fbpx Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 7 секунд

Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу?

Намрын их ажилтай зэрэгцээд энд тэндгүй шороо овоолж, зам хаадаг байдал нийслэлчүүдэд сургамж болж дуусахгүй нь бололтой. Их хотын иргэдийн ажил, амьдралыг алдуулж, ундууцлыг нь төрүүлдэг оновчгүй шийдвэрээ энэ жил өөрчлөх нь үү гэж баярлаж суутал үгүй аж. Уг нь замын ажлаа эрт эхлэх ажилд Ерөнхий сайд, хотын дарга нар манлайлж ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

Эргэн санавал өнгөрсөн жилийн намар хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлд 2022 онд хийх төсвийг өмнөх оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор батална. Харин арванхоёрдугаар сарын 6-наас тендер сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлнэ. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд дээрх хугацаанаас өмнө үнэлгээний хороогоо байгуулж бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Нийслэлийн дүүргүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах ёстой. Арванхоёрдугаар сарын 21-нд тендер зарлана. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нд бүх ажил эхэлсэн байх ёстой. Үүнтэй уялдуулах хэрэгтэй. Манай оронд бүтээн байгуулалт хийх боломжит зургаан сарын хугацаа л байдаг. Энэ хугацааг алдаж болохгүй" гэж байв.

Түүний дараа буюу нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн ерөнхийлөн захирагч нарт гуравдугаар сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан тендерүүдийг эхлүүлэх үүрэг өглөө. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 50 орчим хувийг аймаг, нийслэлийн ЗДТГ руу шилжүүлсэн байдаг. Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв баталмагц зарлаж болдог болсон. Өмнөх жилтэй харьцуулахад COVID-ийн хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” гэж байв. Ингэж хэлснээр сар хүрэхгүй хугацааны дараа “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна” гэсэн. Энэ үед нийслэл, орон нутгийн бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар Засгийн газрын танхимд сонсоод сууж байв. Түүнчлэн хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөхдөө тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлж, улам хялбарчилсан.

Тухайлбал, тендерт оролцогчоос гаргах тендерийн баталгаа дөрөв дахин буурсан. Жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг гурав хүртэл жилээр байгуулах болсноор санхүүгийн жил шилжих хугацаанд тасалдал үүсэхгүй. Нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэрээ шууд байгуулахаар болов. Түүнчлэн тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй хийдэг болох ба төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахин авахгүйгээр цөөн материал бүрдүүлэх боломжийг нээсэн. Цөөн жишээ дурдахад л ийм. Гэтэл өнөөдөр нийслэлийн түгжрэлийн төв цэг болох Яармагийн замаа хаачихсан.

Энд тэндгүй автобусны чиглэл өөрчилж, уулзвар гарцыг хааж иргэдийг төөрөгдүүлсэн байдалтай. Өөрөөр хэлбэл, Яармагийн нүхэн гарцыг наадмын урт амралтын үеэр урагшлуулах боломжтой байсан талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл “Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс дөрөв, тавдугаар сард ажлаа эхлүүлж амжаагүй. Зургаа, долдугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрлийг гүйцэлдүүлж материал техникээ бэлэн болгож байгаад наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орно. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий.

Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан" гэж ярьжээ. Эндээс харвал хэрэв хэлсэн хугацаандаа шуурхай ажиллавал хот, хөдөөнөөс оюутнууд цугларч, сургууль, цэцэрлэг эхлэх үеэр бүтээн байгуулалтын ажил дуусаж таарах нь. Гэхдээ бусад нүхэн гарцны жишгийг харвал 3-4 сарын хугацаа зарцуулдаг туршлага бий. Яаж ч бодсон наймдугаар сар дуусаж намрын сэрүү ортол Нисэх, Яармагийнхан зам дээрээ “амьдарсан” хэвээр байх нь. Энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Нийслэлд хийж буй зам засварын ажлын явцаас харвал Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурь, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барихаар удаашралтай яваа хэсэг бий. Мөн Зайсангийн 218.4 метр урт төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл, 68 дугаар сургуулийн баруун талаар Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд тавих 0.75 км авто замын ажил гэрээ байгуулах шатандаа яваа бол тендер нээх хугацаа болоогүй ажлууд ч бий.

Тэр дунд Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх найман км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто зам, ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 1.85 км авто зам багтаж байна.

Энэ мэтээр тендерээ хугацаанд нь зарлалгүй оройтуулж олны ажил, амьдрал, эрүүл мэндээр “тоглож” байгаа байдлыг дараа жил давтахгүйн тулд шахаж шаардах ёстой. Төрийн байгууллага нь өөрсдийн гаргасан хууль журамдаа захирагдаж, үлгэрлэн мөрдөхгүй юм бол Засгийн газрын тэргүүн хэлсэндээ хүрч үгэнд ордоггүй төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцож, дараа жилийн төсөвтэй нь “ярих”-ыг харж сууя. Нийслэлийн авто замын газар “Өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийсэн” гэсэн тайлбарыг өгч байгаа ч бодит ажил ямар байгаа нь хүн бүрт ил биш гэж үү.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сармагчны цэцэг өвчний дэгдэлтэд сармагчнууд буруугүйг ДЭМБ анхааруулжээ
Сармагчны цэцэг өвчний дэгдэлтэд сармагчнууд буруугүйг ДЭМБ анхааруулжээ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​