fbpx Үндэсний бөхөд дархан аварга ч улстөрд бол чимэгтэй л начин ш дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 17 секунд

Үндэсний бөхөд дархан аварга ч улстөрд бол чимэгтэй л начин ш дээ

Түмний хүндлэл савнаасаа бялхаж, ёстой л цалгиж байсан ч улстөр хэмээх бохир тоглоом энэ хүндлэлийг савных нь хэмжээнд барьж чадав. Манай нэгэн нийтлэлчийн нэрлэснээр “Ярьдаг бөх” маань үндэсний бөхийн түүхнээ Ардын Төрийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлсэн хүнээр сийлэгдэн үлдэж байна. Ардын Төр байсан, байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй ч ийн нэрлэдэг учраас яалтай нь ч билээ. Тамирчны хувьд бол авч болох хамаг л цол тэмдгийг өнөөх Ардын Төрөөсөө авсан. Энэ их хайр хишиг, ард түмний хүндлэл нь түүнийг УИХ-д суулгаад авсан гэдэгтэй хэн маргах билээ.

Мөн ч олон аавын иртэй уртай хүүг халхын дэвжээнд дарж явсан энэ толгой парламентийн дэвжээнд бол дархан аварга биш. “Өсөх идэр”, “улам нэмэх” чимэгтэй л начин. Начин цолоо дөрвөн удаа батласан бөх гэх үү дээ. Тэрээр армид алба хаахаар ирсэн 1983 оноос хойш “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, даргын албыг хүртэл ажиллаж байгаад “Аварга” биеийн тамирын сургуулийг байгуулж, дархан аварга Х.Баянмөнхийн “Шонхор” сургуультай нэгэн дэвжээнд авчирсан. Үндэснийн бөхийн хувьд дараагийн үедээ халаагаа өгч, харьж ахуй цагтаа их улстөрд хөл тавьсан. Өөрөөр хэлбэл түмний хүндлэл айл гэрийн хоймроос буугаагүй цагт гэсэн үг. Тодруулбал, тэрээр 2004 онд төрөлх нутгаасаа нэр дэвшин өрсөлдөж, Д.Арвин, Н.Ганбямба нарын хамт парламентад ороод ирэв. Үндэсний бөхийн хувьд хуучин кадр, улстөрд бол будаг нь ханхалсан шинэхэн цэрэг учраа олохгүй нэг хэсэг л мунгинасан. Ямар сайндаа л “Хэнтийн гурван тэнэг” хэмээн нэр хүртэл зүүж явахав дээ.

 

Одоо бол тэр спорт, улстөр, хувь хүний хувьд ч арвин намтартай түүхэн гэж болохоор хүн. Өөрийнх нь авьяас чадвар, ард түмний хүндлэл түүнийг ийнхүү намтрын зузаан түүхтэй болгож өгсөн. Харин аварга энэ хайр хүндэлэлийн хариуд “Цалингаасаа өөр орлогогүй” хэмээн ядуу зүдүүдээ тулж, чуулганы танхим бүү хэл ард олныг хирдхийлгэхэд хүргэсэн. Нутаг зүгт нь бэлчиж байгаа 4000 орчим малаа яачихсан байх уу. Ядахад малыг нь адуулдаг малчид гайхширлаа бараа биз. Х.Баянмөнхийн “Шонхор”-оос илүү менежменттэй “Аварга” сургуулиа яасан байх уу. Өнөө их ард түмний буян хаачаа вэ гээд олон асуудал ургаж таарна. Ордны гадуур бол түүнийг “буянаа барсан муу шаар” гэж дуудсан байх. Ямартай ч түүний амьдралд УИХ-ын гишүүний цалин болох нэг сая гаруй төгрөг дутдаг бололтой. “Хонь мянга хүрэхээр муулж идэх хонь олдохоо больдог” гэсэн. Тийм зүйл болсон байхыг ч үгүйсгэхгүй. Саяхан даа, хямралтай үед хэмнэлт хийж байна хэмээн унадаг дугуй унахаас эхлээд үзэг балаа сольж, янз бүрийн хэрэглээгээ танах уриалга маягийн юм ч хувийн цахимаараа цацаад авсан. Үнэхээр тийм харамч хүн үү, эсвэл улстөрийн шоу байсан эсэхийг мэдэхгүй юм. Эсвэл өнөөх л муйхар улстөрийнх нь нэг байж болох юм.

 

Эх орон, газар шороо гэхээр цаад наадхийг харалгүй муйхарлаад зүтгэчихдэг зантайг нь хэлсэн хэрэг. Тэр үндэсний бөхөд ид үедээ учраа бөхөө баглаж ногтлоод зогсчихно. Ямар нэгэн мэх хийхгүй, муйхарласаар байгаад шахаж татна. Өөрийнх нь үеэс эхлээд Д.Сумъяабазар тэргүүтэй бөхчүүд энэ муйхарлалд мөн ч олон удаа өвдөг шороодсон доо. Улстөрд энэ араншингаа гаргах нь үнэхээр лайтай. Улстөрд бол Б.Бат-Эрдэнэ аваргын мэх бол газар авахгүй. Улстөрд яг л А.Сүхбатынх шиг уран барилдаан хэрэгтэй. Нэг мэх хийгээд болохгүй бол өөр хувилбарт шилжих, ахиад дамжих, бүр болохгүй бол гар амраах гээд олон талт хувилбар сонгож байж сая амжилт үзүүлдэг. Арав гаруй жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга барилдаж байхдаа өөрийнхөө л төлөө барилддаг байсан. Харин 2004 оноос хойш тэр ард түмний төлөө барилдах эрхтэй, бас үүрэгтэй болсон. Тиймээс одоо тэр өөрийнхөө төлөө бус ард түмний төлөө уран мэхийг уралдуулан барилдах ёстой. Ядахад хэнтийчүүдийн төлөө барилдах ёстой гэдгээ ойлгох учиртай. Гэтэл тэр өнөөх л зүлэг ногоон дэвжээний барилдааныг парламентийн танхимд хийсээр байгаа нь цаашид ард түмэнд таалагдахгүйд хүрнэ. 
 

Эх орон газар шороондоо хайргүй хэн байхав. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалт хааж боож, улс орны байдлыг царай дартал нь, ард түмнээ ядууртал улстөр хийнэ гэж юу байхав дээ. Өнөөдрийн эдийн засгийн хүнд байдалд Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд ихээхэн нөлөөлснийг дурдах хэрэгтэй. “Урт нэртэй хууль”-иас эхлээд Ашигт малтмалын, Хөрөнгө оруулалтын бүхий л хуульд тэр эсрэг кноп дарсан гавьяатай. Энэ нь түүний өнөөх л алсыг хардаггүй, зөвхөн өнөө маргаашийн сонгуулиа бодон “газар шороо” хэмээн цээжээ дэлдэсний хор уршиг гэдгийг өдгөө өлсөж буй ард түмэн олж харсан нь дамжиггүй. Эдгээр бүхий л хуулийг эрх зүйн орчинд нь засч сайжруулсан ч гаднын хөрөнгө орж ирээгүй л байна. Үүний гавьяа нь түүнд “Байгаль орчны тэргүүний ажилтан” гэх цол тэмдгийг авчирч өгсөн. Өөрийнх алдар гуншингийн дэргэд бол өчүүхэн зүйл хэдий ч улстөрийн зүгээс ирж байгаа хамгийн том шагнал нь байх, одоохондоо. Гэхдээ зөвхөн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс болоод эдийн засгийн байдал хүндэрсэн биш. Олон нөлөөлөх зүйл байгааг дурдах нь зүйн хэрэг.

Тэр жил “Хэрлэн” төсөл хэрэгжихээр зэхэж, хятадаас санхүүжилт авах гэрээ ч хийгдэв. Хэрлэн мөрнийг говь тал руу татаж, ус ундаагаа элбэгшүүлж ан амьтан, байгаль дэлхийгээ аврах тухай төсөл тухай юм. Эрт дээр үед Хэрлэн мөрөн савнаасаа харьж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээр дамжиж урссан тухай домог яриа байдаг. Энэ нь аливаа гол мөрний илүүдэл усыг ашигтай газар нь ашиглах ёстойг өгүүлсэн хэрэг байх. Ингэлээ гээд Б.Бат-Эрдэнэ нарын ярьж байгаа шиг Хэрлэн мөрөн ширгэхгүй. Тусгайлсан усан санд Хэрлэн голоос илүүдэж гарсан ус юүлэгдэж, хуримтлал үүсгээд түүнээсээ говь талыг усжуулах төсөл юм. Аливаа гол мөрөн ай савнаасаа хальж л байдаг жамтай. Хагийн энгийнээр ойлговол гол мөрөн жилдээ хэчнээн удаа үерлэж савнаасаа хальдаг билээ дээ. Энэ л илүүдлийг говь тал руу татах тухай ажиллагаа юм шүү дээ. Хичнээн хэрэгтэй төсөл байсныг мэргэжилтнүүд өнөөдрийг болтол халаглан дурсдаг. Харин тэрээр энэ үед Хэрлэн мөрний ай сав нутагт төрж өссөн, тэднийг төлөөлж байгаа түшээгийн хувиар санаанд оромгүй олон хувилбар мэх гаргаж байсныг санаж байна. Эндээс харвал улстөрд ч уран барилдаан гаргаж мэдэхээр байсан даа. Даанч хэрэгтэй цагт, хэрэгтэй зүйлд үгүй юм. Дархан аварга маань дөнгөж улстөрийн амтанд орж байсан үе учраас ийнхүү Хэрлэн мөрнөөр барьцаалан хэнтийчүүдээс санал цуглуулах сонгуулийн ажлаа хийсэн нь төслийг зогсоосон хэрэг. Мөн чанартаа тэр говь нутгийг усжуулж, улмаар цөлжилт гээд олон зүйлээс хамгаалах байсан төслийг ийнхүү зогсоож чадсан. Үүгээрээ тэр говь талын нутаг зон, амьтан ургамалд нүгэл үйлдсэн нэгэн ч гэж болохоор. Уг нь тэр нүгэл үйлдэхээргүй улаан буддист хүн. Гэсэн хэдий ч шаргал ордныг орхиж боломгүй санагдсан учраас өнөөх амьтны амь хороож болохгүй, ард олныг ангааж цангааж болохгүй гэсэн буддын сургуулиасаа зөрсөн удаатай. Улстөр гэдэг зүйл ямар ч сүсэгтнийг ийнхүү өөртөө татаж өвдөг сөхрүүлж чаддаг гайхашигтай зүйл бололтой.

1990 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн учраас 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалав. Түүний улстөрд хашсан хамгийн том алба энэ байсан гэхэд болно. Өнгөрөгч 2012 оын сонгуулиар МАН хөдөө гадаагүй ялагдал хүлээж, бүсээ чангалах маягтай 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан. Нэр дэвшигчдийн марафон жилийн өмнөөс яригдаж, эцэст нь МАН-аас Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр тогтсон. Тухайн үед бүхэлдээ нэр нь уначихсан МАН-д түүнээс өөр сонгуульдах шаанстай хүн байгаагүй. МАН-ын Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын дөрвөн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотроо сойсон. Ингээд удтал сунжирсан хурлаас Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр тодорч байлаа. Есхөн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олж авлаа гэж байсан.

Чухам яагаад аваргыг сонгох болов гэдэг нь өдгөө ч том сэдвийн хүрээнд сөхөгдөж болохоор. Туршлагтай улстөрчид гэж болох дээрх гурван нөхрийн хувьд аль аль талаасаа санал цуглуулахгүй гэж МАН-ын тооцсон нь туйлын зөв болсон. Аанай л тэд бөх гишүүнийнхээ нэр хүндийг түшиглэж найдвар тавьсан нь энэ. Санасныг бодоход тэр чамгүй оноо цуглуулсан. МАН-аас өөр нам байсан бол өөрөөсөө тодруулсан Ерөнхийлөгчтэй болох байсан. Өрсөлдөгч АН-ын МАН-ыг харлуулах төлөвлөгөө үнэндээ сайн байсан. МАН-ын хэвлэлийн баг ажиллаж чадаагүй л дээ. Хэвлэлийн баг үнэндээ муу байсан. Түүнээс үндэсний бөхийн дархан аварга бол ялалт байгуулчих байлаа. Нөгөө талаар тухайн цагтаа үндэсний хэмжээний баатар болчихсон Н.Энхбаяртай ноцоод ялчихсан туршлагтай Ц.Элбэгдоржийн улстөрийн заль ч дархан аваргад ахадсан зүйл байгаа биз ээ. Тэгээд ч улстөрд бол Ц.Элбэгдорж түүний үндэсний бөхийн цол чимэгтэй дүйхүйц цолтой нэгэн. Үнэн барилдсан эсэхэд л зарим наадамд эргэлзээ төрүүлдгийг эс тооцвол. Аваргыг бодвол ам мэхэнд гаргууд гээд олон талаар түүнээс давуу.

Үндэсний бөхийн алдар сууг дээд цэгт нь тултал авсан. Э.Бат-Үүл шиг Улсын баатар авчихвал Гениссийн номонд орохоос өөр аргагүй тийм л хүн. Харин улстөрд бол Төрийн баяр наадамд дөрвөн удаа тав давсан начин юм даа. Дашрамд дурдахад Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад нэг жил гаруйн хугацаанд Батлан хамгаалахын сайдад залраад авсан. Энэ үеэр хээрийн сургуулилт хийж байсан нөхөд амиа алдахаас эхлээд чамгүй хэл ам дэгдсэн ч мань эр ямартай ч Засгийн газар танхимаараа унатал гүрийсээр байгаад тахимаа өгсөн хүн.

С.Баяр

Шуурхай.мн

Карт уншигч төхөөрөмжөөр ₮170 саяын хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ
Карт уншигч төхөөрөмжөөр ₮170 саяын хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​