нь ч сайхан юм.

сонин mn

АНУ-аас ирсэн жуулчин Брендон Бэкман:

-Манай эхнэр монгол хүн. Бид энэ жил Америк улсаас Монголд ирж, гэр бүл дээрээ зочилж байна. Ирснээсээ хойш Улаанбаатар хотоор болон хөдөөгөөр аялсан. Үнэхээр үзэсгэлэнтэй орон юм. Даншиг наадам үнэхээр сонирхолтой санагдлаа. Өмнө нь монгол бөхийн барилдааныг интернэтээс л үзэж байсан бол ингээд бодитоор нь харах сайхан байна. Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан гээд бүгдийг интернэтээр үзэх биш бодитоор харж байгаадаа баяртай байна.

сонин mn

АНУ-аас ирсэн жуулчид Жере Рикман, Конни:

-Хурдан морь унаж буй хүүхдүүд үнэхээр мундаг санагдлаа. Бас байт харваа ч сонирхолтой байлаа. Анх удаа Монголд ирж байгаа болохоор бүх зүйл гайхалтай, сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ бидний аялал одоо л эхэлж байна. Удахгүй нуур үзэхээр явна. Бас говь руу ч явна. Мөн хөдөө малчин айлд очиж хэд хонохоор төлөвлөөд байгаа. Үнэхээр сэтгэл хөдөлж, догдолж байна гэсэн юм.

Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ
Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​